“Сайжруулсан шахмал түлшний хөдөлгөөнт үйлдвэр байгуулах” инновацийн төслийн үр дүнг хүлээн авлаа

Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоол “Шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу Итгэмжлэн хадгалагч-Шинжлэх ухаан технологийн сан “Сайжруулсан шахмал түлшний хөдөлгөөнт үйлдвэр байгуулах” инновацийн төслийн эрдэм шинжилгээний ажлын тайланг хүлээн авлаа.

МУ-ын Инновацийн тухай хуулийн 3.1.6. “инновацийн төсөл” гэж санхүүжилтийн шаардлага, зохион байгуулалтын нөхцөлд нийцүүлэн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх цогц үйл ажиллагааг тодорхой цаг хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичгийг ойлгоно.

Төслийн гүйцэтгэгч “Реконт” ХХК-ийн захирал үйлдвэрлэлийн технологийн зураг төсөл зохион бүтээгч, магистр П.Сэргэлэн инновацийн төслийн үр дүнгээ танилцуулж, загвар бүтээгдэхүүнийг монгол эрдэмтдийн “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим”-д байршууллаа. 

Төслийн товч танилцуулга

Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг буруулах зорилгоор нийслэл хотод түүхий нүүрс борлуулахыг хориглож, төвийн дүүргүүдийн гэр хорооллын айл өрхүүдийн түлшний хэрэгцээг боловсруулж сайжруулсан шахмал түлшээр хангах бодлогыг хэрэгжүүлэхэд уг төслийн зорилго оршлоо.  

Захиалагч байгууллага: Боловсрол, шинжлэх ухааны яам,

Төслийн нэр: Сайжруулсан шахмал түлшний хөдөлгөөнт үйлдвэр байгуулах” инновацийн төсөл

Төслийн хугацаа: 2019-2020 он,

Төслийн гүйцэтгэгч байгууллага: “Реконт” ХХК

Төслийн удирдагч: Химийн ухааны доктор Ph.D, ШУА-ийн Хими, Химийн Технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ж.Дугаржав,

Гүйцэтгэгчид: “Таван толгой түлш” ХХК-ийн ерөнхий инженер, зөвлөх инженер, химийн ухааны магистр, Ж.Батбилэг,  “Реконт” ХХК-ийн захирал үйлдвэрлэлийн технологийн зураг төсөл зохион бүтээгч, магистр П.Сэргэлэн нар гүйцэтгэв.

 Төслийн үр дүн

“Сайжруулсан шахмал түлшний хөдөлгөөнт үйлдвэр” нь сайжруулсан шахмал түлшний материалыг үүсч бий болсон газар дээр нь хүрэлцэн очиж, хагас үйлдвэрлэлийн технологийн туршилтыг явуулах, орц найрлагыг нь тогтоож, шинэ технологи боловсруулах, дүгнэлт гаргах, шинжилгээ судалгааны ач холбогдолтой.

  • Сайжруулсан шахмал түлшний хөдөлгөөнт үйлдвэр туршилтын загвар
  • Сайжруулсан шахмал түлш
  • Эрдэм шинжилгээний илтгэл
  • Нүүрс баяжуулах үйлдвэрийн хаягдлаар шахмал түлш үйлдвэрлэх арга ашигтай загварын гэрчилгээ

“Сайжруулсан шахмал түлшний хөдөлгөөнт үйлдвэрийн онцлог нь:

  • Түүхий эдийн талбайд шууд үйлдвэрлэлийг явуулснаар тээврийн зардал, цаг хугацааг хэмнэх,
  • Үйлдвэрийн байр, талбай, дэд бүтэцгүй ажиллах боломжтой,
  • Уурхай, уурын зуух, нүүрсний бөөний худалдааны цэгүүдэд хуралдсан нүүрсний нунтаг хаягдлыг ашиглан газар дээр нь шахмал түлшийг үйлдвэрлэн тоос, тоосонцрын хаягдлыг бууруулах,
  • Хөдөө орон нутгиин хүрэхэд төвөгтэй гэрэл цахилгаангүй газруудад дизелийн цахилгаан үүсгүүр ашиглан үйлдвэрлэлийг явуулах, 
  • Улирлын байдлаар үүсэх био-материалууд (хадлангийн хаягдал өвс, сүрэл, ойн цэвэрлэгээний модны хаягдал, өвс, сүрэл, ойн цэвэрлэгээний модны хаягдал, хөвд лигнин г.м)-ыг ашиглан шахмал түлш үйлдвэрлэх боломжтой.

 

Шинжлэх ухаан, технологийн сан

Хуваалцах
Хуваалцах: