“FALLING WALLS LAB MONGOLIA 24” НЭЭЛТТЭЙ ФОРУМ 09 ДҮГЭЭР САРЫН 27-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

✅️ШУТСангийн захирал Э.Энхпүрэв “Falling Walls Lab Mongolia 24” форумын зохион байгуулах “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” төвийн төлөөллийг хүлээн авч уулзаж, зохион байгуулалтын ажлын талаар санал солилцлоо.

📍 Жил бүр дэлхий даяар нэр хүндтэй эрдэм шинжилгээний байгууллагууд өөрсдийн бүс нутгийн хамгийн шинэлэг оюун санааны ололт, олон талт байдал, хүсэл сонирхлыг харуулах зорилгоор Falling Walls Lab форумыг зохион байгуулдаг. Тус форумыг Монгол улс 5 дахь жилдээ зохион байгуулж байна.

📍 Энэ жилийн “Falling Walls Lab Mongolia 24” форум 09 дүгээр сарын 27-ны өдрийн 13.00 цагаас МУИС-ийн Номын сангийн хурлын зааланд танхим болон цахим гэсэн хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.
Яг одоо сонсогч, үзэгчдийн бүртгэл явагдаж байна. Суудлын тоо хязгаартай тул та яараарай.
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/GfwtbZvHm1fWe6398

Хуваалцах
Хуваалцах: