Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрүүдэд “Шинжлэх ухаан технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” сэдэвт арга хэмжээ зохион байгуулагдана.
Энэ хүрээнд судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж, шинэ санаанаас оюуны өмчрүү-“эрдэм ideation” уралдаант арга хэмжээ, “судалгаанаас бизнесрүү” төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулалт (Хөдөө аж ахуй, Анагаах ухаан, Эрчим хүч, Аж Үйлдвэр, Уул уурхайн салбар) гэсэн сэдвүүдийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг, зөвөлгөө мэдээлэл, танилцуулга, уралдаант арга хэмжээнүүд болно.
Хөтөлбөрийн хүрээнд:
- Судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж;
- Шинэ санаанаас оюуны өмчрүү-“ЭРДЭМ ИДЕАТОН” уралдаант арга хэмжээ;
- “СУДАЛГААНААС БИЗНЕСРҮҮ” төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулалт (Хөдөө аж ахуй, Анагаах ухааны салбар),
- “СУДАЛГААНААС БИЗНЕСРҮҮ” төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулалт (Эрчим хүч, Аж Үйлдвэр, Уул уурхайн салбар);
Тус арга хэмжээ нь Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарт хийгдэж буй судалгаа, хөгжүүлэлтийн ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, шинжлэх ухаан, технологийн салбарын дэлхийн болон бүс нутгийн инновацын үйл явц, үндэсний эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмэрийг нэмэгдүүлэхэд оршино.
2026.03.30-2026.04.03
Цаг 09:30-17:30
Засгийн газрын XI байр, 1 давхар Эдийн засаг, хөгжлийн яамны “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”
Холбоо барих: 51-263700

