“XVII ЗУУНЫ МОНГОЛЫН ХОТУУД” САРЬДАГИЙН ХИЙДИЙН ТҮҮХ, АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА ЗАХИАЛГАТ ТӨСЛИЙН ҮР ДҮНГ ХҮЛЭЭН АВЛАА

Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоол “Шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу Итгэмжлэн хадгалагч-Шинжлэх ухаан технологийн сан “XVII зууны Монголын хотууд” Сарьдагийн хийдийн түүх, археологийн судалгаа” суурь судалгааны төслийн эрдэм шинжилгээний ажлын тайланг хүлээн авлаа.

“Шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын 1.4.1 суурь судалгааны төсөл гэж хүн, нийгэм, хүрээлэн байгаа орчны хөгжлийн үндсэн зүй тогтлын талаар шинэ мэдлэг, мэдээллийг бий болгоход чиглэсэн төслийг ойлгоно;

Төслийн гүйцэтгэгч ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Хэрэглээний угсаатан судлал, биет бус соёлын өвийн төвийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Б.Батсуурь судалгааны төслийн үр дүнгээ танилцуулж, загвар бүтээгдэхүүнийг Монгол эрдэмтдийн “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим“-д байршуулав.

  Төслийн товч танилцуулга

Төслийн зорилго нь: 17 дугаар зууны Монголын хотууд төслийн хүрээнд Халхын өндөр гэгээн Занабазарын бүтээлийн хийдийг нээн илрүүлж, зүй зохистой байдлаар аялал жуулчлалын шугамаар хөгжүүлэх.

Захиалагчийн нэр: Боловсрол, шинжлэх ухааны яам,

Санхүүжүүлэгч байгууллага: Шинжлэх ухаан, технологийн  сан,
Төслийн нэр: “XVII зууны Монголын хотууд” Сарьдагийн хийдийн түүх, археологийн судалгаа
Төслийн хугацаа: 2013-2017 он,
Төслийн удирдагчийн нэр: ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуун,
Гүйцэтгэгч байгууллага: ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн

Гүйцэтгэгчдийн нэрс:

    • ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Э.Уртнасан,
    • ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант, Ч.Энхтуул,
    • ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант, Б.Батцоож,
    • ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд оролцов.

Төслийн үр дүн:

  • Монголын эзэнт гүрний дараах археологийн нэгэн цогц судалгааг хэрэгжүүлсэн.
  • Тус төслийг хэрэгжүүлснээр Монголын түүхийн нэгэн үеийн түүхийг олон шинжлэх ухааны арга зүйд тулгуурлан цогцоор судлах, цоо шинэ эх баримт, судалгаагаар  баяжуулах,  судалгааны түвшин, ач холбогдлыг нэмэгдүүлэх шинжлэх ухааны үр дүнг бий болгосноор “XVII зууны Монголын нүүдэлчид ба хот” гэсэн  ойлголт бүрэн бүрдэж чадах боломжийг нээсэн.
  • Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Сарьдагийн хийдийн туурьд малтлага судалгаа хийж түүний бүтэц зохион байгуулалтын тодруулж, гар зураг болон гурван хэмжээст /3D/ загвараар сэргээн босгосон.
  • Сарьдагийн хийдийн тууриас илэрсэн язгуурын таван бурхныг урлал, хийц талаас нь болон гурван хэмжээст тоон загвар үүсгэн Өндөр Гэгээн Занабазарын өөрийн мутрын язгуурын таван бурхантай харьцуулан нэг тигээр урласан болохыг баталсан нь Өндөр Гэгээн Занабазарын “Шавар урлал” хэмээх шинэ урлалын төрлийн тодруулсан.
  • Сарьдагийн хийдийн тууриас илэрсэн зарим олдвор нь XVII зууны Монголчуудыг өрнө, дорнын олон улс орнуудтай өргөн харилцаатай байсныг гэрчилж байна. Тухайлбал, 1601-1651 онд Герман улсад үйлдвэрлэгдсэн зааны ясан нарны цаг, Энэтхэг улсын Моголын эзэнт гүрний араб бичигтэй мөнгөн зоос, Балбын мөнгөн зоос, XV зуунд Орос улсад үйлдвэрлэсэн гар буу, Мин гүрний шаазан, Европ хийцийн илд зэрэг нь гэрчилж байна.
  • 2015, 2019 онд Сарьдагийн хийдийн тууриас илэрсэн олдворуудаар бүрэн хэмжээний үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, Монголын үндэсний музейд дэлгэн үзүүлсэн.
  • 2019 онд Сарьдагийн хийдийн тухай 28 минутын баримтат кино бүтээв.
  • Сарьдагийн хийд-Түүх, археологийн судалгаа. Ном-1
  • Үзэсгэлэнгийн каталог-2
  • Эрдэм шинжилгээний өгүүлэл-7
  • Эрдэм шинжилгээний илтгэл /гадаад, дотоод/-10

Шинжлэх ухаан, технологийн сан

Хуваалцах
Хуваалцах: