ШУТСанд Азийн бүтээмжийн байгууллага, Монголын бүтээмжийн төв байгууллагаас талархлын бичиг гардууллаа

✅“Залуу бүтээмжийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр” сэдэвт OУ-ын семинар арга хэмжээний хүрээнд Азийн бүтээмжийн байгууллагын төлөөлөгчид 2024 оны 06 сарын 13-нд ШУТСангаар зочиллоо. Тус арга хэмжээний үеэр ШУТСангийн төлөөлөл шинжлэх ухаан, технологийн төслийн санхүүжилт, хэрэгжилт, үйл ажиллагааны чиглэлээр танилцуулга илтгэл тавив.
✅Урилгаар “Стартап Монгол ТББ”-ын Гүйцэтгэх захирал З.Билэгбаатар оролцож стартап экосистем, гарааны бизнес, хөгжүүлэлтийн чиглэлээр танилцуулж, төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
✅Тус ОУ-ын семинарт оролцогчдод зориулан байгууллагын танилцах аялал зохион байгуулсан ШУТСанд Азийн бүтээмжийн байгууллага, Монголын бүтээмжийн төв байгууллагаас талархлын бичиг гардуулав.
✅Чөлөөт уулзалт-илтгэлийн дараа төлөөлөгчид ШУТСангийн “Монгол эрдэмтдийн инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэн”-тэй танилцлаа.
✅2024 оны 06 сарын 10-14-ны хооронд зохион байгуулагдсан уг семинарын хүрээнд Азийн бүтээмжийн байгууллагын 17 гишүүн орнуудын 23, Монгол Улсаас 6 төлөөлөгч тус тус оролцсон ба арга хэмжээг Япон, Малайз, Тайланд, Монгол Улсын сургагч багш нар удирдан, мэдлэг туршлагаа түгээж ажиллав.
Хуваалцах
Хуваалцах: