Уламжлалт анагаах ухаан, технологийн салбарын эрдэмтэн судлаачид шинэ эм 11, технологийн шинэчлэл бүхий уламжлалт эм-3 зохион бүтээжээ

✅️Уламжлалт анагаах ухаан, технологийн салбарын эрдэмтэн судлаачид шинэ эм 11, технологийн шинэчлэл бүхий уламжлалт эм-3 зохион бүтээж, Монгол улсын эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн. Эдгээр эмүүд нь зүрх судасны, мэдрэлийн, амьсгалын, хоол боловсруулах, үе мөч, төрөл бүрийн шалтгаантай шарх зэрэг эрхтэн системийн өвчин эмгэгтэй олон мянган өвчтнүүдэд эмчилгээний үр дүн үзүүлсэн байна. Мөн олон тэрбум төгрөгний эдийн засгийн үр ашгийг Монгол Улсад бий болгожээ.
✅️ЗОХИОН БҮТЭЭСЭН ШИНЭ ЭМҮҮД АСВАРГАЛ
📌Шүдэн цагаан хунчир (Astragalus galactites Pall.), Хувьсанги хунчир (Astragalus variabilis) ургамлуудаас гаргаж авсан нийлбэр полифенолт нэгдлүүдийн зүрхний титэм судсыг тэлэх, антиоксидант, зүрхний цусан хангамжийг сайжруулах үйлдэлтэй.
📌БАРАГШИН
Байгалийн гаралтай барагшинаас гаргаж авсан төрөл бүрийн 20 гаруй бичил элемент агуулсан бактерийн эсрэг, антиоксидант, дархлалыг идэвхжүүлэх, шарх анагаах, биеийн тамир тэнхээг сайжруулах үйлдэлтэй.
📌ВАЛМЕДИН
Эмийн бамбайн өвс \Valerianae officinalis\, зөрөг цэцгийн \ Humulus lupulus\, ментол агуулсан бөгөөд төв мэдрэлийн системд нөлөөлж тайвшруулах үйлдэл үзүүлнэ.
📌НЕЙРОВАЛЕН
Байгалийн гүүн хөх, бамбай, хорс зэрэг ургамлуудаас гарган авсан тайвшруулах үйлдэлтэй эм. Сэтгэл санаа тайван биш, цочромтгой болох, зүрх өвдөх, дэлсэх, нойргүйдэх, невроз, эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үеийн хямралд хэрэглэнэ.
📌КАЛВАЦИН
эм нь шарх, шархлааны эдгэрэлт, нөхөн төлжилтийг түргэсгэх, цус тогтоох, өвдөлт, үрэвсэл намдаах, үрэвслийн медиатрын үүсэлтийг бууруулах нөлөөтэй.
Хуваалцах
Хуваалцах: