ХОСОЛМОЛ АШИГ ШИМТ БУГАН ХАЛИУН ҮҮЛДРИЙН ХЭСГИЙН ҮХЭР

✅️“Сүүний үхрийн удмын санг сэргээн сайжруулах” /2005 2007/, “Сүүний үхрийн генетик нөөц, нуклейтидын өвөрмөц дараалалыг тогтоох судалгаа /2013-2015/” зэрэг төслийг санхүүжүүлж хэрэгжүүлсний үр дүнд сүү-махны чиглэлийн хосолмол ашиг шимт үхрийн үржил селекцийн ажил, биологи аж ахуй, генетик үзүүлэлтийг судалж цаашид үржүүлэх үндсэн чиглэлийг тогтоосон юм. Үүний нэг томоохон үр дүн нь Буган халиун үүлдрийн хэсгийн үхэр юм. Энэ үхэр сүрэгт явуулсан үржил-селекцийн ажлын ололтод Улсын комисс хянан магадлагаа хийсэн ажлын тайланг үндэслэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 6 сарын 17-ны өдрийн А-218 дугаар тушаалаар уг үхрийг үүлдрийн хэсгээр баталж “Буган халиун” гэж нэрлэн хосолмол ашиг шимт үхрийн анхны 01 тоот гэрчилгээг олгожээ.
✅️Буган халиун бүдүүн үнээ нь фермерийн нөхцөлд дунджаар 3.9 хувийн тослогтой 2718.9 литр сүү, дөнжин үнээ 3.8 хувийн тослогтой 2240.4 литр, гунжин үнээ 3.8 хувийн тослогтой 2142.0 литр сүү саалгаж байна. Батсүмбэр суманд үржүүлж байсан Монгол бүдүүн үнээний саам, тугалын хөхсөн сүүг оруулан
тооцвол саалийн хугацаанд дунджаар Буган халиун үнээний саам наснаасаа хамааран Монгол үнээнээс 2-4 дахин их байна.
✅️Уг ажил нь хот суурин газар олноор бий болж хүн амын төвлөрөлт ихэссэн өнөө үед тэдний хүнсний аюулгүй сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах, импортоор оруулж ирж буй сүү, сүүн бүтээгдэхүүнийг багасгах, импортыг орлох үржүүлгийн
бүтээгдэхүүнийг бий болгосон нь энэхүү бүтээлийн нийгэм, эдийн засгийн ач холбогдол оршино.
Хуваалцах
Хуваалцах: