Тайваний Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын Ван Кай-Ю тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны 02 дугаар сарын 28-ний өдөр ШУТСангийн үйл ажиллгаатай танилцаж Захирал, доктор Д.Одгэрэл, ЗУХ-ийн хэлтсийн дарга Б.Бат-Эрдэнэ нартай хамтын ажиллагааны талаар албан уулзалтыг хийлээ.
Уулзалтын үеэр:
Тайваний төлөөлөгчийн газартай хамтран эрдэм шинжилгээний ажилтнуудад богино хугацааны туршлага солилцох хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх;
2 орны шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр хийгдсэн судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
Хамтран хэрэгжүүлсэн төслийг Тайваний холбогдох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх;
Хамтран санхүүжүүлсэн судалгаа боловсруулалтын ажлыг судалгааны дараагийн үе шатанд шилжүүлж үйлдвэр практик нэвтрүүлэх боломжийг судлах зэрэг асуудлаар санал солилцлоо.
Уулзалтаас:
Эрдэм шинжилгээний ажилтнуудад богино хугацааны туршлага солилцох хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хамтран санхүүжүүлсэн судалгаа боловсруулалтын ажлыг судалгааны дараагийн үе шатанд шилжүүлж үйлдвэр практик нэвтрүүлэх боломжийг хоёр талаас хамтран судлах ажлыг зохион байгуулахаар боллоо.