
Тус сургалтад хог хаягдлын цогц менежментийн талаарх мэдээллийг хог хаягдлын тухай хууль эрхзүйн орчин, хог хаягдлын төрөл, шинж чанар, хадгалах, цуглуулах, шилжүүлэх, тээвэрлэх үйл ажиллагаа, дахин боловсруулах, устгах технологиуд, хог хаягдлын ил шаталт, хүний болон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө сэдвийн хүрээнд Хими, химийн технологийн захирал доктор Л.Жаргалсайхан, доктор Г.Оюун-Эрдэнэ, Б.Хулан, М.Баяржаргал нар хүргэв.

Аймгийн хог хаягдлын менежмент, түүнийг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл, бэрхшээлийн талаар хэлэлцүүлэг явуулав.