Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Беларусь Улсын Шинжлэх ухаан, технологийн улсын хороо хоорондын хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан “Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах Монгол-Беларусийн хамтарсан комиссын протокол”-ийн дагуу 2022 оноос эхлэн хэрэгжүүлэх хамтарсан төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Төсөл хэрэгжих хугацаа 2 жил байх бөгөөд дараах чиглэлүүдээр төслийн саналыг хүлээн авна. Үүнд:
– Ургамал, газар тариалан;
– Эрчимжсэн мал аж ахуй;
– Хөдөө аж ахуй, ойн салбарын техник, тоног төхөөрөмж.
Төсөлд тавигдах шаардлага:
– Хамтарсан төслийн санал мэдүүлэгч байгууллага нь Белорусийн талын хамтрагч байгууллагатай төслийн баримт бичгээ хамтран боловсруулсан байх бөгөөд талуудын оролцоог тодорхой тусгасан байх шаардлагатай.
– Төслийн зардал нь “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын 6.3 дахь хэсэг /журам харах/ болон “Шинжлэх ухаан, технологийн төслийн өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-д /журам харах/ нийцсэн байна.
– Төслийн үр дүн “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын 8.1 дэх хэсэгт заасан хэлбэртэй байна.
Төслийн санхүүжилтийн хэмжээ:
– Төслийн Монгол талын санхүүжилтийн хэмжээ нийт 34 сая төгрөг хүртэл,
– Төслийн Беларусь талын санхүүжилтийн хэмжээ нийт 11 мянган ам.доллар хүртэл байна.
Төслийн мэдүүлэг хүлээн авах хугацаа:
Өгөгдсөн маягтын дагуу боловсруулсан төслийн саналыг Монголын талд 2022 оны 11 дугаар сарын 14-ны өдрийн 17:00 цаг хүртэл info@stf.gov.mn хаягаар хүлээн авна. Маягтыг Хамтарсан төслийн мэдүүлгийн маягт 2022.docx линкээр татаж авна уу.
– Беларусийн талд төслийн саналыг Бүгд Найрамдах Беларусь Улсын Шинжлэх ухаан, технологийн улсын хороонд 2022 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн дотор мэдүүлнэ.
Хугацаандаа мэдүүлээгүй болон материалын иж бүрдлийн шаардлага хангаагүй төслийн саналыг сонгон шалгаруулалтад оруулахгүй.
Төслийн сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг Шинжлэх ухаан, технологийн сангаас авна уу.
Хаяг: Мэдээлэл технологийн үндэсний парк, 3 давхар, 317 тоот, Утас: 11-315741
Шинжлэх ухаан, технологийн сан