ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫГ ОРОН НУТАГТ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ аяны гол арга хэмжээ “ИННОВАЦЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН” 2 өдөр амжилттай үргэлжилж, хаалтын үйл ажиллагаан дээр худалдан авалтын азын сугалааны эздийг тодруулснаар өндөрлөлөө

⭐️ Эрдэмтдийн ур ухаанаа шингээн бүтээсэн эко бүтээгдэхүүнээс 2 өдрийн хугацаанд нутгийн 76 иргэн худалдан авалт хийж, сугалаанд оролцсон юм. ЭШБ-аас нийт 17 багц бэлгийг бэлтгэж 20 000 төгрөгийн үнийн дүнгээс дээш худалдан авалт хийсэн бүх иргэд сугалаанд оролцлоо.
⭐️Шинжлэх ухаанд суурилсан инновацийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний 80 гаруй бүтээгдэхүүний дээжээс дээжлэн бэлтгэсэн 17 багц бэлгийн 17 азтанг тодруулж, Булган аймгийн ЦОГТ ХУНТАЙЖИЙН төв талбай дээр гардуулан өгөв.
⭐️Супер шагналын багцыг Хөнгөн үйлдвэр, судалгаа хөгжлийн хүрээлэнгийн эко технологи үйлдвэрлэлээр бэлтгэсэн үхрийн шир, хонины нэхий, бөөсөрдөггүй ноосон хөнжил, ороолт, өмд, оймсны хослол байв.
⭐️Булганы Хялгант сумын 10 жилийн сургуульд математикийн багшаар 45 жил багшилсан ахмад багш супер шагналын эзэн боллоо.
⭐️Нутгийн гэр бүлийн 2 өндөр настан тус тусдаа азтан болсон бэлэгдэлтэй тохиолдол таарсан нь үзэсгэлэнд бүтээлээрээ оролцсон эрдэмтэн, судлаачдыг давхар баярлуулсан юм.
⭐️Нутгийн хувиараа бизнес эрхлэгч азын сугалаанд өөрийн урласан дурсгалын эсгий гэр, 4 бэрх шагайн тоглоомын 3 багц бэлгээ хандивласан ба тухайн бэлгийн азтанаар үзэсгэлэнгийн үйл ажиллагааг хариуцан зохион байгуулсан ШУТСангийн төсөл хариуцсан мэргэжилтэн Б.Гантөмөр тодорч, нутгийн бэлэгтэй буцсан бэлэгдэлтэй тохиолдол мөн давхацлаа.
Хуваалцах
Хуваалцах: