Монгол улсад орчин цагийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ 2021 оны 11 сарын 27-ны өдөр Шангри-Лагийн Боллрүүм /Ballroom/ танхимд зохион байгуулагдлаа.
Хүндэтгэлийн ойн арга хэмжээ болон Экспо-Үзэсгэлэнг БШУЯам, Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны академи хамтран зохион байгуулж шинжлэх ухааны салбарын үе үеийн төлөөллүүд оролцов.
Экспо үзэсгэлэнгийн хэсэгт түүхэн дурсгалт баримт болон дэвшилтэт технологийн бүтээгдэхүүний үзэсгэлэнг зохион байгуулж, “Шинжлэх ухаан-100” таван боть бүтээл, “ШИНЖЛЭХ УХААН-100” виртуал музейн нээлтээ хийлээ.
“ШИНЖЛЭХ УХААН-100” ойн баярын арга хэмжээний Экспо үзэсгэлэнд орчин үеийн шинжлэх ухааны хөгжлийг харуулсан үндсэн 5 үзмэр байршсан. Үүнд:
#ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн
- Дэлхийн хамгийн том биетэй, махан идэшт үлэг гүрвэлүүдийн нэг болох Tarbosaurus bataar-ийн өсөлтийн түвшнийг харьцуулсан үзүүлэн
#ШУА-ийн Археологийн хүрээлэн
- Хүннүгийн язгууртны булшнаас илэрсэн хатгамал дүрслэлтэй нэхмэл эдлэлүүд,
#ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн
- Союз 39 жолоодлогот сансрын хөлгийн зөөгч пуужин Байконур дахь сансрын гарааны талбайд (1:48 м макет),
- Союз-Т4 хөлөг, Салют-6 станц, Союз 39 хөлгийн цогцолбор (макет)
- Сансрын нисэгчийн амь аврах хувцас буюу скафандр
- Сансрын хоол хүнс
- 1981-2021 он. ЗСБНХУ-БНМАУ хамтарсан Сансрын нислэгийн 40 жилийн ойд зориулан гаргасан зарим бүтээлүүд
- Союз-39 жолоодлогот сансрын хөлгийн буугч аппарат /Эх хувь Астропаркд байрлаж байна/
#ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн,
- Их зохиолч Д.Нацагдорж, академич Б.Ринчен тэргүүтэй ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн үе үеийн эрдэмтэн судлаачдын хэрэглэж ирсэн “Continental” монгол бичгийн машин,
- Монгол улсын төрийн шагналт, доктор, профессор, академич, эрдэмтэн зохиолч, билгүүн номч Бямбын Ринчений бичгийн ширээ, сандал
#МУИС-ийн дэргэдэх Гарааны Дижитал Солюшнс ХХК
- “Шинжлэх ухаан-100” виртуаль музей зэрэг бүтээлээр оролцож уригдсан зочдын талархлыг хүлээлээ.
Эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургууль, аж ахуйн нэгж, гарааны компаниуд зэрэг 30 орчим байгууллагын нэрийн болон судалгаа боловсруулалтын ажлын үр дүнд бий болсон ном бүтээл, хүн, малын урьдчилан сэргийлэх эм бэлдмэл, вакцин, оношлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүн барагшун, ургамлын хандтай цай, байгаль орчинд ээлтэй технологийн шийдэл, ахуйн нөхцөлд хэрэглэх боломжтой төрөл бүрийн эфирийн тос, агаар үнэртүүлэгч, био хэт хүчиллэг ус, ургамал хамгаалал болон хөрсний бордоо зэрэг 80 гаруй бүтээл, бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүллээ.
Мөн энэ үеэр Шинжлэх ухаан, технологийн сангийн төслийн үр дүн болон эрдэм шинжилгээний байгууллагын нэрийн бүтээгдэхүүний каталогийг зочдод танилцуулав.
Экспо үзэсгэлэнд мэдлэг шингэсэн бүтээлээр оролцсон нийт эрдэм шинжилгээний байгууллагын хамт олонд 100 жилийн ойн баяр мэндийг хүргэж.
Хамтран ажилласан #Боловсрол, шинжлэх ухааны яам, #Шинжлэх ухааны академийн удирдлагууд та бүхэнд ТАЛАРХАЛ илэрхийлье.
#ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн,
#ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэн,
#ШУА-ийн Археологийн хүрээлэн,
#ШУА-ийн Биологийн хүрээлэн,
#ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн,
#ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн гарааны Уужим булган
#ШУА-ийн Технологийн инкубатор,
#ШУА-ийн Физик технологийн хүрээлэн,
#Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн,
#Мал эмнэлгийн хүрээлэн,
#Мал эмнэлгийн хүрээлэнгийн гарааны Праймер,
#Мал эмнэлгийн хүрээлэнгийн Эм, хор судлалын лаборатори,
#Мал эмнэлгийн хүрээлэнгийн гарааны Нэмэлт тун,
#Мал эмнэлгийн хүрээлэнгийн “Гарааны рецептор” ХХК,
#Мал эмнэлгийн хүрээлэн Гарааны Монбиотик ХХК
#Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв,
#Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн,
#Мал, аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэн
#АШУҮИС-ийн Язгуур увдис гарааны компани
#Соёл урлагийн хүрээлэн
#ШУТИС
#МУИС-ийн Гарааны Эм Би Пи Лаб ХХК
#Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн Монхимо ХХК
#Монос Эм судлалын хүрээлэн
#Эм судлалын сургуулийн Гарааны гурван хүч ХХК
#Марчаахай ХХК
#Шинэ ангирт ХХК
Та бүхэндээ үзэсгэлэнгийн эргэн тойрны фото зургуудаас танилцуулж байна.
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН