ШУТСАНГИЙН ЗАХИРАЛ ХАМТРАН АЖИЛЛАГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

✅Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал Э.Энхпүрэв “И Эс Эй Эн” ХХК, DX Mongolia ТББ, ШУТИС-ийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.
📍 ЖАЙКА, Монголын Технологийн Коллежийн Үндэсний холбоо, DX Mongolia ТББ-тай хамтран жил бүр зохион байгуулдаг “DX cup 2024” тэмцээн 4 дэх жилдээ буюу 2024 оны 12 сард зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээн нь IT-ийн чиглэлээр суралцаж байгаа оюутан залуусыг дижитал технологид суурилан шинэ бүтээл санаачлах, бизнест нэвтрүүлэх санааг дэмжин ивээн тэтгэдэг бөгөөд Шинжлэх ухаан, технологийн сан маркетинг, түгээн дэлгэрүүлэлт, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд хамтран ажиллаж байна.
📍 “И Эс Эй Эн” ХХК-ийн төлөөллүүдтэй уулзаж “Судалгааны ажлын хуулбарлалт”-ыг шалгах журмын хүрээнд докторын диссертацийн ажлын цахимжуулалт, хуулбар шалгуурын талаар санал солилцов.
📍 ШУТИС-ийн төлөөллүүдтэй уулзаж хамтын ажиллагааны хүрээнд хийсэн Оюуны өмчийн гэрээний гарын авлагын талаар мэдээлэл солилцож цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Хуваалцах
Хуваалцах: