Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээс долоо хоног бүрийн пүрэв гарагт онол аргазүйн семинарыг тогтмол явуулдаг. 2024 оны анхны семинарт:
Ургамлын ангилалзүй, филогенетикийн лабораторийн ЭШТА Доктор (Ph.D) М.Ургамал “Монгол орны гуурст ургамлын олон янз байдал, ховордлын төлөв” сэдвээр
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Ургамлын стресс физиологийн лабораторийн ЭШАА, Доктор (Ph.D) Д.Өсөхжаргал “Оюуны өмчийн патентын материал бэлтгэх, мэдүүлэх” сэдвээр семинар хэлэлцүүлнэ.
Хэзээ: 2024 оны 02 дугаар сарын 08-нд 14 цагаас
Хаана: ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн 1 дүгээр байр, 4 давхар 410 тоот
Сонирхсон хүн бүрд нээлттэй.