ЦӨМ ТЕХНОЛОГИЙН ТӨСӨЛ

Цөм технологийн төсөл нь Засгийн газраас баталсан шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт /2015-2021/-д хамаарах технологийн судалгаа боловсруулалтын ажлыг хэрэгжүүлнэ. Захиалагч ирэх оноос шинээр хэрэгжүүлэх цөм технологийн төслөөр шийдвэрлүүлэх асуудлаа тодорхойлж, саналаа тухайн оны 3 дугаар сарын 1-ний дотор БСШУСЯаманд хүргүүлдэг. Тухайн хүргүүлсэн саналыг 3 дугаар сард багтаан хэлэлцэж, төслийн сэдвийг сонгоно. Үүний дараа БСШУСЯам нь цөм технологийн төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах болзлыг тухайн оны 5 дугаар сард багтаан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана. Төсөл хэрэгжүүлэх хугацаа 3 хүртэл жил байна.

  • Засгийн газрын 2015 оны 368 дугаар
            тогтоолын хавсралт

    ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ,
    ЦӨМ ТЕХНОЛОГИЙН ЖАГСААЛТ (2015-2021 ОН)

    Холбоос: https://www.legalinfo.mn/annex/details/6903?lawid=11342

    I. Тэргүүлэх чиглэл:

         1. Хүний хөгжил, хүрээлэн буй орчин

         2. Хөдөө аж ахуйн эрчимжүүлэлт

         3. Аж үйлдвэрийн дэвшилтэт технологи

         4. Өндөр технологи

    II. Тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх цөм технологийн жагсаалт

    “Хүний хөгжил, хүрээлэн буй орчин” тэргүүлэх чиглэлийн хүрээнд:

         1. Хүний хөгжил, төлөвшил, боловсролын шинэчлэл;

         2. Өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний оношилгоо, эмчилгээний технологи;

         3. Биологийн төрөл, зүйлийг хамгаалах, байгаль орчны бохирдол, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх технологи;

         4. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, цөлжилтийг сааруулах, дасан зохицох технологи;

         5. Усны нөөцийн хамгаалалт, ашиглалтын технологи;

         6. Хүрээлэн буй орчны менежмент, байгалийн болон техногенийн гаралтай гамшгийн эрсдэлийг бууруулах технологи.

    “Хөдөө аж ахуйн эрчимжүүлэлт” тэргүүлэх чиглэлийн хүрээнд:

         1. Мал, амьтныг эрүүлжүүлэх, ашиг шимийг нэмэгдүүлэх технологи;

         2. Хүнс, тэжээлийн таримал ургамлын шилмэл сорт гаргах, тариалах, үйлдвэрлэх технологи;

         3. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи.

    “Аж үйлдвэрийн дэвшилтэт технологи” тэргүүлэх чиглэлийн хүрээнд:

         1. Эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний үр ашиг, хэмнэлтийн технологи;

         2. Сэргээгдэх эх үүсвэртэй эрчим хүчний технологи;

         3. Эрдэс баялгийн хайгуул, олборлолт, боловсруулалтын технологи;

         4. Нүүрс, газрын тос, өнгөт болон хар төмөрлөг боловсруулах технологи;

         5. Зам, барилгын материал үйлдвэрлэлийн технологи;

         6. Нэгдсэн тээврийн системийн дэвшилтэт технологи.

    “Өндөр технологи” тэргүүлэх чиглэлийн хүрээнд:

         1. Биотехнологи;

         2. Шинэ материал, нанотехнологи;

         3. Мэдээлэл, харилцаа холбооны технологи, электроник.

  • Empty tab. Edit page to add content here.
  • Empty tab. Edit page to add content here.
Хуваалцах