Тайваний Үндэсний шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн төлөөлөл Шинжлэх ухаан, технологийн сангийн урилгаар Монгол Улсад ажиллаж байна

✅Шинжлэх ухаан, технологийн сан Тайваний Үндэсний шинжлэх ухаан, технологийн зөвлөл хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Москва дахь Тайваний эдийн засаг, соёлын төлөөлөгчийн газрын Шинжлэх ухаан, технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Юан-Тинг Ши (Волтер Ши ) Шинжлэх ухаан, технологийн сангийн урилгаар 2024 оны 06 сарын 04-08-ны хооронд Монгол Улсад ажиллаж байна.
✅Тэрээр айлчлалын хүрээнд ШУТСан, Монгол улсын шинжлэх ухааны академи болон харьяа хүрээлэнгүүд, МУИС-ИЙН Инженер, технологийн сургууль, ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, ХААИС, Шинэ Монгол технологийн сургууль, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн, Анагаах ухааны хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэнгээр зочиллоо.
✅Айлчлалын үеэр уулзалтад оролцогч талууд Монгол-Тайваний хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлын төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцаж, үр дүнг хэлэлцэж, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ чиглэлийг хөгжүүлэх, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцож байна.
Хуваалцах
Хуваалцах: