“Хог хаягдлын менежмент” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

🔎ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран “Хог хаягдлын менежмент” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
✅Сургалтад Булган аймгийн сум, багийн Засаг дарга, Засаг даргын орлогч, байгаль орчны байцаагч, аймгийн Засаг даргын тамгын газрын хог хаягдлын асуудал хариуцсан мэргэжилтэн, хог хаягдлын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн төлөөлөл болох нийт 65 хүн оролцов.
✅Тус сургалтад хог хаягдлын цогц менежментийн талаарх мэдээллийг хог хаягдлын тухай хууль эрхзүйн орчин, хог хаягдлын төрөл, шинж чанар, хадгалах, цуглуулах, шилжүүлэх, тээвэрлэх үйл ажиллагаа, дахин боловсруулах, устгах технологиуд, хог хаягдлын ил шаталт, хүний болон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө сэдвийн хүрээнд Хими, химийн технологийн захирал доктор Л.Жаргалсайхан, доктор Г.Оюун-Эрдэнэ, Б.Хулан, М.Баяржаргал нар мэдээлэл өглөө.
✅Аймгийн хог хаягдлын менежмент, түүнийг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл, бэрхшээлийн талаар ярилцаж, сураглтад оролцогчидтой санал солилцлоо.
✅Бүх сургалтад оролцогсдод гарын авлага болгон “Хог хаягдлын хууль эрхзүйн орчин” эмхтгэл, “Хог хаягдлын менежмент, нөөцийг боловсруулах технологи” номыг өглөө.
Хуваалцах
Хуваалцах: