Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд ноён, Ричард Л. Буанган тэргүүтэй төлөөлөгчид, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал Д.Одгэрэл нар 2024 оны 2 дугаар сарын 7-ны өдөр албан уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар хоёр орны эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны байгууллагууд хамтран “Эрдэмтэн солилцоо”-ны хөтөлбөр хэрэгжүүлэх, Америкийн Нэгдсэн Улсын Шинжлэх ухааны сантай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын шинжлэх ухааны салбарын судалгааны дэд бүтэц, хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар санал солилцов.