Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоол “Шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу Итгэмжлэн хадгалагч-Шинжлэх ухаан технологийн сан “Байгалийн гаралтай түүхий эдээс биологийн идэвхт бүтээгдэхүүн гарган авах нь” инновацийн төслийн эрдэм шинжилгээний ажлын тайланг хүлээн авлаа.
МУ-ын Инновацийн тухай хуулийн 3.1.6. “инновацийн төсөл” гэж санхүүжилтийн шаардлага, зохион байгуулалтын нөхцөлд нийцүүлэн инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх цогц үйл ажиллагааг тодорхой цаг хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичгийг ойлгоно;
Өнөөдөр ШУТСангийн захирал, доктор С.Намсрайжав, Санхүү, төлөвлөлтийн хэлстийн дарга Б.Отгонжаргалд төслийн удирдагч, доктор А.Баянмөнх, доктор С.Бадамцэцэг төслийн үр дүнгээ танилцуулж, загвар бүтээгдэхүүнийг монгол эрдэмтдийн “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим“-д байршууллаа.
Инновацийн төсөл 1
Төслийн нэр: Байгалийн гаралтай түүхий эдээс биологийн идэвхт бүтээгдэхүүн гарган авах нь,
Төслийн хугацаа : 2016-2018 он,
Төслийн удирдагч: Биологийн ухааны доктор С.Бадамцэцэг,
Зохиогчид: С.Бадамцэцэг, Б.Одчимэг, Б.Баттулга, Б.Оюунчимэг, Ш.Болд, Л.Хүрэлбаатар,
Төслийн үр дүн: Сеннасалт, Тestios, Доктор лив гэсэн 3 бүтээгдэхүүн гарган авсан.
Инновацийн төсөл 2
Төслийн нэр: Элэгний циррозоос сэргийлэх амьтан ба ургамлын гаралтай нийлмэл бэлдмэл,
Төслийн хугацаа : 2017-2019 он,
Төслийн удирдагч: Биологийн ухааны доктор А.Баянмөнх,
Зохиогчид: Б.Оюунчимэг С.Бадамцэцэг, Б.Одчимэг, Б.Баттулга, М.Баяржаргал, Л.Хүрэлбаатар,
Төслийн үр дүн: “Силлихол” цөс хөөж, элэг хамгаалах бүтээгдэхүүн гарган авсан.
Төслийн үр дүнд гарсан бүтээгдэхүүний танилцуулга
Шинжлэх ухаан, технологийн сан