Булган аймгийн Халамжийн үйлчилгээний газрын сургалтын танхимд 14:00 цагт эхэлсэн тус сургалт 17 цагт дууссанаар эхний өдрийн хөтөлбөр өндөрлөлөө.
Гарааны бизнес эрхлэгч, шинэ санаатай залуусыг бизнесийн модулиа хэрхэн хөгжүүлж, идэвхжүүлж улмаар зах зээлд нэвтрүүлэхэд туслах зорилготой тус сургалт маргааш бюу амралтын бямба гарагт өглөөний 09:00-17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд Булган нутгийн ЖДҮ эрхлэгч, бизнес эрхлэхийг хүсэгч хэн бүхэнд нээлттэй болох тул Та бүхнийг сургалтандаа хүрэлцэн ирэхийг урьж байна.
Булган_аймаг_Булган_сум