БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСТАЙ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ТООГ НЭМЭГДҮҮЛНЭ

✅️Монгол-Беларусийн Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын IV хуралдаан Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотноо зохион байгуулагдаж байна.
✅️Энэхүү хамтарсан комиссын хуралдааны үеэр буюу 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сан, Бүгд Найрамдах Беларусь Улсын Суурь судалгааны сантай хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
✅️Талууд орчин үеийн нийгмийн хөгжилд суурь шинжлэх ухааны оролцоог нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээний хурал, симпозиум, үзэсгэлэн, уулзалт, семинарыг тогтмол зохион байгуулахад хамтран ажиллахаар тохиролцов.
Мөн хоёр орны эрдэмтдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдээлэл солилцоход онцгой анхаарч, хамтарсан судалгааны төслийн тоо, хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо.
Хуваалцах
Хуваалцах: