Бүс нутгийн хөгжил хэлэлцүүлэг 3 дэд асуудал дор явагдана.
Тус арга хэмжээний зорилго орон нутгийн хөдөө аж ахуйн салбарт шинжлэх ухаан, технологи, инновац нэвтрүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бизнес эрхлэгч, шинэ бизнесийн санаатай залсуусыг бүтээгдэхүүнээ хөгжүүлж гарааны компани байгуулж бойжиход дэмжих, инновацын соёлыг төлөвшүүлж төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, нутгийн иргэдэд инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, хамгийн ойрын хэрэглэгч болоход хэрэглээг ойртуулж үйлчлэх юм.
Хэлэлцүүлэг_1
Хэлэлцүүлэг_2
Хэлэлцүүлэг_3
Илтгэл №1
“Шинжлэх ухаан, технологийн бодлого ба түүнд суурилсан хөгжлийн шийдэл” эхний илтгэлийг БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, дэд профессор, доктор Д.Баттогтох хэлэлцүүллээ.
Илтгэлийн эхэнд тэрбээр “УИХ-ийн эцсийн хэлэлцүүлгээр дэмжигдээд байгаа Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд орон нутагт шинжлэх ухаан, технологи, инновацын бодлогыг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ, зохицуулалт туссан гэдгийг онцоллоо.
Илтгэл №2
Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, дэд профессор, шинжлэх ухааны доктор Ц.Цэрэндорж
Шинжлэх ухаан бол хөгжил дэвшлийн үндэс гэдгийг тэртээ XIII зуунд монголчууд ухаарч дэлхийн эзэнт гүрнээ шинжлэх ухаанд тулгуурлан цогцлоож байсан түүхтэй. Монгол гүрний буй болгосон өв нь хүн төрөлхтний түүхийг үндсээр нь өөрчлөх суурь болсон билээ. Эдүгээ XXI зуунд ч монголчууд бид эцэг өвгөдийнхөө оюуны үүцийг уудалж, эрдэм ухаанаар залуур хийн эх орноо хөгжүүлбээс зохино.
Илтгэл №3
ШУА, Газарзүй геоэкологийн хүрээлэн, Цөлжилтийн судалгааны салбарын ЭШ-ний тэргүүлэх ажилтан, доктор А.Хауланбек:
-Төв Монголын нийт нутгийн 71 хувь цөлжилт, газрын доройтолд нэрвэгдсэн нь давагдашгүй хүчин зүйлийн түвшинд хүрэхэд ойрхон байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд шинжлэх ухаан, технологи ба иргэний нийгэм нэгдэх цаг хэдийн ирсэн. Цаг алдалгүй нөхөн сэргээх арга хэмжээг өнөөдрөөс эхэлбэл талбайн 50 хувийг 2030 гэхэд сэргээж чадна.
Илтгэл №4
ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн профессорЧ.Баасандаш “Хоршоололд суурилсан хөдөө аж ахуйн хөгжлийн загвар ба 6-р аж үйлдвэржилт” сэдвээр илтгэл тавив.
Илтгэл №5
ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор М.Пүрэвжав:
-Хүн амын хоол, шим тэжээлийн байдлыг сайжруулснаар ирээдүйд 16 дахин өгөөжөө өгнө гэсэн дэлхийн гаргасан тооцоог огоорч орхивол бид эргээд ийм хэмжээний хохирол хүлээнэ гэсэн үг. Нөгөө талаар хүн амын хооллолтоор илэрхийлэгдэх хүнсний хэрэглээ, худалдан авалтыг зөв зохион байгуулснаар дотоодын хүнс, ХАА-н хөгжлийг хангах боломжтой.