
ЖАЙКА, Монголын Технологийн Коллежийн Үндэсний холбоо, DX Mongolia ТББ-тай хамтран жил бүр зохион байгуулдаг “DX cup 2024” тэмцээн 4 дэх жилдээ буюу 2024 оны 12 сард зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээн нь IT-ийн чиглэлээр суралцаж байгаа оюутан залуусыг дижитал технологид суурилан шинэ бүтээл санаачлах, бизнест нэвтрүүлэх санааг дэмжин ивээн тэтгэдэг бөгөөд Шинжлэх ухаан, технологийн сан маркетинг, түгээн дэлгэрүүлэлт, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд хамтран ажиллаж байна.