Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС), Тайванийн Шинжлэх ухаан, технологийн яам (ШУТЯ) хамтын ажиллагааны хүрээнд 2022 оноос эхлэн хэрэгжүүлэх МОНГОЛ-ТАЙВАНИЙН хамтарсан төслийн уралдааныг зарлаж байна.
Хамтарсан төслийн чиглэлүүд:
- Biotechnology, Bio-Science and traditional Medicine /Биотехнологи, Био-шинжлэх ухаан болон уламжлалт анагаах ухаан/
- Artifical Intelligence, Internet of Things, Smart Machines /Хиймэл оюун ухаан, Зүйлсийн интернет болон Ухаалаг тоног төхөөрөмж/
- Innovative Science Education and Entrepreneurship /Шинжлэх ухааны инновацилаг боловсрол болон энтерпренершип/
- Green Energy and Ecology /Ногоон эрчим хүч болон экологи/
- New Agriculture and Recycling Economics /Шинэ төрлийн хөдөө аж ахуй болон дахин ашиглалттай холбоотой эдийн засаг/