ХАМТРАН АЖИЛЛАХ УРИЛГА

ХАМТРАН АЖИЛЛАХ УРИЛГА

Санхүү, эдийн засгийн их сургууль нь судалгааны тэргүүлэх чиглэлийн хүрээнд Монгол Улсын стратегийн тэргүүлэх салбаруудын хөгжлийн загварыг боловсруулахад салбар бүрийн судлаачдыг татан оролцуулах, судлаачдын судалгааны үр дүнд буй болсон шинэ бүтээл, бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэхэд хамтран ажиллахыг зорьж байна.

Мөн тус сургууль нь Шинжлэх ухааны технологийн сантай хамтран ажиллах санамж бичгийг 2019 онд байгуулсан бөгөөд уг санамж бичиг болон дээрх санаачлагын хүрээнд эрдэмтдийн бүтээл, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх,  энтрепренершип ба бизнес, нийгмийн салбарт инновацийг бүтээх зорилгоор хамтран ажиллах хүсэлтэй судлаачдыг сонгон шалгаруулна.

Хамтран ажиллах хүсэлтээ бүрдүүлэх материалын хамтаар nominzul.ba@ufe.edu.mn мэйл хаягаар 2021 оны 03 дугаар сарын 25-ны дотор ирүүлнэ үү. /Цар тахлаас шалтгаалан хүлээн авах хугацааг 7 хоногоор сунгаж байна./

Бүрдүүлэх материал:

  • Ажлын туршлага, бүтээлийн жагсаалтыг тусгасан судлаачийн товч танилцуулга (CV)
  • Өөрийн эзэмшдэг патент, ашигтай загварын гэрчилгээний хуулбар
  • Зах зээлд нэвтрүүлэхээр зорьж буй шинэ бүтээл, бүтээгдэхүүн, санаачлагын талаарх танилцуулга (технологийн ажиллагаа, эдийн засгийн тооцоо, төлөвлөгөө, үйлдвэрлэлд туршигдсан байдлыг тусгасан байх)

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ

Инновац, хөгжлийн газар

Мэйл хаяг: nominzul.ba@ufe.edu.mn

Утас: 976-9448-5911

Хуваалцах
Хуваалцах: