Үндэсний шинжлэх ухаан, технологийн сан (ҮШУТС), Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Байгалийн Шинжлэх Ухааны Үндэсний Сан хоорондын хамтын ажилгааны хүрээнд ‘’2026 оноос эхлэх семинар/эрдэмтэн солилцооны материал авах зар’’-ыг зарлаж байна.
Чиглэл:
- Уур амьсгалын өөрчлөлт
- Агаарын бохирдолт
- Хүний эрүүл мэнд
- Ашигт малтмал, эрчим хүч
- Биологийн олон янз байдал
Бүрдүүлэх материал болон тавигдах шаардлага::
- Товч намтар буюу CV
- Харъяа байгууллагын тодорхойлолт
- ҮШУТсан, Хятадын Байгалийн ШУҮСангийн хооронд хэрэгжиж буй судалгааны төслийн удирдагч эсвэл гишүүн /нотлох баримтын хамт/
- Төслийн гишүүн тохиолдолд төслийн удирдагчийн зөвшөөрөл
- Семинар болон эрдэмтэн солилцооны хугацааг тодорхойлсон баримт
Санхүүжилт:
- Ирж, очих замын зардлыг ҮШУТСан хариуцна.
- Байрлах болон даатгалын зардлыг тухайн төсөл хариуцагч байгууллага хариуцах талаарх баримт
Төслийн мэдүүлэг хүлээн авах хугацаа:
- Монгол талд 2026 оны 05 дүгээр сарын 15-ны өдрийн 17:30 цаг хүртэл Үндэсний Шинжлэх ухаан, технологийн сангийн 317-д цаасаар хүлээн авна.
Хугацаандаа мэдүүлээгүй болон материалын шаардлага хангаагдаагүй тохиолдолд сонгон шалгаруулалтад оруулахгүй болно.
Шалгаруулалттай холбоотой мэдээллийг 11-327634 дугаарт холбогдон авна уу.
Үндэсний шинжлэх ухаан, технологийн сан

