ҮНДЭСНИЙ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САНГИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА Б.БАТ-ЭРДЭНЭ МОНГОЛ УЛС БОЛОН БНХАУ-ЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ГҮНЗГИЙРҮҮЛЭХ, СУДАЛГАА, ИННОВАЦЫН ХАМТАРСАН ТӨСЛҮҮДИЙГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР БНХАУ-Д АЙЛЧИЛЖ, ДАРААХ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

📌 БНХАУ-ын Байгалийн шинжлэх ухааны үндэсний сангийн дэд ерөнхийлөгч Dr. Jiang Song болон удирдлагуудтай уулзалт хийж, хамтарсан хорооны хурал зохион байгуулахаар тохиролцов. Хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэлийн төслийн тоог 6 байхаар харилцан зөвшилцөж, санамж бичигт нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлэхээр болсон бөгөөд залуу судлаачдыг дэмжих, эрдэмтэн солилцооны хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлж, цар хүрээгээ өргөжүүлэхээр тохиролцлоо.
📌 БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шинжлэх ухаан, технологийн танхимын захирал Liu Yongao болон удирдлагуудтай уулзалт хийж, хамтарсан хорооны уулзалт зохион байгуулах, мэргэжилтэн солилцох, хамтарсан төслийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, сургалт зохион байгуулахаар тохиролцлоо. Мөн “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хамтарсан төслийн лаборатори байгуулах, түүнчлэн инновацын төв байгуулж, хоёр улсын шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо.
📌 Мэн цоо группийн Өвөр Монгол дахь ургамлын үрийн судалгааны төвийн үйл ажиллагаа болон ургамлын үр, хөрс судлал, үрийн боловсруулалт, машин техникийн судалгаа, хөгжүүлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудтай танилцлаа. Үүний хүрээнд Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг байгууллагуудыг харилцан уялдуулж, цаашид хамтран ажиллахаар болсон юм.
📌 Хятадын Шинжлэх Ухааны Академийн Агаар сансрын мэдээллийн судалгааны хүрээлэн (AIRCAS) болон зайнаас тандан судалгааны хиймэл дагуулын газрын станцын үйл ажиллагаатай танилцаж, агаар сансрын мэдээлэл, зайнаас тандан судалгааны чиглэлээр хамтарсан судалгаа, төслүүд хэрэгжүүлж цаашид хамтран ажиллахаар боллоо.
Хуваалцах
Хуваалцах: