• ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛЖ БАЙНА. ТӨСЛИЙН НЯГТЛАН БОДОГЧ, ЦАХИМ ТЕХНОЛОГИ, МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН

нийт зочилсон хүний тоо 375700

100 ЖИЛИЙН ТҮҮХТ ОЙГООР 4 АЖИЛТАН ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛАВ

11 сарын 30, 2021

      Шинжлэх ухаан, технологийн сангийн хамт олноос Алтан гадас одон хоёр, Хөдөлмөрийн хүндэт медалийг 2 мэргэжилтэн тус тус хүртлээ. Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан эрдэмтэн, судлаачдыг шагнаж урамшуулсан бөгөөд манай байгууллагаас Санхүү, төлөвлөлтийн хэлтсийн төслийн нягтлан бодогч Б.Намжилсүрэн, Мэдээллийн сан, маркетингийн хэлтсийн Мэдээллийн танхимын ахлах мэргэжилтэн Ж.Эрдэнэцэцэг нар Алтан гадас одонгоор, Мэдээллийн сан, маркетингийн хэлтсийн Мэдээллийн танхимын ахлах мэргэжилтэн Л.Батдэлгэр, маркетингийн ахлах мэргэжилтэн Ж.Мягмарсүрэн нар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулав.

         Манай байгууллагын хувьд түүхэн их ойн жилээр ийнхүү шагналын хур бууж, 2021 оны ажлын амжилтаа салбарын 100 жил, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн 21 дэх удаагийн тэмдэглэлт өдрөөр төрдөө үнэлүүлсэн он байж чадлаа.

Хуваалцах