ХАМТАРСАН СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН МЭДҮҮЛГИЙГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сан, Тайваний Үндэсний шинжлэх ухаан, технологийн зөвлөл хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 2025 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн хамтарсан төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Төсөл хэрэгжүүлэх хугацаа 24 сар хүртэл байх бөгөөд дараах чиглэлүүдээр төслийн саналыг хүлээн авна. Үүнд:

  • Биотехнологи, анагаах ухаан, уламжлалт анагаах ухаан;
  • Хиймэл оюун ухаан, зүйлсийн интернэт, ухаалаг тоног төхөөрөмж;
  • Инновацийн боловсрол ба энтерпренершип;
  • Ногоон эрчим хүч, экологи;
  • Ухаалаг хөдөө аж ахуй, дахин боловсруулалт;
  • Ойжуулалт, ойн нөхөн сэргээлт.

Төслийн мэдүүлэг хүлээн авах хугацаа:

Төслийн мэдүүлгийг Монгол талд 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 17:30 цаг хүртэл Шинжлэх ухаан, технологийн сангийн Төслийн мэдээллийн сангаар дамжуулан цахим хэлбэрээр хүлээн авна.

Төслийн санхүүжилтийн хэмжээ:

  • Төслийн Монгол талын санхүүжилтын хэмжээ 1 жилд 15,000 ам доллар, нийт 30,000 ам доллар хүртэл байна. Төслийн санхүүжилтийг төгрөгөөр олгох бөгөөд төсөл мэдүүлсэн өдрийн Монгол банкны зарласан өдрийн ханшаар тооцно.

Төслийн сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг 11-315741 дугаарт холбогдон авна уу.

Хугацаандаа мэдүүлээгүй болон материалын иж бүрдлийн шаардлага хангаагүй төслийн саналыг сонгон шалгаруулалтад оруулахгүй.

Төслийн материалыг цаасан хэлбэрээр авахгүй болохыг анхаарна уу.

Шинжлэх ухаан, технологийн сан

Хуваалцах
Хуваалцах: