“ОЮУНЫ ӨМЧИЙН СУРГАЛТ” –ЫГ САР БҮР ЗОХИОН БАЙГУУЛНА

Монголын Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо (МОӨИТХ)-той байгуулсан “Санамж бичиг”-ийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу “Оюуны өмчийн сургалт”-ыг өнөөдөр (2022.06.17) зохион байгууллаа.
Сургалтыг сар бүр зохион байгуулах бөгөөд энэ удаагийн сургалтыг МҮХАҮТ-ын Патент, барааны тэмдэг, газар зүйн заалтын газрын дарга, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дүүрэнжаргал явуулж, ШУТСан, МТҮП-ийн удирдлага, албан хаагч, мэргэжилтэн нар хамрагдав.
Сургалтаар оюуны өмчийн ерөнхий ойлголт, ач холбогдол, тавигдах шаардлагууд, газар нутгийн болон брэнд бүтээгдэхүүн бий болгоход оюуны өмчийн заалтууд хэрхэн холбогдож байгаа талаар нэгдсэн ойлголт, мэдээлэл өгөв.


Монгол инновацийн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, зах зээлд нутагшуулах, оюуны өмчийн соёлыг салбар, салбар дундын оролцоотой төлөвшүүлэх, нэвтрүүлэх, сургалтад хамрагчдын хүрээг тэлж, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн, судлаач, гарааны компанийнхнаас оролцуулж өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулах юм.
Манай улс инновацийг хөгжүүлэх, нэвтрүүлэх, хэрэгжүүлэх ажлын хүрээнд оюуны өмчийн талаарх шинэ мэдлэг, технологийн шинэ санаа, үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс Монгол Улсын Патентийн тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай, Инновацийн тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хууль, Зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрхийн тухай хууль, Технологи дамжуулах тухай хууль, хамгийн сүүлд Оюуны өмчийн тухай хуулийг батлан гаргасан байдаг ба хуулийн хэрэгжилтийг үйл ажиллагаагаар дэмжиж, цаашид Монгол инновацийг хөгжүүлэх олон чиглэлээр хамтран ажиллаж байна.

 

Хуваалцах
Хуваалцах: