Цахим бодлого ба нээлттэй мэдээллийн сан

Шинжлэх ухаан, технологийн сангийн нэгдсэн онлайн мэдээллийн санд тавтай морилно уу!
Монголын эрдэмтэн, судлаачид, тэдгээрийн нийтлүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг нэг дороос хайх, танилцах боломжийг ШУТСангийн онлайн мэдээллийн сан (http://data.stf.mn) хэрэглэгч олондоо нээлттэй олгож байна. Одоогийн байдлаар
• 5687 Монгол эрдэмтдийн мэдээлэл
• 4281 судалгаа боловсруулалтын ажил (төслийн тайлан)
• 6211 диссертаци цахим хэлбэрээр хадгалагдаж байна.
         Онлайн мэдээллийн санд бүртгэлгүйгээр монгол эрдэмтдийн мэдээлэл, диссертаци, ШУТСангаас санхүүжсэн судалгаа боловсруулалтын ажлын тайлангийн абстракт буюу товч үр дүнтэй танилцах боломжтой.
          Өнөөдрийн байдлаар онлайн мэдээллийн санг 2020 онд олон нийтэд нээлттэй болгосноос хойш гадаад, дотоодын 10,000 хэрэглэгч зочилж, нийт 146,000 хандалт авсан байна.
         Энэхүү онлайн мэдээллийн санг оюутан, залуус, эрдэмтэн, судлаач, бизнес эрхлэгч, шинжлэх ухааны ажилтан та бүхнийг хооронд нь холбох, судалгаа шинжилгээний ажлуудын талаарх мэдээллээр хангах, Монгол эрдэмтэд болон тэдгээрийн бүтээлийн цахим нэгдсэн санг бүрдүүлэх зорилгоор бид бүхэн ажиллаж байна.
Мөн БШУЯ-ны сайдын 2021 оны А/23 тушаалын дагуу улсын төсвөөс санхүүжсэн судалгаа боловсруулалтын ажлын тайлангуудыг 2021 оны 1 дүгээр улиралд багтаан бүрэн эхээр (PDF) нь олон нийтэд нээлттэй хүргэхээр ШУТСангийн хамт олон ажиллаж байна.
Хуваалцах
Хуваалцах: