Үндэсний шинжлэх ухаан, технологийн сангийн цахим хуудсыг шинэчлэх, хөгжүүлэлтийг хийж гүйцэтгэх мэргэжлийн байгууллагуудыг сонгон шалгаруулалтад урьж байна.
Гүйцэтгэх үндсэн ажил:
- Захиалагчийн гаргаж өгсөн техникийн даалгаварын дагуу динамик сайтыг хөгжүүлэх /Ажлын техникийн даалгаварыг энд дарж татаж авах/
- Програм хангамжийн дата баазыг загварчлах, хуучин баазыг хөрвүүлэх
- Цахим хуудсыг тестлэх, Серверт хуулах /Үндэсний дата төвд байршуулан тохиргоог хийх/
- Лабораторийн нэгдсэн бүртгэлийг хийх ажлыг цахимжуулах
Гүйцэтгэгчид тавигдах шаардлага:
- Мэдээллийн систем, програм хангамж, веб сайт хөгжүүлэлтээр томоохон ажлын хөгжүүлэлт хийж байсан 3-с дээш жилийн ажлын туршлагатай байх
- Системийн болон мэдээллийн аюулгүй байдлын стандартуудыг хангаж ажиллах чадвартай байх.
- Томоохон хэмжээний цахим хуудас, портал сайт хийж гүйцэтгэхтэй холбоотой ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
- Байгууллагын танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар.
- Хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт /сүүлийн 3 жил/
- Ажиллах багийн гишүүдийн мэдээлэл /дипломын хуулбар, ажлын туршлага, анкет, бусад/
- Ажлын төлөвлөгөө болон үнийн санал.
Хугацаа: 2026.04.10-ны өдрийн 17:00 цаг хүртэл
Материал хүлээн авах хаяг:
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Мэдээлэл, технологийн үндэсний паркийн 3-р давхар, 323а тоот Үндэсний шинжлэх ухаан, технологийн сан
Холбоо барих мэдээлэл: 11-327634
Email: info@stf.gov.mn

