ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН УЛСЫН ЗАХИАЛГАТ ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

Эрдэмтэн, судлаачид Та бүхнийг Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 497 дугаар тогтоолоор баталсан “Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалаар баталсан  “Шинжлэх ухаан, технологийн төслийн өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-д заасан шаардлагын дагуу төслийн баримт бичгээ боловсруулж, сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Төслийн саналыг 2023 оны 11 дүгээр сарын 21-ны өдрөөс 26-ны өдрийг дуустал http://project.stf.gov.mn системд бүртгүүлж, цахимаар мэдүүлнэ.

Холбоо барих утас: 51 267131

Боловсрол, шинжлэх ухаанЫ яам

 

2023 ОНООС ЭХЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН УЛСЫН ЗАХИАЛГАТ ТӨСЛИЙН СЭДВҮҮД

 

Д/д Төслөөр шийдвэрлүүлэх асуудал, хугацаа Үр дүнгийн төсөөлөл
Захиалагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
1. Phytoremedation технологи ашиглан хөрсний хүнд металлын бохирдлыг бууруулах

2 жил

– Phytoremedation технологи ашиглан хөрсний бохирдол ихтэй үйлдвэрийн бүс нутаг болон хог хаягдлын цэг, баяжуулах үйлдвэрийн болон хотын цэвэрлэх байгууламжийн лагийн талбайн хөрсний хүнд металлын агууламжийг гипераккумулятор ургамлуудыг ашиглан бууруулах туршилт судалгааг гүйцэтгэх;

– Цайр, хар тугалга, хүнцэл, зэс, кадми гэх мэт амьд организмд хортой, био идэвхтэй хүнд металлуудын хөрсөнд байх хэмжээг нэг наст, олон наст ургамлуудыг тарималжуулан тэдгээрт шингээх замаар бууруулах туршилт судалгааны ажлыг гүйцэтгэх;

– Бохирдлын эх үүсвэр тус бүрт тохиромжтой ургамлыг сонгон, хүнд металлын шингээлтийн эрчмийг ургамал ургалтын үе шатуудтай холбон судлах;

– Фиторемедацийн процессын үед ургамалд хуримтлагдсан хүнд металлыг тодорхойлох дэвшилтэт арга зүйг нэвтрүүлэх.

2. “Дорнод Монголын хуурай хээрийн бүсийн нам уулсад ой үржүүлэх шинэ технологи боловсруулах”

2 жил

– Шилийн Богд ууланд дасан зохицохуйц 4 зүйл мод (шинэс, нарс, хус, хайлаас), 2 зүйл сөөг (бургас, шар хуайс) тарьж туршилт судалгааны ажлыг явуулах;

– Шилмүүст ба навчит мод, сөөгийн тарьц, суулгацаар үйлдвэрлэлийн туршилт явуулах (50 мян. гаруй ширхэг. Тэдгээрийн шинэс-70%, нарс-30%, бусад мод, сөөг-20%);

– Таримал шилмүүст ба навчит ой тарьж, ургуулах (10-15 га, тэдгээр таримал ойн 80%-ийг шинэсэн ой, бусад хувийг навчит мод, сөөг эзлэх). Дорнод Монголын хуурай хээрийн бүсийн нам уулсад ой үржүүлэх шинэ технологи боловсруулах;

– Тарималжуулах явцад үүсэж болох сөрөг нөлөөллийг харуулах хавсарсан судалгааг гүйцэтгэх.

Захиалагч: Батлан хамгаалах яам
3. Цэргийн зориулалттай  “СПЕКТР” хэт богино долгионы үүргэвчийн радиостанцыг сайжруулан шинэчлэх

2 жил

– Олон улсын ижил төстэй радиостанцын харьцуулсан судалгаа хийх;

-Цэргийн зориулалттай үүргэвчийн хэт богино долгионы “СПЕКТР” радиостанцыг шинэчлэн, үзүүлэлтийг сайжруулах. Үүнд:

1. Нууцлалтай, тоон хувиргалттай;

2. Батарейн ажиллах хугацаа урт;

3. Эрс тэс уур амьсгалд тохиромжтой, тохируулахад хялбар;

4. Радио станцын жин багассан (2 кг-аас доошгүй байх) г.м.

– Зохион бүтээсэн радиостанцыг мэргэжлийн шинжээчдийн дүгнэлт гаргуулж, нэгж үнийг тогтоох.

Захиалагч: Боловсрол, шинжлэх ухааны яам
4. Шинжлэх ухаан, технологийн үр дүн, хөрөнгө оруулалтын эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг тооцоолох нь

2 жил

– Хөрөнгө оруулалт, ажиллах хүч, шинжлэх ухаан, технологи, бусад хүчин зүйл тус бүрийн эдийн засгийн өсөлтөд  оруулж буй хувь нэмрийг тодорхойлох;

– Шинжлэх ухаан технологийн үр дүнгийн эдийн засагт үзүүлдэг нөлөөллийн хэм хэмжээг тооцоолох олон улсад хэрэглэгддэг арга аргачлалыг нутагшуулах судалгаа;

– Монгол Улсын шинжлэх ухаан технологийн үр дүнгийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тооцоолох арга аргачлал боловсруулах.

5. Уламжлалт анагаах ухааны оношилгооны аргуудад хиймэл оюун ухааны технологийг ашиглах нь

2 жил

– Хиймэл оюун ухаанд суурилсан нүдний оношлогооны дэвшилтэт аргачлал  боловсруулах;

– Хиймэл оюун ухаанд суурилсан хэлний оношлогооны дэвшилтэт аргачлал  боловсруулах;

– Хиймэл оюун ухаанд суурилсан шээс оношлогооны дэвшилтэт аргачлал  боловсруулах;

– Эмнэлэг биологийн өгөгдөл боловсруулах программ хангамж зохиох;

– Уламжлалт анагаах ухааны оношилгооны техник, технологийн заавар  боловсруулах.

Захиалагч: Зам, тээврийн хөгжлийн яам
6. Монгол Улсын авто замын засвар, арчлалтын норм стандартыг боловсронгуй болгох шинэ техник, технологи нэвтрүүлэх

2 жил

–  Манай оронтой ижил уур амьсгалтай улс орнуудын стандарт нормыг судлах;

– Олон улс болон улсын чанартай авто замд хучилтын хийцэд  судалгаа шинжилгээг хийх;

– Судалгаа шинжилгээний үр дүнд суурилсан авто замын засвар, арчлалтын норм стандартыг боловсронгуй болгон дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх.

Захиалагч: Уул уурхай, хүнд  үйлдвэрийн  яам
7. Геологи-хайгуулын ажлын хөдөлмөр зарцуулалт, норм нормативыг  шинэчлэн боловсруулах

2 жил

– Геологийн зураглал, эрлийн ажлын төсвийн нормын судалгааны цар хүрээг тогтоох;

– Геологийн зураглал, эрлийн ажлын төсөвт өртөг, материалын болон хөдөлмөр зарцуулалтын статистик судалгаанд дүн шинжилгээ хийх;

– Геологийн зураглал, эрлийн ажлын бодит гүйцэтгэл дээр ажлын зураг авалт явуулах, харьцуулсан судалгаа хийх;

– Судалгааны ажлын хүрээнд төсөв зохиох үндсэн аргачлал, техник зохион байгуулалтын нөхцөл, нэгж хэмжигдэхүүнд ноогдох материал, санхүү, хөдөлмөр зарцуулалтын норм, нормативыг тогтоох.

8. Монгол орны хилийн бүс нутагт үргэлжилж буй газрын ховор элемент, ховор металлын хүдрийн дүүргүүдийг судлах, хэтийн төлөвийг үнэлэх төлөвийн үнэлгээ өгөх

2 жил

– Хөрш орнуудын нутагт тогтоогдсон ГХЭ, ховор металлын хүдэржилтийн талаарх мэдээллийн сан байгуулах;

– Монгол алтай бүс, Сангелин бүсүүдэд хээрийн судалгаа, тандан судалгааг хийснээр геологийн тогтцыг тодруулж, дээжлэлт хийх;

– Лабораторийн судалгааг орчин үеийн дэвшилтэт технологи, арга аргачлалаар хийж, ГХЭ, ховор металлын найрлага, эрдэслэг бүрэлдэхүүн, хүдэржилтийн төрлүүдийг тодорхойлж, гарал үүслийн нөхцлийг тодруулах;

– Хээрийн судалгаа, лабораторийн шинжилгээний үр дүнд үндэслэн ГХЭ, ховор металлын хүдэржилтийг хянагч геологийн хүчин зүйлүүдийг тодруулах, гарал үүслийн загварыг боловсруулах;

– Өндөр технологийн түүхий эд болох ГХЭ, ховор металлын хүдэржилтийн тархалт, байршлын зүй тогтлыг тодорхойлсноор хэтийн төлвийн үнэлгээ, цаашдын геологи, хайгуулын ажлын талаар зөвлөмж гаргах.

9. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрээс гарах хүхрийн хүчлийг ашиглан бордоо үйлдвэрлэх технологийн судалгаа

2 жил

– Захиалагчтай зөвшилцөж сонгосон ордын фосфоритын хүдрийн баяжигдах шинж чанарын судалгааг хийж, технологийн шийдлийг боловсруулах;

– Фосфатын хүдрээс хүхрийн хүчил ашиглан дан суперфосфат (SSP), давхар супер фосфат (DSP), гурвалсан супер фосфатын (TSP) 3 төрлийн бордоо болон фосфорын хүчил гарган авах технологийн зааврыг боловсруулах, эдийн засгийн үр ашгийг тооцох;

– Моно-, ди-аммонийн фосфат гарган авах технологийн зохистой горимыг тогтоож, оюуны өмчөөр баталгаажуулах;

– Аммоны сульфат гэх мэт хүхрийн хүчил ашиглаж үйлдвэрлэж болох бусад төрлийн бордоог гарган авах технологийн шийдлийг тодорхойлж, эдийн засгийн үр ашгийг тооцох.

Захиалагч: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
10. Хүнсний ногоо бэлтгэн боловсруулах, хатаамал бүтээгдэхүүн үйлдвэрлэх судалгаа

2 жил

– Хүнсний ногооны (төмс, лууван, байцаа, сонгино, ногоон сонгино, хүрэн манжин) биологийн идэвхи чанарыг алдагдуулалгүй хатаах шинэ технологи боловсруулж, батлуулах;

– Хадгалалтын хугацааг тогтоох судалгааг хийж, стандартын төсөл боловсруулан, батлуулахаар мэдүүлэх;

– Үйлдвэрлэлийн технологийн оновчтой горим шийдэл тогтоох.

11. Үр тарианы шинэ сорт бүтээх, нутагшсан сортын үр үржүүлэг, үйлдвэрлэл

2 жил

– Буудай, арвай, хошуу будааны эрт болон дундын болцтой, ургац арвин, чанар сайтай, гадны орчны хүчин зүйлд тэсвэртэй шинэ сортуудыг бүтээх, шалгаруулж нутагшуулах (Газар тариалангийн төв бүс Дархан-Уул, Сэлэнгэ, Төв);

– Нутагшсан болон селекцийн шинэ сортын цөм үр үржүүлж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;

– Тариалах бүс нутгийн хөрс, цаг уурын нөхцөлд  тохирсон  буудай, арвай, хошуу будааны сорт шалгаруулах (Увс, Завхан аймагт).

12. Монгол орны ургамлын генетик нөөцийг амьдаар хадгалах, генотип, фенотипийн судалгаа

2 жил

1. Буудай, хошуу будаа зэрэг стратегийн ач холбогдолтой 100 дээжид молекул генетикийн судалгаа хийж генетикийн олон янз байдлыг илрүүлэх;

2. Орчин үеийн дэвшилтэт технологи болох шингэн азот ашиглан зарим төрлийн яст, тосны агууламж өндөртөй, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, чимэглэлийн модлог ургамлын хадгалах горим, нөхцөлийг судлах;

3. Монгол орны таримал ургамлын генетик нөөцийн санд хадгалагдаж байгаа бог будаа, арвай, буудай, зэрэг таримлын нутгийн дээжүүдээр гербарын сан байгуулах;

4. Хүнс, хөдөө аж ахуйн таримлын үндэсний цахим системийг боловсронгуй болгох;

5. Таримал ургамлын байгалийн зэрлэг овог, хэлбэрүүд цуглуулах, гадны орнуудаас модлог ургамлын цуглуулга хийх ботаник цэцэрлэг байгуулах.

Захиалагч: Эдийн засаг, хөгжлийн яам
13. Боомтын менежментийг сайжруулах, дэд бүтцийн хүчин чадлыг тодорхойлох, эдийн засгийн эргэлтэд оруулах нь

2 жил

 

– Төвийн бүсийн (Сэлэнгэ, Төв, Дархан-уул, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр) экспортын нөөц бололцоог тодорхойлж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх нарийвчилсан тооцооллыг шинжлэх ухааны үндэслэлтэй арга зүй ашиглан гаргах;

-Тухайн бүс нутгийн боомтуудыг хөгжүүлэх төлөвлөлтийг схемчилэн зураглаж, бусад орны туршлагад үндэслэн  олон улсын арга аргачлалын дагуу боомтуудын харьцуулсан судалгаа хийж, боомт бүрийн хязгаарлагч хүчин зүйлийг тодорхойлон цаашид хөгжүүлэх боломжит хувилбарыг дэвшүүлэн, боомт бүрт хөгжлийн зураглалыг тодорхойлох;

– Логистик менежмент болон олон улсын хөгжлийн бодлого, цаашдын төлөв байдлын харьцуулсан судалгаа, ерөнхий төлөвлөгөө гаргах;

– Дотоодын боомтын өнөөгийн байдал, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж тогтвортой хөгжил, гадаад худалдааг дэмжих, боомтын хууль, эрх зүйн үндсийг сайжруулах тооцоолол, арга аргачлал боловсруулах;.

-Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, хилийн бүсийг хөгжүүлэх, боомт түшиглэсэн дагуул хотын хөгжлийн бодлого, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх судалгаа хийх.

14. Орон нутгийн хөгжлийн төлөвлөлтийн арга зүйн судалгаа (10 улсын жишээ)

2 жил

– 10-аас багагүй улс орны жишээг хөгжлийн үе шаттай судлан, Монгол Улсад хэрэгжүүлж болохуйц байдлаар эрэмбэлэн, 21 аймгийн хөгжлийн төлөвлөлтийн боломжит хувилбарыг тодорхойлох;

– Аймаг, орон нутгийн тэргүүлэх чиглэл, хөгжлийн нөөц бололцоог тодорхойлж шинжлэх ухаан, технологи, бусад хүчин зүйл тус бүрийн дүгнэлт, зөвлөмж, гаргах;

– Олон улсад ашиглагддаг орон нутгийн хөгжлийн индексийн аргазүйг нарийвчлан судалж, схемчилэх, тус арга зүйг Монгол Улсад нэвтрүүлэхэд боломжтой байдлаар эрэмбэлэн, хувилбар дэвшүүлэх;

Захиалагч: Эрүүл мэндийн яам
15. Инвазив бус аргаар ургийн гажгийг эрт үед нь  дижитал полимеразийн гинжин урвалын (ПГУ) аргаар илрүүлэх нь

2 жил

– Дижитал ПГУ төхөөрөмжийг ашиглан инвазив бус аргаар ургийн удамшлын гажгийг эрт үед нь илрүүлэх оношилгооны заавар боловсруулж, батлуулах;

– Олон улсын сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх (WoS болон Scopus-д бүртгэлтэй сэтгүүл).

16. Бөөрний эсийн өмөнгийн хэв шинжүүдийг радиологи-генетикийн (radiogenomics analyze) шинжилгээгээр харьцуулан судлах нь

2 жил

– Бөөрний хавдрын компьютерт томографийн радиомикс оношилгооны заавар боловсруулж, батлуулах;

– Бөөрний эсийн хавдрын мутаци тодорхойлох эмгэг судлалын оношилгооны заавар боловсруулж, батлуулах;

– Судалгааны үр дүнгээр олон улсын сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх (WoS болон Scopus-д бүртгэлтэй сэтгүүл);

Хуваалцах
Хуваалцах:

Холбоотой мэдээ