#Зохион_Бүтээгчдийн_Академитай хамтран ЕБС-ийн ахлах, дунд ангийн математик, физик, мэдээлэл зүй, технологийн хичээлийн багш нарт зориулсан сонгон суралцах цахим сургалтыг зарлаж байна.

“Оньс робот” сургалтыг сонирхсон хот, хөдөө, орон нутгийн ЕБС-ийн багш нар 2024.04 сарын 01-05-ны өдрүүдэд доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү /Бүртгэлийн QR кодыг уншуулж болно/.

Тус сургалтанд хамрагдсанаар технологийг анхлан сонирхогч багш нар хялбар шийдэл бүхий ухаалаг төхөөрөмж, роботыг зохион бүтээж, түүнийг програмчлах дадлага туршлага олж авах ба улмаар өөрсдийн мэдлэг, ур чадварыг хичээлийн агуулгын дагуу сурагч, шавь нартаа зааж, сургах боломжтой.

Цахим сургалтын анхан, дунд, ахисан түвшний сургалтыг амжилттай дүүргэсэн багш нараар уламжлагдан сургалтын иж бүрэн хэрэглэгдэхүүний тухайн сургуульд хүлээлгэн өгснөөр ЕБС-ийн дунд, ахлах ангийн өсвөрийн зохион бүтээгч сурагчид микрокомпьютерийн үндсэн ойлголт, ажиллагаатай танилцах, блок програмчлалын хэлийг ашиглан математик, физикийн суурь ойлголт бүхий тооцооллуудыг хийх чадварт суралцана.

Мөн электроникийн оролт гаралтын төхөөрөмжийн ажиллагаатай танилцаж, тэдгээрийн бодит хэрэглээ болох гэрлэн диод, түлхүүрэн мэдрэгч, дэлгэцийг ашиглан хөдөлгөөнт график дүрслэл, тоглоом, гэрлэн эффект, робот удирдлагын системийг зохион бүтээх аргачлалд бие даан суралцана.