БШУ-ны сайд Л.Энх-Амгалан үндсэн үйл ажиллагааг нээж, мэндчилгээ дэвшүүлж, үйл ажиллагаанд амжилт хүсэж салбарын хэмжээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээнд биечлэн оролцож байна.
– 2 өдөр үргэлжлэх аяны хүрээнд шинжлэх ухаанд суурилсан инновацийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний 100 гаруй бүтээгдэхүүний ЭКСПО үзэсгэлэн, эрдэмтдийн 10 гаруй илтгэл хэлэлцүүлэг, семинар, сургалт-арга зүйн зөвлөгөө нэг дор зэрэг болно.
– Тус аян 21 аймгийн хэмжээнд зохион байгуулагдах ба 2022 он гарснаар 3 дахь аймаг буюу Хөвсгөлд болж байна. Аяны зорилго орон нутгийн засаг захиргааны оролцоог нэмэгдүүлж хөдөө аж ахуй, байгаль орчин, ерөнхий боловсролын сургууль, газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, компани, бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэлийг эрдэм шинжилгээ судалгаа хөгжүүлэлт, инноваци, шинэ техник технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ, форум, үзэсгэлэн, худалдаатай хослуулснаар төр-эрдэм шинжилгээний байгууллага-хувийн хэвшлийн инновацийн түншлэлийн цар хүрээг нэмэгдүүлэх боломжийг илүү түлхүү ойртуулах юм.
– Үзэсгэлэнд хөдөө аж ахуй, байгалийн салбарын инновацийн төслийн үр дүнд гарсан биологийн идэвхт бүтээгдэхүүн, тэжээлийн ургамал, шинэ сорт, үр тариа, ургамал хамгаалал, пестицид, бордоо, эрчимжүүлсэн мал аж ахуй, малын үүлдэр, угсаа, бэлчээр, тэжээл, мал амьтны гаралтай хүнсний үйлдвэрлэл, ХАА-н техникийн үйлдвэрлэл, барилгын материал, био халаагуур, сэргээгдэх эрчим хүч, уул, уурхайн нөхөн сэргээлт технологийн загвар, байгаль орчинд халгүй технологи зэрэг 220 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг Хөвсгөл аймгийн иргэдэд танилцуулах ба “Монгол технологи-Монгол инноваци” хөгжүүлэх, инновацийн хөгжлийн өнөөдөр ба ирээдүйн арга замыг хамтдаа хэлэлцэнэ.
– Хөвсгөл аймгийн байгаль орчин, хог хаягдлын чиглэлээр ажилладаг төрийн албан хаагчид болон хог хаягдалтай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн төлөөлөлд хог хаягдлын хууль эрхзүйн орчин болон хог хаягдлын менежментийн талаар цогц мэдлэг олгох цогц сургалтыг ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид хөтлөн явуулна.
– Мөн хөтөлбөрийн сонирхолтой сэдэв ЕБС-ийн мэдээлэл технологийн хичээлийг орчин үеийн 3D дижиталд суурилсан агуулгыг ай ти-гийн “Аргун” ХХК туршлага-дадлага хичээлээр олгож, сургалтын үр дүнгийн харьцуулсан судалгааг газар дээр нь танилцуулах юм. “ART EDU” төслийн үр дүн болох энэхүү дэвшилтэт технологиор баяжуулсан сургалтын хэрэглэгдэхүүнийг ашигласнаар хичээл хоцрогдол, техник, технологийн дутагдлыг 50 хувь хүртэл буруулж, багш нарын заах арга зүйд дэмжлэг болно гэдгийг төслийн багийн гишүүд туршилт хичээлээр бататгаж, үр дүнг хэмжиж тайлагнаж үзүүлэх юм.
– Эх орны хоймор нутаг Хөвсгөлд зохион байгуулагдаж байгаа 2 өдрийн форум, үзэсгэлэнд шинжлэх ухааны салбарын эрдэм шинжилгээний байгууллага, гарааны компани, төр засгийн байгууллага, яам, тамгын газар, их, дээд сургууль зэрэг 20 гаруй байгууллагын 80 орчим төлөөлөгчид Улаанбаатар хотоос оролцож байна.
Хамтран оролцогч байгууллага:
– БШУЯ
– ШинжлэхУхаанТехнологийнГазар
– ШУА
– ХөвсгөлАймгийнЗасагДаргынТамгынГазар
– ХөвсгөлАймгийнБоловсролШинжлэхУхааныГазар
– ХХАААҮЯ
– МалЭмнэлгийнХүрээлэн
– МалАжАхуйнЭрдэмШинжилгээнийХүрээлэн
– УргамалХамгааллынЭрдэмшинжилгээнийХүрээлэн
– УргамалГазарТариалангийнХүрээлэн
– БотаникийнЦэцэрлэгтХүрээлэн
– БиологийнХүрээлэн- уламжлалтанагаахухаантехнологийнхүрээлэн
– ОйМодныСургалтСудалгааныХүрээлэн
– ХөнгөнҮйлдвэрСудалгааХөгжлийнХүрээлэн
– ГеологийнХүрээлэн
– Технологийнинкубатор
– АнагаахУхааныХүрээлэн
– “Гарааны C4A”
– МУИС
– ШУТИС
– МУБИС
– ХААИС
– АШУҮИС
– СЭЗИС
– Эрдэнэт_ШУТП
– ICT grup
– ГарааныДермала ХХК
– СтартапМонгол ТББ
– Айхотел ХХК
– Аргун ХХК
– ШимтБоловсрол ХХК