

• ХСҮТөв дээр бусад эмнэлгийн эмч нарыг эх орондоо сургаж дадлагажуулснаар Монгол улсад нойр булчирхайн хавдрын мэс заслыг ХСҮТ, УХТЭ, УНТЭ, Монгол-Японы эмнэлэг зэрэг эмнэлэгт хийж, Монгол Улсын иргэн санхүүгийн дарамтгүйгээр эх орондоо уг тусламж үйлчилгээг авч байна.
• Зөвхөн ХСҮТөв дээр жилд дундажаар 50 орчим нойр булчирхайн мэс засал хийгдэж байна.
• Гадаад улсад уг мэс засал нь 60-80 сая төгрөг орчим болдог ба дундажаар бодож үзэхэд 1 жилд гадагшаа урсах 3-4 тэрбум орчим төгрөгийг хэмнэж байна