БИЕТ БУС ХӨРӨНГӨ ПАТЕНТИЙГ ҮНЭЛЖ, ОЮУНЫ ӨМЧИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ЭХНИЙ ЖИШГИЙГ ТОГТООНО

ШУТСангаас санхүүжилттэй төслийн үр дүнд бүтээгдсэн эрдэмтдийнхээ оюуны бүтээлийг үнэлүүлж үнэ цэнтэй болгож эдийн засгийн эргэлтэд оруулах 3 талт гэрээг Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал Д.Одгэрэл, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал М.Бямбасүрэн, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн тэргүүн Г.Баянмөнх нар өнөөдөр /2021.12.10/ үзэглэж баталгаажууллаа.

Оюуны өмчийг эргэлтэд оруулах тухай хууль ёсоор эрх зүйн орчин бүрдсэн тул ШУТСангийн санаачилга дор М.Бямбасүрэн докторын химийн ямар нэг нэгдэл агуулаагүй, органик бордоо болох “Грийн биобэлдмэл”-ийн патентийг үнэлгээний хэд хэдэн зорилгоор 2022 оны 1 дүгээр улиралд багтаан дуусгаж шинжлэх ухааны салбартаа оюуны өмчийн үнэлгээний эхний жишгийг тогтоох практик ач холбогдол өндөртэй ажил ийнхүү эхэллээ.

Хуваалцах
Хуваалцах: