БШУЯ-ны сайдын 2021 оны А/23 тушаалын дагуу улсын төсвөөс санхүүжсэн судалгаа боловсруулалтын ажлын тайлангуудыг 2021 оны 1 дүгээр улиралд багтаан бүрэн эхээр (PDF) нь олон нийтэд нээлттэй хүргэхээр ШУТСангийн хамт олон ажиллаж байна.
Туршилтын байдлаар data.stf.mn онлайн мэдээллийн санд 1975-2012 онуудад улсын төсөв болон ШУТСангийн санхүүжилтээр хийгдсэн судалгаа боловсруулалтын ажлын (СБА) тайлангууд PDF хэлбэрээр бүрэн эхээрээ орлоо.
Та бүхнийг онлайн мэдээллийн сантай танилцахыг урьж байна.