

Өнөөдөр дэлхий дахинаа шинжлэх ухааны салбарт парадигмийн шилжилт явагдаж эхэллээ. Судалгааны ажлын




Засгийн газраас боловсруулж өргөн барьсан Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Шинжлэх ухааны ажилтны их хурал зохион байгуулагдаж буй энэ түүхэн өдөр УИХ-аар ёсчлон баталлаа. Эрх зүйн орчныг сайжруулснаар
– Хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх
– Цалин, оюуны үнэлэмжийг дээшлүүлэх
– Санхүүжилтийн тогтолцооны шинэчлэл хийх
– Эрдэм шинжилгээний ажлын уялдааг хангах, практик үр дүнг сайжруулах
– Гарааны компани, инновацыг хөгжүүлэх
– Цахим, нээлттэй шинжлэх ухааныг хөгжүүлэх
– Хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэх ухааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх боломж бүрдэж байгаа юм. Одоо бид хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлд нягт хамтран ажиллах шаардлагатай.
Өнгөрсөн 100 жилд бидний бий болгосон үнэт зүйл бол үндэсний шинжлэх ухааны тогтолцоо байлаа. Үүнийг бий болгоход сэтгэл, мэдлэг, оюун ухаанаа зориулан ирсэн үе үеийн эрдэмтэн мэргэд, судлаач профессор нартаа талархал илэрхийлье.
Бид цаашид дэлхийд үнэлэгдэх Монгол мэдлэгийг бий болгон, Монгол Улсыг хөгжлийн мэдлэгт суурилсан эдийн засагт шилжүүлэх шинжлэх ухаанч үйлийг хэрэгжүүлэхээр зорино.

