“Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын инженерчлэлийн сэтгэлгээг хөгжүүлэхэд робот тоглоомын аргачлалыг ашиглах нь” сэдэвт сургалтад 320 багш бүртгүүлж, өнөөдөр анхны сургалт амжилттай эхэллээ

#БШУЯ-ны харьяа Засгийн газрын тусгай сан #Шинжлэх Ухаан, Технологийн Сангаас санхүүжилттэй хэрэгжүүлсэн “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын инженерчлэлийн сэтгэлгээг хөгжүүлэхэд робот тоглоомын аргачлалыг ашиглах нь” сэдэвт шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүнг ЕБС-ийн ахлах, дунд ангийн математик, физик, мэдээлэл зүй, технологийн хичээлийн багш нарт зориулсан сонгон суралцах цахим сургалтад хот, хөдөөгийн 320 багш бүртгүүлж, өнөөдөр анхны сургалт амжилттай эхэллээ.
#Ерөнхий зохион байгуулагч Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал, техникийн ухааны доктор Д.Одгэрэл мэдээллийн технологийн боловсролыг дэмжсэн “Оньс робот” цахим сургалтыг нээж, сургалтыг сонгосон нийт багш нартаа амжилт хүслээ.
Анхан түвшний сургалт:
🌵2024.04.09-11-ийг дуустал 3 хоног тогтмол 17:00 цагт цахимаар болно. Сургалтын хуваарь
🕹Мягмар гараг 2024.04.09-нд 17:00-18:30
🕹Лхагва гараг 2024.04.10-нд 17:00-18:30
🕹Пүрэв гараг 2024.04.11-нд 17:00-18:30
Хуваалцах
Хуваалцах: