ИННОВАЦИЙН ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

ИННОВАЦИЙН ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

Шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, нутагшуулах, инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд гаргах зорилгоор инновацийн үйл ажиллагаанд оролцогчид грант олгоно.

Та бүхнийг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 99 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Инновацийн үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам”-ын дагуу инновацийн төслийн баримт бичгээ боловсруулан, сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Инновацийн төсөлд тавигдах шаардлага:

  • төслийг хэрэгжүүлэх маркетингийн болон бизнес төлөвлөгөөг боловсруулсан, зах зээлийн эрэлт хэрэгцээг судалгаанд суурилан тодорхойлсон, өрсөлдөгч бүтээгдэхүүнээс ялгарах давуу талуудыг бүрэн нотлон илэрхийлсэн байх;
  • Төслийн гүйцэтгэгч нь тухайн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээний оюуны өмчийн эзэмшигч байх, эсхүл түүний эзэмшигчтэй лицензийн гэрээ байгуулсан байх;
  • Инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээний анхдагч загварыг гаргаж, технологийн туршилт, зүгшрүүлэлт хийсэн байх;
  • Инновацийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг болон Инновацийн үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журмын 2.1, 2.2 дахь хэсэгт заасан нөхцөл, шаардлагыг хангасан байх; Х
  • удалдан авах түүхий эд, материал, багаж, тоног төхөөрөмжийн үнийн санал, техникийн үзүүлэлтийг баримтжуулан хавсаргах;
  • Төслийн нийт өртгийн 60 болон түүнээс дээш хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх.

Дээр дурдсан нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан, сонгон шалгаруулалтад оролцох инновацийн төслийн саналыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 17:30 цаг хүртэл дараах цахим хаягаар ( http://www.project.edu.mn/ ) бүртгэнэ.

Холбоо барих утас: 263180

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

Хуваалцах
Хуваалцах: