Тодорхойлолт: Монгол орны ой, хүнсний ногооны талбайд зонхилон хөнөөл учруулж буй хайрсан далавчитны багийн хөнөөлт шавжид эмгэг төрүүлэгч сонгомол үйлчилгээтэй тэмцэх зориулалттай нутгийн омгоор үйлдвэрлэсэн өтгөрүүлсэн бактерийн биобэлдмэл юм.
Үйлчлэх механизм: ВТ-MN01 бэлдмэл нь хөнөөлт хайрсан далавчтай шавжийн хүрэнцэрт дотоод гэдэсний үйлчлэлтэй, гэдэсний хучуур эдийг задлан цочмог үрэвсэл (энтерит) ээр өвчлүүлж үхүүлдэг. Бэлдмэлийг байгаль дээр хөнөөлт шавжийн эсрэг шүршиж хэрэглэснээс хойш 15-30 хоногт бүрэн
задарч үхждэг ба хөрс, усанд хорт бодис үүсгэдэггүй, хөрсний бичил биетэд үйлчилдэггүй шинжээрээ давуу талтай.
Хэрэглэх тун: Шавжийн зүйлээс хамааран 1 га-д 4-6 л нормоор техник, онгоц болон үүргэвчин шүршигчээр шүршинэ.
Давуу тал: Байгаль орчин болон бүлээн цуст амьтанд сөрөг нөлөөгүй.
Үйлдвэрлэлд нэвтрүүлэлт, явц: 2014 онд омгийн, 2021 онд бэлдмэлийн Патент авсан. 2017 оноос ойн хүр эрвээхэйн эрвээхэйн хүрэнцэртэй тэмцэхэд хэрэглэсэн нь 80-90 хувийн биологийн идэвхтэй байна.