“Бөсгөсөн шохой инновацийн бүтээгдэхүүн технологийн нэвтрүүлэлт” инновацийн төслийн үр дүнг хүлээн авлаа

Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоол “Шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу Итгэмжлэн хадгалагч-Шинжлэх ухаан, технологийн сан “Бөсгөсөн шохой инновацийн бүтээгдэхүүн технологийн нэвтрүүлэлт” инновацийн төслийн эрдэм шинжилгээний ажлын тайланг хүлээн авлаа.

МУ-ын Инновацийн тухай хуулийн 3.1.6. “инновацийн төсөл” гэж санхүүжилтийн шаардлага, зохион байгуулалтын нөхцөлд нийцүүлэн инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх цогц үйл ажиллагааг тодорхой цаг хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичгийг ойлгоно;

Төслийн удирдагч П.Насанжаргал ШУТСангийн захирал, доктор С.Намсрайжавд инновацийн төслийн үр дүнгээ танилцуулж, Монгол эрдэмтдийн “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим”-д байршууллаа.

Инновацийн төслийн товч танилцуулга

Төслийн нэр: Бөсгөсөн шохой инновацийн бүтээгдэхүүн технологийн нэвтрүүлэлт,
Төслийн хугацаа: 2016-2018 он,
Төслийн удирдагч: П.Насанжаргал техникийн ухааны доктор,
Гүйцэтгэгчид: МУ-ын зөвлөх инженер П.Рэнцэндорж, С.Бүрэн, ахлах лаборант Б.Дун-Эрдэнэ.

Төслийн үр дүн: 

  • Гидратин шохой, техникийн шаардлага, MNS 6738:2018,
  • Арьс ширийн боловсруулалтад бөсгөсөн шохой ашиглах судалгаа, ЭШ-ний өгүүлэл,
  • Бөсгөсөн шохой үйлдвэрлэх шинэчилсэн технологи,
  • Бөсгөсөн шохой инновацийн бүтээгдэхүүн,
  • Бөсгөсөн шохой ашиглах технологийн зөвлөмж ISBN 978-99978-2-971-9,
  • Бог малын арьсны үс авах, шохойдоход бөсгөсөн шохойн лагшим ашиглах арга Ашигтай загвар: УБ-ийн дугаар 20-0002913,
  • Бодын ширний үс авах, шохойдох дамжлагад бөсгөсөн шохой ашиглах арга, Ашигтай загвар: УБ-ийн дугаар 20-0002912.

Шинжлэх ухаан, технологийн сан

Хуваалцах
Хуваалцах: