• ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛЖ БАЙНА. ТӨСЛИЙН НЯГТЛАН БОДОГЧ, ЦАХИМ ТЕХНОЛОГИ, МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН

нийт зочилсон хүний тоо 378920

“Байгалийн гаралтай түүхий эдээс биологийн идэвхт бүтээгдэхүүн гарган авах нь” инновацийн төслийн үр дүнг хүлээн авлаа

03 сарын 19, 2019

Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоол “Шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу Итгэмжлэн хадгалагч-Шинжлэх ухаан технологийн сан “Байгалийн гаралтай түүхий эдээс биологийн идэвхт бүтээгдэхүүн гарган авах нь” инновацийн төслийн эрдэм шинжилгээний ажлын тайланг хүлээн авлаа.

МУ-ын Инновацийн тухай хуулийн 3.1.6. “инновацийн төсөл” гэж санхүүжилтийн шаардлага, зохион байгуулалтын нөхцөлд нийцүүлэн инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх цогц үйл ажиллагааг тодорхой цаг хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичгийг ойлгоно;

Өнөөдөр ШУТСангийн захирал, доктор С.Намсрайжав, Санхүү, төлөвлөлтийн хэлстийн дарга Б.Отгонжаргалд төслийн удирдагч, доктор А.Баянмөнх, доктор С.Бадамцэцэг төслийн үр дүнгээ танилцуулж, загвар бүтээгдэхүүнийг монгол эрдэмтдийн “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим“-д байршууллаа.

Инновацийн төсөл 1

Төслийн нэр: Байгалийн гаралтай түүхий эдээс биологийн идэвхт бүтээгдэхүүн гарган авах нь,

Төслийн хугацаа : 2016-2018 он,

Төслийн удирдагч: Биологийн ухааны доктор С.Бадамцэцэг,

Зохиогчид: С.Бадамцэцэг, Б.Одчимэг, Б.Баттулга, Б.Оюунчимэг, Ш.Болд, Л.Хүрэлбаатар,

Төслийн үр дүн: Сеннасалт, Тestios, Доктор лив гэсэн 3 бүтээгдэхүүн гарган авсан.

Инновацийн төсөл 2

Төслийн нэр: Элэгний циррозоос сэргийлэх амьтан ба ургамлын гаралтай нийлмэл бэлдмэл,

Төслийн хугацаа : 2017-2019 он,

Төслийн удирдагч: Биологийн ухааны доктор А.Баянмөнх,

Зохиогчид: Б.Оюунчимэг С.Бадамцэцэг, Б.Одчимэг, Б.Баттулга, М.Баяржаргал, Л.Хүрэлбаатар,

Төслийн үр дүн: “Силлихол” цөс хөөж, элэг хамгаалах бүтээгдэхүүн гарган авсан.

Төслийн үр дүнд гарсан бүтээгдэхүүний танилцуулга

Шинжлэх ухаан, технологийн сан

Хуваалцах