ХАМТАРСАН СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН МЭДҮҮЛГИЙГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

Төсөл хэрэгжих хугацаа 2 жил байх бөгөөд дараах чиглэлүүдээр төслийн саналыг хүлээн авна. Үүнд:

– Физик, математик, мэдээлэл зүй;

– Техникийн шинжлэх ухаан;

– Хими, дэлхий судлал;

– Анагаах ухаан, эм судлал;

– Газар тариалан, биологийн шинжлэх ухаан;

– Хүмүүнлэг болон нийгмийн шинжлэх ухаан.

Төслийн мэдүүлэг хүлээн авах хугацаа:

Төслийн мэдүүлгийг Монгол талд 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17:30 цаг хүртэл Шинжлэх ухаан, технологийн сангийн Төслийн мэдээллийн сангаар дамжуулан цахим хэлбэрээр /Project.stf.gov.mn/ хүлээн авна.

Төслийн сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг 11-315741 дугаарт холбогдон авна уу.

Хугацаандаа мэдүүлээгүй болон материалын иж бүрдлийн шаардлага хангаагүй төслийн саналыг сонгон шалгаруулалтад оруулахгүй.

Төслийн материалыг цаасан хэлбэрээр авахгүй болохыг анхаарна уу.

Шинжлэх ухаан, технологийн сан

Хуваалцах
Хуваалцах: