МОНГОЛ-ТАЙВАНИЙН ХАМТАРСАН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС), Тайванийн Шинжлэх ухаан, технологийн яам (ШУТЯ) хамтын ажиллагааны хүрээнд 2023 оноос эхлэн хэрэгжүүлэх МОНГОЛ-ТАЙВАНИЙН хамтарсан төслийн уралдааныг зарлаж байна.   

1. Biotechnology, Bio-Science and traditional Medicine /Биотехнологи, Био-шинжлэх ухаан болон уламжлалт анагаах ухаан/;

2. Artifical Intelligence, Internet of Things, Smart Machines /Хиймэл оюун ухаан, Зүйлсийн интернэт болон Ухаалаг тоног төхөөрөмж/;

3. Innovative Science Education and Entrepreneurship /Шинжлэх ухааны инновацилаг боловсрол болон энтерпренершип/;

4. Green Energy and Ecology /Ногоон эрчим хүч болон экологи/;

5. New Agriculture and Recycling Economics /Шинэ хөдөө аж ахуй болон дахин ашиглалттай бүхий эдийн засаг/;

6. Afforestation, Forest Restoration /ойжуулалт болон ойн нөхөн сэргээлт/.

Төсөл хэрэгжих хугацаа:

  • 3 хүртэлх жил байх

Төслийн санхүүжилт /дээд хэмжээ/:

  • Монгол эрдэмтдийн багийн санхүүжилт жилд 10,000 ам доллар, нийт санхүүжилт 30,000 доллартой дүйцэхүйц төгрөг,
  • Тайванийн эрдэмтдийн багийн санхүүжилт жилд 20,000 ам доллар, нийт 60,000 ам доллар.

Төслийн төслийн саналыг ирүүлэх хугацаа:

Төсөл хэрэгжүүлэгч Монгол талын төслийн саналыг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 2022 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн 17:00 цаг хүртэл монгол, англи хэл дээр, цахим болон цаасан хэлбэрээр доорх хаягуудаар хүргүүлнэ.

Имэйл: bilguun@stf.gov.mn

Хаяг: Мэдээлэл технологийн Үндэсний парк, 3 давхар, 317 тоот

Утас: 11-315741

 Төслийн санал мэдүүлэх хүснэгтийг англи хэл дээр

 Хамтарсан төслийн санал нь Монгол хэл дээр дараах хэлбэртэй байна: 

  • Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын Журмын 3.2 дахь хэсэгт заасан бүрдэлтэй байх,
  • Төслийн зардлыг журмын 6.3 дахь хэсэгт нийцүүлэн тооцох,
  • Төслийн өртөг зардлыг БСШУ-ны сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “ Шинжлэх ухаан, технологийн төслийн өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-ыг  баримтлан бодитой тодорхойлсон байх,
  • Төслийн үр дүн нь журмын 8.1 дахь хэсэгт заасан хэлбэртэй байна.

Тайванийн талын хамтарсан төслийн сонгон шалгаруулалтын зарлалын линк:  https://www.most.gov.tw/folksonomy/rfpDetail/05efb1c0-f478-44f4-9cb0-7b5e9ca3bb67?l=ch.

  • Хамтарсан төслийн саналыг Англи, Монгол хэл дээр цахимаар,
  • Монгол хэл дээр цаасан хэлбэрээр хүлээж авна.

 

Шинжлэх Ухаан, Технологийн Сан

Хуваалцах
Хуваалцах: