Шинжлэх ухаан технологи инновацийг орон нутагт нутагшуулья аяны нэгэн чухал үйл ажиллагааны нэг болох ҮЗЭСГЭЛЭН Сэлэнгийн долгио чуулга дээр зохион байгуулагдаж байна

☘️Технологийн инкубатор #Био-Эко био бэлдмэл, ахуйн хэрэглээ, МАА-н гаралтай бүтээгдэхүүн
☘️Биологийн хүрээлэн #МАА, ахуйн хэрэглээ, барагшун, био бэлдмэл
☘️ODI TAN #Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн
☘️Хөдөө аж ахуйн их сургууль #Био нүүрс, бордоо, багсармал тэжээл
☘️Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн #Грийн бэлдмэл, био бэлдмэл
☘️Ургамал газар тариалангийн хүрээлэн #Био шингэн бордоо, органик бордоо
☘️Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн #Адууны нийлүүлгийн өвчний түргэн оношлуур, голионы бэлдмэл, үхэр, хонины цусан халдвараас сэргийлэх амьд вакцин
☘️Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн #Уламжлалт эм тан
☘️Шимт боловсрол ХХК #Боловсрол
ARGUN AR технологи
☘️Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн #ХАА, ноос ноолуур, арьс шир
☘️Цэнтрал Рич Монголиа ХХК #Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур зэрэг хөдөө аж ахуй, байгалийн салбарын инновацын төслийн үр дүнд гарсан биологийн идэвхт бүтээгдэхүүн, тэжээлийн ургамал, шинэ сорт, үр тариа, ургамал хамгаалал, пестицид, бордоо, эрчимжүүлсэн мал аж ахуй, малын үүлдэр, угсаа, бэлчээр, тэжээл, мал амьтны гаралтай хүнсний үйлдвэрлэл, ХАА-н техникийн үйлдвэрлэл, барилгын материал, био халаагуур, сэргээгдэх эрчим хүч, уул, уурхайн нөхөн сэргээлт технологийн загвар, байгаль орчинд халгүй технологи зэрэг 100 орчим бүтээгдэхүүний дээжийг олон нийтэд танилцуулж байна.
Хуваалцах
Хуваалцах: