“ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ИННОВАЦЫН ТҮНШЛЭЛ-2024” ФОРУМ ЭРДЭНЭТ ХОТОД ЭХЭЛЛЭЭ…

🔎Монголын инновацын 7 хоног арга хэмжээ анх удаа орон нутагт буюу Монголын инженер, старт апуудын өлгий нутаг Эрдэнэт хотод зохион байгуулагдаж байна. Монголын старт апуудын 50 гаруй хувь нь Эрдэнэт хотоос гаралтай залуучууд байдаг. Эрдэнэт хот нь мөн орон нутагт анх удаа Шинжлэх ухаан технологийн паркийг албан ёсоор байгуулж амжилттай ажиллаж байгаа юм. Эрдэнэтийн Шинжлэх ухааны паркийн туршлагыг бусад аймгуудад нэвтрүүлэхээр зорьж байна. Нөгөө талаас үйлдвэрүүдийн нэгдэлд тулгуурласан үйлдвэрлэл технологийн паркийг Эрдэнэтэд хөгжүүлж байна.
Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын үргэлжлэл нь Шинжлэх ухаан, технологи, инновацын сэргэлт байхаар тодорхойлоод байна. Мөн бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хойд бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэл нь шинжлэх ухаан байна гэж монгол улсын засгийн газраас тодорхойлсон учир инновацын 7 хоногийг Орхон аймагт зохион байгуулж байна. Энэ хүрээнд үндсэн 8 арга хэмжээ тус аймагт болно.
Даяаршиж буй дэлхий ертөнцөд өөрийн үндэсний онцлог, сэтгэлгээ, ахуйн давтагдашгүй мөн чанараараа ялгаран өрсөлдөх үндэсний компани, аж үйлдвэрийг төр, хувийн хэвшил, их сургууль, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааны хүрээнд бий болгох нь чухал. Инновацын түншлэлийг илүү үр дүнтэй болгохын тулд үйлдвэр, эрдэм шинжилгээний байгууллагуудын хооронд тогтвортой түншлэлийг бий болгохоор зорьж байна.
Хуваалцах
Хуваалцах:

Холбоотой мэдээ