Суурь судалгааны төсөл нь хүн, нийгэм, хүрээлэн байгаа орчны хөгжлийн үндсэн зүй тогтлын талаар шинэ мэдлэг, мэдээллийг бий болгоход чиглэсэн байна. Суурь судалгааны төслийг жил бүрийн 3 дугаар сарын 1-ний дотор БСШУСЯаманд дэвшүүлнэ. Төслийг эрдэм шинжилгээний байгууллага, судлаачдын баг, судлаач дэвшүүлнэ. Төсөл хэрэгжүүлэх хугацаа 3 хүртэл жил байна.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого батлах тухай” 295 тогтоолоос
Судалгаа боловсруулалтын ажил нь нийгмийн хөгжил, зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан эрдмийн (академик) эрх чөлөөг эрхэмлэсэн байх зарчмыг баримтлах талаар бодлогоор баталгаажуулав. Уг тогтоолын 4.2. “Судалгаа боловсруулалтын ажлыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөө, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх” зорилтын хүрээнд:
4.2.2. Судалгаа боловсруулалтын ажлыг шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, улсын эдийн засаг, нийгмийн хэрэгцээ, шаардлагатай уялдуулан хөгжүүлэх;
4.2.3. Үндэсний аж үйлдвэрийн технологийг хөгжүүлэх судалгаа боловсруулалтын ажлыг дэмжих;
4.2.4.Судалгаа боловсруулалтын ажил гүйцэтгэхэд шаардлагатай лабораторийн болон туршилт үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, мал, амьтан, туршилтын талбай, ургамал бусад материалыг татвар, төлбөрөөс чөлөөлөх асуудлыг холбогдох хууль тогтоомжид тусгуулах замаар судлан шийдвэрлэх;
4.2.5.Судалгаа боловсруулалтын ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийн харилцааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
4.2.6.Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэхэд санхүүжилт, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх;
№ | Төслийн нэр | Эхэлсэн он | Дууссан он | Гүйцэтгэгч байгууллагын нэр | Сайдын анх баталсан өртөг | Гарах үр дүн |
1 | Гепатитийн С вирусийн халдварын шалтгаант | 2018 | 2020 | Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль | 40,000.0 | 1. Эсийн өсгөвөрийн загварт гепатитийн С вирүсийн халдвартай ийлдэс нь бүтцийн уургийн нийлэгжилд нөлөөлөх нөлөөг тодорхойлсон дүн (Эсийн амьдрах чадвар тодорхойлох шинжилгээ)
2. Интерфороноор өдөөгдөх STAT1/iNOS /ISGs дохио дамжилтанд гепатитийн С вирүсийн бүтцийн уургийн нөлөөг тодорхойлсон дүн (Азотын ислийн бүтээгдэхүүн тодорхойлох шинжилгээ) 3. Гепатитийн С вирүсийн бүтцийн уураг болон интерфероны харилцан үйлчлэлд iNOS ингибитор 1400W-ийн нөлөөг тодорхойлсон дүн (Иммуноблотийн шинжилгээ) 4. Эсийн өсгөвөрт гепатитийн С вирусийн загвар үүсгэх (Эсийн өсгөвөрийн шинжилгээ) |
2 | Монгол хүүхдэд таргалалтын биомаркерыг судлах | 2018 | 2020 | Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль | 35,000.0 | 1. Монгол хүүхдийн дунд таргалалтын тархалтыг илрүүлнэ.
2. Монгол эрүүл болон тарган хүүхдийн бие дэх өөх тосны фракцуудын (ИНЛП, БНЛП, нийт холестерин, триглицрид болон сахар) хэмжээг тогтооно. 3. Тарган хүүхдийн цусанд лептины хэмжээг тодорхойлон, таргалалттай түүний хамаарлыг судлана. 4. Хүүхдийн таргалалтыг лептинээр тодорхойлох аргачилсан зөвлөмж боловсруулна. 5. Гадаад, дотоодын сэтгүүлд 4 өгүүлэл, илтгэл бичиж нийтлүүлнэ. |
3 | Монгол улсын хэмжээнд шүд цоорлын өвчнийг оношлох, шүд цоорох өвчнийг тооны болон чанарын түвшинд тодорхойлох CARIOSTAT шинэ оношлуурыг үйлдвэрлэж эмчилгээнд нэвтрүүлэх нь | 2018 | 2020 | Монголын шүдний мэргэжилтний холбоо | 42,200.0 | 1. Монгол улсад дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу улс орны шүдний өвчлөлийг бууруулах чиглэлээр төлөвлөгөө гаргана.
2. Шүд цоорлын явцыг өнөөгийн байдлаар тодорхойлох, өвчлөлийг таслан зогсоох, газар нутгийн байршил, цаг уурын өөрчлөлт, ундны усны фторын хэмжээг судлах, судалгаа хийнэ. 3. Кариостат шүдний цоорлын үйл явцын тест буюу сорилыг хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын дүүрэг өрхийн эмнэлэгүүдэд байрлуулан туршиж, эмч эмнэлгийн ажилчдыг сургалтанд хамруулна. 4. Кариостат шүдний цоорлын үйл явцын тест буюу сорилыг олон нийтэд сурталчилан олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд 2 өгүүлэл хэвлүүлж, аргачлал, стандарт, патент гарна. |
4 | Д аминдэмийн дутагдлаас сэргийлэх амьтан, ургамлын гаралтай тосон түрхлэгийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх туршилт судалгаа | 2018 | 2020 | Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах ухааны хүрээлэн | 44,000.0 | 1. Тарвага, адуу, чөмөг, чацарганы тосонд Д аминдэмийн агууламжийг тодорхойлох
2. Д аминдэмээр баялаг тосыг сонгон авч, хэрэглэхэд тааламжтай, өнгө, үнэргүй чийгшүүлэгч биеийн тосон түрхлэгийг гаргах 3. Д аминдэмийн дутагдлаас сэргийлэх амьтан, ургамлын гаралтай тосон түрхлэгийн судалгааг хийж, оюуны өмчийн хамгаалалт хийлгэх |
5 | Хөхний хорт хавдрын эсийн пролиферацийн генийн идэвхижилийг тодорхойлж оношилгоо, эмчилгээний хяналтын ач холбогдлыг тогтоох нь | 2018 | 2020 | Хавдар судлалын үндэсний төв | 40,500.0 | 1. Хөхний хорт хавдрын пролиферацийн генүүдийн идэвхжилийг тогтоох (50 хүн)
2. Инвазивын генийн идэвхижлийг тогтоох (50 хүн) 3. Генүүдийн оношлогоо, эмчилгээний хяналтын ач холбогдлыг тогтоох /50хүнд/ 4. Хөхний хорт хавдрын молекул генетикийн судалгаа 5. Эрсдэл бүлгийн эмэгтэйчүүдийн дунд хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг тодорхойлох, хянах тогтолцоог бүрдүүлэх |
6 | Хүрээлэн буй орчин дахь энтеровирүсийн тархалт, экологийн онцлог, биологийн төрх, эрүүл мэндийн нөлөөллийн судалгаа | 2018 | 2020 | Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв | 31,300.0 | 1. Төслийн ерөнхий аргачлал боловсруулж, Эрдэмтдийн зөвлөл, ЭМЯ-ны Ёс зүйн хороогоор батлуулна.
2. Анагаах ухааны ач холбогдол бүхий энтеровирүсийн орчлын онцлог, тэдгээрийн молекул биологийн шинж чанарыг тогтооно. 3. Монгол хүн амын дунд энтеровирүсээр үүсгэгдэж буй зарим өвчлөлийн онцлог, вирүсийн зүйлээс эмнэлзүйн шинж чанар хамаарч буйг судална. 4. Монгол оронд элбэг тохиолдож байгаа энтеровирүст халдварын үүсгэгчийн биологийн болон удамшлын төрх, генотипын хэвшинж, нутгийн омгуудын биологийн төрх, уургийн найрлага, геномын дарааллыг тогтоосон дүн гарна. |
7 | Монгол хүний хоол тэжээлийн байдлыг үнэлэх биомаркеруудын дундаж хэмжээ | 2018 | 2020 | Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв | 32,000.0 | 1. Ёс зүйн хорооны зөвшөөрөл авах
2. Хүний хоол тэжээлийн байдлыг үнэлэх гематологийн үзүүлэлтүүдийн дундаж хэмжээ 3. Хоол тэжээлийн байдлыг үнэлэх цусан дахь зарим микро- болон макроэлементүүдийн дундаж хэмжээ, үзүүлэлт 4. Хүний хоол тэжээлийн байдлыг үнэлэх цусан дахь уургийн бодисуудын дундаж хэмжээ 5. Хүний хоол тэжээлийн байдлыг үнэлэх цусан дахь аминдэмүүдийн дундаж хэмжээ |
8 | Монгол хүний ийлдэст пепсиногенийг тодорхойлж, ходоодны хорт хавдрыг эрт үед илрүүлэх нь | 2018 | 2020 | Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах ухааны хүрээлэн | 42,600.0 | 1. Ходоодны хорт хавдрын өвчлөл, эрсдэлт хүчин зүйлсийн харилцан хамаарлыг тогтоож, эрт үеийн ходоодны хорт хавдрыг оношлоход пепсиногений мэдрэг чанарыг тодорхойлох
2. Ходоодны хорт хавдрыг эрт илрүүлэх биомаркер болох пепсиногеныг ийлдэст тодорхойлж, уян дурангийн шинжилгээ, эмнэлзүйн аргатай харьцуулан судалсны үндсэн дээр оношилгооны шинэ технологийг нутагшуулах 3. Ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх зөвлөмжийг боловсруулах 4. Судалгааны үр дүнг нэгтгэн эрдэм шинжилгээний илтгэлийг хэлэлцүүлж, эрдэм шинжилгээний өгүүлэлийг хэвлүүлэх |
9 | Бичил биетний биотехнологийн судалгаа: биобүтээмж, биологийн хяналт | 2018 | 2020 | Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн | 34,400.0 | 1. Монгол орны буурцагт ургамлын булцуунаас ризобиум буюу булцууны бактери ялгаж, тэдгээрийг уламжлалт болон молекул маркер ашиглан ангилал зүйг тодорхойлж, физиологи-биохими шинж чанарт үндэслэн, гадаад орчны стресст тэсвэрлэх өндөр чадвартай өсгөврийг илрүүлнэ.
2. Булцууны бактерийн өндөр идэвхтэй өсгөврөөр буурцагт ургамлын үрийг халдварлуулан тариалж ургацыг нэмэгдүүлэх судалгаа хийснээр, химийг бордоог орлохуйц биологийн гаралтай амьд бордоо гарган авах боломж бүрдүүлнэ. 3. Үнэрт ургамлаас биоконтрол идэвхтэй эфирийн тосыг илрүүлж, өвчин үүсгэгч мөөгөнцрийн эсрэг үйлчлэлийг судлаж, хүнс, ахуйн бохирдлоос хамгаалах ариутгалын бэлдмэлд байгалийн гаралтай бүтээгдэхүүн ашиглах, турших 4. Биобэлдмэл 2-ыг гарган авч, технологийн заавар боловсруулна. 5. Каротинойд буюу А аминдэм нийлэгжүүлэгч дрожж, замгийн өндөр бүтээмжтэй өсгөврүүдийг илрүүлэх, зах зээлийн хэрэгцээ өндөртэй каротинт синтетик бүтээгдэхүүнийг биологийн гаралтай бүтээгдэхүүнээр орлох боломж бий болно. 6. Мөөгөнцрийн эсрэг антагонист идэвхтэй биоконтрол доржжийн омгийг илрүүлж, хүнсний ногоо, жимс жимсгэний бохирдлоос биологийн аргаар хамгаалах технологи боловсруулах, нэг организмаар нөгөө организмыг хянах зарчимд суурилсан шинжлэх ухааны суурь мэдлэг бий болгох. 7. Судалгааны үр дүнгээр эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх, илтгэл тавих |
10 | Монгол орны ойн экосистемийн өсөлт хөгжилт, биомасс, өөрчлөгдлийн урт хугацааны судалгаа | 2018 | 2020 | Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн | 35,500.0 | 1. Монгол орны зарим модны фитомассыг иш, мөчир, шилмүүс, нийт фитомасс гэсэн 4 үндсэн хэсгээр тодорхойлох аллометрийн хамгийн зохистой загвар боловсруулж, ойн биомассыг тооцоолох жишиг үзүүлэлтүүдийг анх удаа тогтооно.
2. Доройтолд орсон ойн сэргэн ургалт, өөрчлөгдлийн зүй тогтлыг илрүүлнэ. 3. Залуу ойн хамгийн өндөр бүтээмж өгөх зохистой шигүүрлийг тогтоож, ойн арчилгааны огтлолт хийх, ойн нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх загвар боловсруулна. 4. Хангай, Хэнтийн нурууны шинэсэн ойн популяцийн онцлог, үрийн чанар, тоос, үр, боргоцойн морфологи хэмжээ, тоосны хөлөлзүй, үр боловсрох хугацааг тогтооно. 5. Монгол орны ой ургамалжлын мужлалыг шинэчлэн тогтооно. 6. ЭШ өгүүлэл, өгүүлэл нэг сэдэвт бүтээл 1хэвлүүлнэ. |
11 | Их энергитэй бөөм, цөмийн харимхай бус үйлчлэл ба фазын шилжилт | 2018 | 2020 | Физик, технологийн хүрээлэн | 32,800.0 | 1. Их энергитэй бөөм, цөмийн харилцан үйлчлэлээр үүсэх хоёрдогч бөөмсийн кластерчлагдах ба фазын шилжилтийн процессын судалгаагаар олон улсын хүрээнд хэрэгжиж буй мега төслүүдийн судалгаанд тодорхой хувь нэмэр оруулна.
2. Судалгааны үр дүнгээр гадаад, дотоодын мэргэжлийн сэтгүүлд 6 ба түүнээс дээш тооны өгүүлэл хэвлүүлнэ. 3. Олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлнэ. |
12 | Нано-соронзонгийн онцлог, түүнийг хавдрын эмчилгээнд хэрэглэх боломж | 2018 | 2020 | Физик, технологийн хүрээлэн | 40,000.0 | 1. Орчин үед хэрэглээний хувьд ирээдүйтэй функционал материалууд болох фуллерен болон төмөр агуулсан нано соронзон нэгдлийн электрон бүтцийг квант механикийн онолоор тооцоолно.
2. Нано-соронзон нэгдлйн кристалл болон соронзон бүтэц, фазын шилжилтийг рентген дифрактометр, нейтрон дифракцын аргаар судалж, соронзлолт, соронзон момент зэрэг физик шинж чанарыг харьцуулан судална. 3. Нано-соронзон төрлийн материалын зүй тогтлыг молекул динамик(MD) болон нягтын функцийн (DFT) онолоор тооцоолно. 4. Хавдрын эмчилгээнд нано соронзонг ашиглах соронзон орны хэмжилтийн туршилт эхлүүлнэ. |
13 | Электрон, позитроны хурдасгуур дээр үүссэн с-кварк бүхий ховор үзэгдлийн судалгаа | 2018 | 2020 | Физик, технологийн хүрээлэн | 35,000.0 | 1. Олон улсын шинжлэх ухааны MEGA төсөл БЭС III-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож 0.2÷5ГэВ-ийн төвийн массын энергитэй электрон, позитроны аннигиляциас үүсэх бөөмсийн механизмийн судалгаа явуулж чарм, античарм кваркаас тогтох чармоны шинэ төлөвүүдийг хайж олно.
2. Шинжлэх ухааны сурталчилгаа, танин мэдэхүйн чиглэлийн мэдээлэл, илтгэл хэлэлцүүлнэ. 3. БЭСIII детекторын туршилтын тоон мэдээллээ цуглуулах явцын хяналтын жижүүр буюу shift -д оролцоно. |
14 | Сэргээгдэх эрчим хүчний техник, технологийн судалгаа | 2018 | 2020 | Физик, технологийн хүрээлэн | 49,500.0 | 1 Нарны коллектор болон дулааны насос ашиглан, орон сууцыг халаах туршилтыг явуулах, дулаан хуримтлуулах төхөөрөмжүүдийн туршилт, судалгааг явуулна. 2 Нарны эрчим хүчийг хуримтлуулах системийн электрон удирдлагын загварыг гаргаж, зохион бүтээж туршина. 3 Хуримтлуулсан энергийг хувьсах гүйдлийн цахилгаан эрчим хүч болгож, хэрэглэгчдэд (бага чадлын) нийлүүлэх болон төвлөрсөн эрчим хүчний сүлжээ рүү нийлүүлэх системийн электрон удирдлагын загварыг гаргаж, зохион бүтээж турших 4 Нарны цацрагийн төрлүүдийг ялган, дэлхийн гадаргуу дээр ирж буй энергийн хэмжээг бүртгэх хэмжилтийн нэгжийг зохион бүтээнэ 5 Дулааны урсгал хэмжигчийн тусламжтайгаар барилгын материал, хийцүүдийн дулаан дамжууллыг хэмжих 6 Сэргээгдэх эрчим хүчний нөөцийн үнэлгээг хийх |
15 | Лазерын спектроскопийн технологийн судалгаа | 2018 | 2020 | Физик, технологийн хүрээлэн | 43,500.0 | 1 NIR мужийн лазерыг ашиглан, нийлмэл шингэн орчны анализ явуулах судалгаа, туршилт 2 Детекторуудыг компьютертой холбох төхөөрөмж, интерфейс, программ хангамжийг судлаж, туршина. 3 Раман спектроскопын төхөөрөмжийн судалгаа хийгдэнэ. |
16 | Графенд суурилсан шинэ материалын судалгаа | 2018 | 2020 | Физик, технологийн хүрээлэн | 35,500.0 | 1. Li–ионы батарейд болон flow redox батарейд ашиглах графенжүүлсэн электродын /LiFePO4-GNF (катод); Li4Ti5O12 – GNF(анод) / материал гарган авах
2. Нам температурын түлшний элементэд зориулсан графенд суурилсан катализатор (Pt-GNF) гарган авах 3. Гарган авсан электродын материалын торын динамик шинж чанар, кристалл бүтцийн фазын хувирлыг синхротрон цацрагийн, нейтроны дифрактометр болон Раман сарнилын аргаар судлах 4. Электродын материалын цахилгаан химийн үзүүлэлтүүдийг тогтоох 5. Li-батарейн материал дахь динамик процессыг онолоор тооцон, туршлагаар (синхротрон цацраг болон нейтроны сарнилын тусламжтай) тогтоож, анод, катод-оор литийн ионы загвар батарейг гаргах |
17 | Хатанбулаг ба өмнөд говийн эртний массивуудын суурь болон хучаас бүрдлүүд: геологийн хөгжил, хүдэржилт | 2018 | 2020 | Палеонтологи, геологийн хүрээлэн | 34,400.0 | Хатанбулаг ба Өмнөд Говийн эртний массивуудын суурь ба хучаас бүрдлүүдийн давхрагазүйн ангилалыг шинэчлэн боловсруулж бүс нутгийн хэмжээнд явагдсан маагмын идэвхжилийн үе шатуудыг тодруулна.
Эртний массивуудын гарал үүсэл, геодинамик хөгжлийн загварууд боловсруулагдана. Геологийн бүрдлүүдтэй холбоотойгоор үүссэн хүдэржилтийн төрөл, зүйтогтлыг илрүүлсэн байна. Олон улсын сэтгүүлд 2-3 өгүүлэл хэвлүүлж, нэг сэдэвт бүтээл 1-ээс доошгүйг боловсруулна Үндэсний эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд Өмнөд Монголын эртний массивуудын геологийн тогтоц, метаморф бүрдлүүдийн нас, протолит, гарал үүсэл, тунамал ба вулканоген хучаас бүрдлүүд болон интрүзив бүрдлүүдийн геологи, геодинамик, хүдэржилт зэрэг асуудлуудаар эрдэм шинжилгээний өгүүлэл 8-12 –ыг хэвлүүлсэн байна. |
18 | Монголын литосферийн хүчдэл-деформацийн байдал ба голомтын динамик параметрийн судалгаа | 2018 | 2020 | Одон орон, геофизикийн хүрээлэн | 35,000.0 | 1. Өмнө хийгдэж байсан голомтын динамик параметрийн судалгааг өргөжүүлж, тоон бичлэгтэй станцын материалыг боловсруулж, аналог станцын материалтай харьцуулна.
2. Монголын газар хөдлөлтийн идэвхтэй 5 муж, 5 бүс нутгийн харьцуулсан судалгааг үргэлжлүүлж, гол онцлогийг тогтооно. 3. Голомтын механизмын голлох хүчдэлийн орон зайн ориентацийг тогтоож, кайнозойн гүний хагаралын дагуух идэвхтэй голомтыг байршлыг (зона ВОЗ) гаргана. 4. Литосферийн хүчдэл-деформацийн ерөнхий загвар (диструкцийн бүс, болон хагарaлын уналт (dip) гаргана. 5. Динамик параметрүүдийн ерөнхий ба онцлог шинжүүдийг 5 бүс, мужуудаар ялгана. |
19 | Нарны титэм, дөл, тэсрэлтийн физик шинж чанарын судалгаа | 2018 | 2020 | Одон орон, геофизикийн хүрээлэн | 30,600.0 | 1. Нарны дөл, тэсрэлтийн талаар шинэ мэдээлэл гарган авах бөгөөд тэдгээрийн мультифрактал спектр, мультифрактал сегментчлэл аргаар боловсруулсан үр дүнгүүд гарна.
2. Нарны титэм, дөл, тэсрэлтийн ажиглалтаар тодорхойлсон физик параметрүүд 3. Нарны нил ягаан цацрагийн эрчмийн 365нм, 312нм муж орчим дахь хэмжилт болон UV дундаж эрчим, Нарны өндрийн хамаарлыг тогтооно. 4. Олон улсын сүлжээ станц “CALLISTO” радиоспектрометрээр бүртгэсэн Нарны радио гялбаа болон Сарны гялбааны ажиглалт 5. Тэнгэрийн эрхсийн жижиг биетүүдийн хөдөлгөөний өөртлөлтийн судалгаа 6. Нарны салхи, тэсрэлтийн Дэлхийн цэнэгт болон царцдаст үзүүлэх нөлөөг GPS газрын станцийн ажиглалтаар тодорхойлох 7. Дэлхийн эргэлтийн параметрүүд болон цэнэгт мандлын электроны нийт агууламжийн мэдээлэлд спектраль анализ хийх, цэнэгт мандлын жигд биш бүтцийн талаар хийх дүгнэлтүүд гарна. |
20 | Хүний үйл ажиллагааны нөлөөлөлд өндөр эрсдэлтэй голын экологийн мониторинг судалгаа | 2018 | 2020 | Газарзүй- геоэкологийн хүрээлэн | 32,000.0 | 1. Шарын голын сав газрын экологийн төлөв байдлыг үнэлж, газар доорх болон гадаргын усны чанар, бохирдол, түүний эрсдлийн үнэлгээг хийх, мэдээллийн сан үүсгэх.
2. Сав газрын ус хэрэглээ, усны чанар, усан орчны экологийн өнөөгийн төлөв байдлыг үнэлэх, бохирдолыг бууруулах, нөхөн сэргээх асуудлаар дүгнэлт, зөвлөмж боловсруулах 3. Сав газрын усны бохирдол, хомсдлоос урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний шинжлэх ухааны үндэслэл, зөвлөмж боловсруулах 4. Судалгааны үр дүнд тулгуурлан Шарын голын сав газрын бохирдол, түүний эрсдлийн зураг зохиох. 5. “Хүний үйл ажиллагааны нөлөөлөлд өндөр эрсдэлтэй голын экологийн мониторинг” сэдэвт нэгэн сэдэвт бүтээл туурвих. 6. Эрдэм шинжилгээний өгүүлэл 8-аас доошгүй бичиж нийтлүүлнэ. Үүнээс 1-оос доошгүй өгүүлэлийг олон улсын мэргэжлийн сэтгүүлд нийтлүүлнэ. 7. Үндэсний болоод Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, зөвлөгөөнд 5-аас доошгүй илтгэлийг хэлэлцүүлнэ. |
21 | Хөрсний органик нүүрстөрөгчийн өөрчлөлт, түүнд нөлөөлөх хүчин зүйлс | 2018 | 2020 | Газарзүй- геоэкологийн хүрээлэн | 33,700.0 | 1. Хөрсний органик нүүрстөрөгчийн нөөцийн хэмжээг тооцоолоход шаардагдах Монгол орны хөрсний газрын зурганд нэмэлт сайжруулалт, тодруулга хийнэ.
2. Монгол орны хөрсний органик нүүрстөрөгчийн нөөцийг нийт улсын хэмжээнд, бүс нутаг, аймаг, сум, хөрсний хэв шинж тус бүрээр тооцоолж тодорхойлно. 3. Монгол орны хөрсний органик нүүрстөрөгчийн алдрал, задралын эрчим, цаашдын чиг хандлагыг тодорхойлно. 4. Хөрсний доройтол, органик нүүстөрөгчийн алдарлыг багасгахад чиглэсэн бодлого, шинжлэх ухааны үндсэлэл боловсруулна 5. Эрдэм шинжилгээний илтгэл 6. Эрдэм шинжилгээний өгүүлэл 7. Олон улсын сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл |
22 | Зохицуулах үйлчлэлтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гарган авах хими-технологийн судалгаа | 2018 | 2020 | Хими, химийн технологийн хүрээлэн | 33,000.0 | 1. Ургамал, жимс жимсгэний гаралтай түүхий эдээс инулин, пектин, бетулин зэрэг биологийн идэвхт нэгдлийг цэврээр ялган авах хими-технологийн туршилт
2. Гарган авсан бодисын пребиотик шинж чанарт үндэслэн зохицуулах болон чиглэсэн үйлчлэлтэй хүнсний нэмэлт бүтэгдэхүүн гаргана. 3. Нутагшуулан ургуулсан ургамлаас микро бөмбөлөгт биологийн идэвхт биофлаво-ноидын төрлийн тосон болон хуурай хандыг зөөвөрлөн орчин үеийн дэвшилтэт технологиор хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гарган авна. 4. Дээрх ажлуудтай холбоотой үр дүнг боловсруулж эрдэм шинжилгээний өгүүлэл болон дотоод гадаадын хуралд хэлэлцүүлнэ. |
23 | Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын орчин дахь хүхэрт органик нэгдлийн тархалтын судалгаа | 2018 | 2020 | Аюултай хог хаягдлын судалгааны төв | 42,600.0 | 1. “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-ийн уулын баяжуулах үйлдвэрт баяжуулалтанд цуглуулагч урвалжаар ашигладаг ксентогенатууд болон задралын явцад үүсдэг хүхэрт нүүрстөрөгчийн (CS2) ялгарал, тархалтыг тодорхойлох, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх эрсдлийн үнэлгээ хийх
2. Судалгааны үр дүнг олон улсад ашигладаг стандарт үзүүлэлттэй харьцуулан судалснаар зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэхийг тогтоох 3. Хүхэрт нэгдлийн агуулга зөвшөөрөгдөх хэмжээнээс их болон бага хэмжээтэй байгаагаас хамааран тус бодисын тархалтын эх үүсвэрийн тухай мэдээлэл боловсруулах 4. Тухайн бүс нутгийн байгаль орчны мэргэжлийн байгууллагууд, ажилчдад сургалт зохион байгуулах 5. Судалгааны ажлын үр дүнг хэвлэн нийтлүүлэх – Эрдэм шинжилгээний өгүүлэл – Эрдэм шинжилгээний илтгэл |
24 | Уурагт түүхий эдийн ферментэт гидролизын бүтээгдэхүүний биохими-технологийн иж бүрэн судалгаа | 2018 | 2020 | Хими, химийн технологийн хүрээлэн | 32,200.0 | 1. Уургийн ферментэт гидролизын бүтээгдэхүүний биологийн идэвхийн судалгааг гүнзгийрүүлэн явуулж, практик хэрэглээг өргөжүүлэх боломжийг шинэ түвшинд гаргах
2. Уургийн гидролизат гарган авах технологийг хөгжүүлэн мембран фильтраци, хроматографийн техникийг дангаар болон хослуулан ашиглаж, биологийн тодорхой идэвх өндөртэй бүтээгдэхүүн гаргах 3. Эд эсийн нөхөн төлжилтийг сайжруулах идэвхтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн заавар боловсруулж, оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийх 4. Шим тэжээлт тос-усан эмульс гарган авах технологи боловсруулах 5. Уурагт бүтээгдэхүүний бага оврын туршилтын цех ажиллагаанд оруулж бэлэн бүтээгдэхүүний загвар гаргах 6. Хүнс, гоо сайхан, эмийн үйлдвэрүүдтэй хамтын ажиллагаа үүсгэх |
25 | Монгол орны манганы ордын хүдрийг баяжуулах технологийн суурь судалгаа | 2018 | 2020 | Хими, химийн технологийн хүрээлэн | 35,500.0 | 1. Манганы ордуудын геологи-хайгуулын тайлантай нарийвчлан танилцаж, хүдрийн геохимийн шинж чанарын мэдээлэл цуглуулах
2. Манганы хүдрийг баяжуулах технологийн сонголт хийх туршилт явуулж, манганы стандартын баяжмал гарган авах 3. Манганы хүдрийг баяжуулах сорон баяжуулах, гравитац, флотац, уусган баяжуулах гидро-металлургийн арга аргачлал боловсруулах 4. Баяжуулах үйлдвэрийн технологийн туршилтын процессын явцад үүсэх үндсэн, засварын ба дайвар бүтээгдэхүүнүүдийн шинж чанар, бүтэц бүрэлдэхүүн, элементүүдийн агуулгыг тогтоох |
26 | Ноосон ширхэгт болон бусад хольцын тогтвортой бус агаарын урсгал дахь динамик загвар, сорох урсгалын жигд бусын судалгаа | 2018 | 2020 | Шинжлэх ухаан технологийн их сургууль | 32,000.0 | 1. Судалгаанд эргэх хүрдний гадаргууд үүсэх урсгалын судалгаа, ажлын эд ангиудын завсар дахь тотвортой бус урсгалуудын талаар эрдэмтэн судлаачдын дэвшүүлсэн таамаглалууд болон сорох хоолой дахь турбулент урсгалын тархалтын функц, тэгшитгэлүүдийг үр дүнг нарийвчлах замаар үндсэн үзүүлэлт, нил орчин дахь онолын загварууд тодорхойлогдоно.
2. Ширхэгт бүтцэд аэродинамик хүчний үйлчлэлийг зөв үнэлж үйлчлэлийн хөдөлгөөний зүй тогтолыг тогтооно. 3. Агаарын урсгал дахь ширхэгтийн хөдөлгөөнийг тооцоолох симуляцийн программ, төрөл бүрийн геометр нөхцөл дэх агаарын тогтворгүй урсгалыг тооцоолох программ бий болно. 4. Судалгааны үр дүнгээр бага оврын туршилтын төхөөрөмж зохион бүтээж туршина 5. Судалгааны үр дүнгээр судлаачид болон ахисан төвшинд суралцагчдад зориулсан гарын авлага бичиж хэвлүүлнэ. |
27 | Монгол нутагт хүн ам тасралтгүй оршин сууж байсан эсэхийг генетик, молекул биологийн аргаар батлах | 2018 | 2020 | Монгол Улсын Их Сургууль | 33,000.0 | 1. Эртний хүний яснаас митохондрийн ДНХ-г ялгаж нуклеотидын дарааллыг тогтоож хөрш зэргэлдээх нутгийн хүн амтай удмын ямар холбоо сүлбээтэй болохыг хөдлөшгүй тогтооно. Байлдан дагуулалтын дараа гаплобүлэг өөрчлөгдсөн эсэхийг тогтооно.
2. Эртний малын яснаас митохондрийн ДНХ-г ялгаж нуклеотидын дарааллыг тогтоож орчин үеийн малтай удмын ямар холбоо байгааг тогтооно. 3. Монголд амьдарч байсан хүний дүр төрх тогтоогдоно. 4. Эртний хүний яснаас митохондрийн ДНХ-г ялгаж нуклеотидын дарааллыг тогтоож орчин үеийн хүнтэй, эртний таван хошуу малын ДНХ орчин үеийн ДНХ-гийн залгамж холбоо байгаа эсэхийг тогтоосон судалгааны үр дүнгээр имфакт фактор өндөртэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх |
28 | Монгол орны шавьжийн олон янз байдал | 2018 | 2020 | Монгол Улсын Их Сургууль | 31,000.0 | 1. Монгол орны шавьжийн зарим баг, тэдгээрийн газар зүйн тархалт, байгалийн экосистемд тархсан онцлог болон гарал үүслийг тогтоож олон янз байдлын мэдээллийн сан бүрдүүлэх
2. Монгол орны шавьжийн баг, овог, төрлөөр олон янз байдлын анализ хийж, бүртгэл гаргах 3. Монгол орны шавьж, бусад үет хөлтний олон янз байдлыг илэрхийлсэн үр дүн бүхий өгүүлэл бичиж олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэх 4. Монгол оронд шинээр тэмдэглэгдсэн болон шинжлэх ухаанд шинээр нээгдсэн зүйлүүдийн популяцийн төлөв байдал, ховордлын зэрэг тодорхойлж, олон улсын мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх 5. Монгол орны шавьжийн олон янз байдал, тархалт, экологи, амьдрах орчны онцлогийг агуулсан мэдээлэл бүхий нэг сэдэвт бүтээл хэвлүүлэх |
29 | Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн хаягдлаас ионы болон коллоид хэлбэртэй зэс, молибденийг коагуляцтай хөөсөн ялгаралтын флотацын аргаар ялгах хими-технологийн судалгаа | 2018 | 2020 | Монгол Улсын Их Сургууль | 33,000.0 | 1. ЭУБҮ-ийн зэс баяжуулах үйлдвэрийн хам флотацын болон зэс, молибдений флотацын хаягдалд зэс, молибден болон тэдгэрийг дагалдагч гол саад бологч төмрийн эрдэсийн ширхэглэлтийн фракцын шинжилгээ хийгдэх ба фракц бүр дэх Cu, Mo, Fe –ийн фазын шинжилгээнүүд, химийн болон эрдсийн судалгаа хийгдэнэ.
2. Коллоид жижиг хэсгүүдийг коагуляци, флокуляцад оруулах урвалжийг сонгох (органик, органик биш, ГИБ бодисын, орчины) болон хүдрийн коагуляцлагдсан коллоид жижиг хэсгийг гидрофобжуулах, цуглуулагч урвалжийн судалгаанууд хийгдэнэ. 3. Хүдрийн коагуляцлагдсан коллоид жижиг хэсгийг гидрофобжуулах, хөвүүлэх урвалжийн судалгаанууд хийгдэнэ. Энэ хэсгийн судалгаанд казеин зэрэг зарим төрлийн уургийг турших судалгаа, ажиллах нөхцлийн судалгаа хийнэ. 4. Флотацын баяжуулалтаар төмрийг дарахад зутангийн потенциалыг зохистой хэмжээг тогтоох нарийвчилсан судалгааг явуулна. 5. Хаягдал зутангаас жижиг ширхэгтэй үнэт бүрдлүүдийг флотацын идэвхитэй болгох ионы флотацын судалгаа хийгдэнэ Технологийн үндсэн болон флотацид нөлөөлөх хүчин зүйлүүдийн нөлөөллийг тогтоох судалгаа хийгдэнэ. |
30 | Гэрлийн эффектийн аргаар хавдрын наносенсор бэлдэж, түүнийг Монгол орны нөхцөлд тохируулан нутагшуулах улмаар уушгины болон элэгний хорт хавдрыг бага үед нь илрүүлэх судалгаанд ашиглах нь | 2018 | 2020 | Монгол Улсын Их Сургууль | 35,500.0 | |
31 | Сплайн функц болон итерацийн аргын онол, хэрэглээ | 2018 | 2020 | Математикийн хүрээлэн | 32,800.0 | 1. Ньютоны төрлийн аргуудын нийлэлт, нийлэлтийн төлөвийг удирдах параметрийн оновчтой утгын мужийг байгуулах. Уламжлал агуулаагүй оновчтой гурван цэгийн итерац байгуулах, нийлэлтийг тогтоох. Тоон туршилт хийх, байгуулсан бүл итерацийн динамик төлөвийг судлах. Дифференциал бодлогын шийдийн дөхөлтүүд байгуулах, асимптот томъёо гаргах, биологийн зарим математик загваруудын судалгаа явуулах, шийдийн аналитик томъёо байгуулж тооцоо туршилт хийнэ.
2. Кортевег де Вриз – Бюргер хэлбэрийн тэгшитгэл, тэгшитгэлүүдийн системийг ойролцоо бодох өндөр нарийвчлалтай схем, эерэг хадгалах шинэ схемүүд байгуулж тооцоо туршилт хийх, дэвшилтэй болохыг нь үзүүлэх, үр дүнг практикт нэвтрүүлнэ. Бюргерсийн тэгшитгэлийн шийдийг локаль интегро сплайнаар дөхөх, туршилт тооцоо хийх. 3. Өндөр зэргийн локаль интегро сплайн байгуулах, түүнийг зарим тэгшитгэлийн шийдийг ойролцоо олоход хэрэглэх арга, алгоритм боловсруулна. 4. “Ньютон төрлийн аргууд, нийлэлт” чиглэлээр номын эх бэлтгэх |
32 | Монголд тохиромжтой дэвшилтэт цөмийн реакторын харьцуулсан судалгаа | 2018 | 2020 | Цөмийн физикийн судалгааны төв | 40,300.0 | 1. Монгол улсын эрчим хүчний эх үүсвэр нүүрс, уран тул ураны нөөцөөр ажиллах өндөр температуртай гели хийн хөргүүртэй IV үеийн реакторыг ашиглан цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангана.
2. Реактороос гарах өндөр температуртай гелийн хийгээр нүүрсээ гүн боловсруулан устөрөгч үйлдвэрлэж, түүгээр цахилгаан, дулааны эрчим хүч, автомашин, газрын тос боловсруулах, хими, хүнсний үйлдвэрийг хангах устөрөгчийн технологид суурилсан ногоон хөгжлийн бодлогыг төгс шийднэ. 3. Улсын эдийн засгийн алдагдалтай, экологийн хор хөнөөлтэй түүхий нүүрсний эдийн засгийг импортын хараат бус, экологийн үнэмлэхүй цэвэр устөрөгчийн түлшний элемент бүхий устөрөгчийн эдийн засагт ойрын ирээдүйд шилжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулах үндэслэл бий болно. 4. Монголд ашиглах судалгааны реакторын дэд бүтцийн судалгаа 5. Судалгааны ажлын үр дүнгээр эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, дотоод, гадаадын сэтгүүлд хэвлүүлэх, олон улсын болон улсын хэмжээний хуралд илтгэх 6. Тухайн төслийн чиглэлээр оюутан сургаж, магистр, докторантуудыг дагалдуулж мэргэшүүлнэ |
33 | Хүрээлэн буй орчин, биологийн объектыг шинжлэх цөмийн физикийн аргазүйн судалгаа | 2018 | 2020 | Цөмийн физикийн судалгааны төв | 36,500.0 | 1. Агаарын бохирдлын нарийвчилсан судалгаа хийх, агаарын тоосонцрын нарийн бүтэц, найрлагыг микро түвшинд судлана.
2. Уул уурхай орчмын гол горхи, хөрсний бохирдол болон малд гарч буй өөрчлөлтийн мониторинг хийнэ. 3. Хүнсний болон үйлдвэрийн зарим бүтээгдэхүүн, биологийн дээжинд бага хэмжээтэй агуулагдах хүнд болон хортой элементийн найрлагыг тодорхойлох арга боловсруулж, хэрэглээнд нэвтрүүлнэ. |
34 | Электрокинетикийн арга ашиглан хөрсөн дэх хүнд металын бохирдлыг бууруулах судалгаа | 2018 | 2020 | Монгол Улсын Их Сургууль | 37,000.0 | 1. Электрокинетикийн технологийн химийн процессыг нарийвчлан судлах, арга зүйн сонголт туршилтууд явуулах
2. Улаанбаатар хот орчмын хөрсний хүнд металын бохирдлыг электрокинетик технологиор бууруулах аргыг ашиглан хөрсийг эрүүлжүүлэх тохиромжтой нөхцлийг лабораторийн нөхцөлд гарган авна. 3. Электрокинетик технологи дэвшилтэт арга технологийг нутагшуулна. 4. Уул уурхайн нөхөн сэргээлтэд электрокинетик технологи ашиглах боломжийг бүрдүүлнэ. 5. Төслийн үр дүнд бий болсон электрокинетикийн технологийн заавар гарган авах аргын үндэслэлийг боловсруулна. |
35 | Түүхий нефть болон нефтийн бүтээгдэхүүн дэх ароматик нүүрс устөрөгчдийн химийн найрлага ба экологийн цэвэр шатахуун гаргах боломжийн судалгаа. | 2018 | 2020 | Монгол Улсын Их Сургууль | 35,500.0 | 1. ТБ-XXI, ТУ-XIX талбайн усгүйжүүлсэн нефтийн дээж авч боловсруулан ШНБ, дизель фракцийн ароматик НУ-дийг нэрж салган НУ-дийн бүлгийн бүрэлдэхүүн, химийн найрлага, фракциар хуваарилагдах зүй тогтлыг илрүүлнэ.
2. Дурьдсан 2 ордын нефть ба түүний хүнд фракц дахь ароматик НУ-ыг колонкийн хроматографийн аргаар ялгаж бүлгийн ба бүтэц бүлгийн бүрэлдэхүүн, химийн бүтэц, агуулгыг ХХ-МС-ийн аргаар судлан тогтооно. 3. Импортын зарим нефтийн бүтээгдэхүүн дэх ароматик НУ-д, ялангуяа бензол, бензопирен, биодизель (тосны хүчлийн метилийн эфир)-ийг багажит анализын аргаар тодорхойлох 4. Нефтийн хүнд фракц, ДАБ-ын бүлгийн ба бүтэц бүлгийн бүрэлдэхүүн дэх ПАН-дийг судлан тэдгээрийн ароматик бүтцийг эвдэх боломжийг судална. 5. Нефтийн 2-догч боловсруулалтын үед хавдар үүсгэгч бензолыг бусад С6, С7-алифат НУ-д хувиргах гидро-изомержуулах боломжийг судална. |
36 | Монгол орны ургамлын биологийн идэвхит (Бэлчээрийн хачиг, адууны нийлүүлгийн өвчин үүсгэгчийн эсрэг) нэгдлийн судалгаа | 2018 | 2020 | Монгол Улсын Их Сургууль | 39,000.0 | 1. Хачиг, адууны нийлүүлгийн өвчин үүсгэгчийн эсрэг үйлчилгээ бүхий нэгдлийг цэврээр нь ялган авах, бүтцийг нь тогтооно.
2. 50-с цөөнгүй ургамлын ханд, зарим цэвэр нэгдлийн хачиг, адууны нийлүүлгийн өвчин үүсгэгчийн эсрэг идэвхийн скрининг болон биологийн идэвхт шинэ нэгдлүүдийг олж илрүүлэх судалгаа хийнэ.. 3. Судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, мэдлэг, өртөг шингэсэн импортыг орлох бүтээгдхүүн хийх зорилгоор оюуны өмчийн хэлбэрээр баталгаажуулна. |
37 | Газрын ховор элементийн монацитийн хүдрийг боловсруулах шинэ материал нийлэгжүүлэх химийн судалгаа | 2018 | 2020 | Улаанбаатарын Их Сургууль | 39,500.0 | 1. Монацитын хүдрийг боловсруулах, баяжмалаас оксид ялган авах арга технологийн үзүүлэлтүүдийг тогтоож Монацитын хүдрийг боловсруулах арга, баяжмалаас оксид ялган авах арга технологийг боловсруулж оюуны өмчөөр баталгаажуулах
2. Монгол орны томоохон ордуудын (Ханбогд, Мушгай худаг, Халзан бүргэдэй) газрын ховор элементийн монацитын хүдрийн судалгааны ажлаар монограф бичих 3. Шинэ материал мишметалл гарган авах арга технологи, хайлш гарган авах түүхий эд болгох физик, химийн үзүүлэлтүүдийг тогтоон, шинэлэг, өвөрмөц болохыг зохиогчийн эрх шинэ бүтээлийн патентаар баталгаажуулна. 4. Мэргэжлийн дотоодын болон олон улсын сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлнэ. 5. Мэргэжлийн дотоодын болон олон улсын хуралд илтгэл тавьж хэлэлцүүлэх |
38 | Цацраг идэвхт ашигт малтмалын зарим орд газрын био-геохимийн судалгаа | 2018 | 2020 | Геологийн төв лаборатори | 38,500.0 | 1. Ургамал, ус, хөрс, чулуулгийн цацраг идэвхт элемент болон тэдгээрийн изотопуудын тархалтын зүй тогтолыг тогтооно. / 60 доошгүй ургамал, ус, хөрс, чулуулгын судалгааны дээжийг орд газраас цуглуулна/
2. Ургамал, ус, хөрс чулуулгийн бүрэн шинжилгээг орчин үеийн өндөр мэдрэх чадвартай, нарийвчлал өндөртөй аналитик тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж хүн, амьтаны эрүүл мэндэд хортой элементүүдийн агууламжыг тогтоож олон улсын болон үндэсний нормтой харьцуулан дүгнэлт гаргана. /Эхний жил 20-иос доошгүй судалгааны дээж цуглуулна/ 3. Цацраг идэвхт уранаас бусад хүний биед сөрөг нөлөө үзүүлж болохуйц элементүүдийн тархалтын зүй тогтолыг тогтооно. /20-аас доошгүй судалгааны дээж цуглуулна/ 4. Биогеохимийн судалгааны өгөгдлын нэгдсэн санг үүсгэж тойм зургийг боловсруулна. / Хээрийн судалгаагаар цуглуулсан бүх дээжинд/ |
39 | Квази вариацийн тэнцэтгэл бишийн хувьд динамик системтэй холбогдох алгоритмын судалгаа | 2018 | 2020 | Монгол Германы ашигт малтмал, технологийн их сургууль | 28,000.0 | 1. Зааглалт нь шилжигч олонлог байх тохиолдолд квази вариацийн тэнцэтгэл бишийн хувьд динамик системтэй холбогдох алгоритм боловсруулж, нийлэлтийг нь батлан, тоон туршилтаар баталгаажуулна .
2. Шугаман хамтын зааглалттай ерөнхийлсэн Нэшийн тэнцвэрийн бодлогын хувьд уг алгоритмыг туршиж, холимог ерөнхийлсэн Нэшийн тэнцвэрийн бодлогын хувьд гарган авсан зааг функцийн чанаруудыг судлах замаар тохирох алгоритмыг санал болгоно. 3. Хөрөнгийн даатгалын хувьд гарган авсан олон үет загварыг ерөнхийлсэн Нэшийн тэнцвэрийн загварт шилжүүлэх үндэслэлийг гаргаж, тоон туршилтаар баталгаажуулан, практикт хэрэглэх зөвлөмжийг боловсруулна. 4. Хувьцааны ханшийг таамаглах VAR загварыг санал болгож, түүний багцын сонголт болон тоглоомын онолтой хэрхэн холбогдох судалгааг хийнэ |
40 | Адууны ям, малын бруцеллёз үүсгэгчийн фенотип, генотипийн судалгаа | 2018 | 2020 | Мал эмнэлгийн хүрээлэн | 35,500.0 | 1. Адууны ям, малын бруцеллёз үүсгэгчийг сонгох авч гадаад шинж, байдал фенотип үзүүлэлт, эсрэг төрүүлэх болон эмгэг төрүүлэх шинж чанарыг судлана.
2. Үндсэн шинж чанарууд нь тодорхойлогдсон өсгөвөрийн зарим ген (B. abortus, B. melitensis болон B. mallei)-ийн нуклейтидын дарааллыг тогтоох /генотипийн судалгаа/ 3. ДНХ-ын дараалалыг нь тогтоосон генийг олон улсын ген банкинд бүртгүүлнэ. 4. Адууны ям, малын бруцеллёз үүсгэгчийн фенотип болон генотип шинж чанар нь тогтоогдсон омог буй болно. |
41 | Фасциоллёзын тандалт судалгаа | 2018 | 2020 | Мал эмнэлгийн хүрээлэн | 37,100.0 | 1. Монгол орны мал, амьтан болон цэнгэг усны дун дахь фасциоллёзын халдварын хамаарал ба эрчимжил тогтоогдож, халдвар тархах эрсдэлт хүчин зүйлс тооцогдоно
2. Олон улсын халдварын сүлжээнд Монгол орон фасциоллёзоор “Тайван”, “Тайван бус” эсэх нь тодорхойлогдоно |
42 | Хөрсний бичил биетний судалгаа, ургамал хамгаалалд хэрэглэх боломж | 2018 | 2020 | Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн | 35,800.0 | 1. Хөрснөөс ургамал хамгаалалд ашигтай, антогонист үйлчилгээтэй бактерийн нутгийн омгийг илрүүлэн, ургамлын өвчний эсрэг хэрэглэх боломжийг тогтооно.
2. Хөрснөөс ургамал хамгаалалд ашигтай, антогонист үйлчилгээтэй мөөгөнцөрийн нутгийн омгийг илрүүлэн, ургамлын өвчний эсрэг хэрэглэх боломжийг тогтооно. 3. Хөрснөөс ургамал хамгаалалд ашигтай, актиномицетийн нутгийн омгийг илрүүлэн, ургамлын өвчин, хог ургамлын эсрэг хэрэглэх боломжийг тогтооно. |
43 | Арьс ширний боловсруулалтанд байгаль орчинд халгүй цахиурын нэгдлийг ашиглах судалгаа | 2018 | 2020 | Хөдөө Аж Ахуйн Их Сургууль | 35,100.0 | 1. Цахиурын нэгдлийн арьс ширний чанарын хамгаалалт ба үс унагаах дамжлагад оновчтой үйлчлэх орчин рН ба концентрацийг тогтооно
2. Уламжлалт сүүн ганд суурилсан идээлгийн горимыг тогтоож, сүүн гангийн бэлдмэл бэлтгэх судалгаа хийнэ 3. Боловсруулалтын үе шатуудад арьсны коллаген уургийн өөрчлөлтийг атомын хүчний микроскопоор нано түвшинд тодорхойлно 4. Цахиурын нэгдлийг боловсруулалтын дамжлагуудад ашиглаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах үндэслэлийг тогтоож, технологи боловсруулна 5. Боловсруулалтын үе шатуудад цахиурын нэгдэл бүхий хаягдал усны бохирдлын түвшинг тогтоох |
44 | Бэлчээрийн монгол малын маханд агуулагдах зэрэгцээ холбоот линолейны хүчлийг (ЗХЛХ) гүзээний тэжээл боловсруулалттай холбон судлах нь | 2018 | 2020 | Хөдөө Аж Ахуйн Их Сургууль | 34,500.0 | 1. Бэлчээрийн хивэгч малын махны агуулагдах зэрэгцээ холбоот линолейны хүчлийн агууламж үхэр, хонь, ямааны махны ЗХЛХ-ийн агууламж насаар тогтоогдох
2. Малын насаар өөхний эдийн Δ-9-desaturase ферментийн идэвх тогтоох 3. Малыг хүнсний зорилгоор нядлах тохиромжит хугацааны талаар малчид болон хүнс бэлтгэгчидэд зориулсан зөвлөмж боловсуулна. 4. Гүзээний тэжээл боловсруулалтын онцлогтой уялдан CLA reductase ферментийн идэвх тогтоох |
45 | Сарлагийн хөөврийн гарц, шинж чанар, өөрчлөгдөх зүй тогтлыг судлах нь | 2018 | 2020 | Хөдөө Аж Ахуйн Их Сургууль | 36,400.0 | 1. Алтай, Хангай, Хэнтийн уулсын бүсийн сарлагийн хөөврийн ургалтыг, газар зүйн байршил, онцлогтой холбон тухайн ширхэгтийн гарал үүслийг тодорхойлох
2. Хөөврөн ширхэгтийн хэрэглээний шинж чанарыг сарлаг байрших газар нутгийн цаг уурын онцлогтой холбон тогтоож, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабороториор баталгаажуулна 3. Дэлхийн зах зээлд Монголын хөөврөн ширхэгтийн үнэ цэнийг өсгөх, хэрэглэгчид найдвартай баталгааг олгох цахим сангийн загвар боловсруулах 4. Судалгааны үр дүнгээр эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл 5. Судалгааны нэгдсэн тайланг хэлэлцүүлж хүлээлгэн өгөх |
46 | Зарим биелэгтэн ургамлын нөхөн сэргэх чадавхи | 2018 | 2020 | Хөдөө Аж Ахуйн Их Сургууль | 36,400.0 | 1. Хээр, цөлийн хээрийн бүсэд зонхилох зарим биелэгтэн 8 зүйл ургамлын нахиа, найлзуурын нөхөн сэргэх чадавхийг тодорхойлно.
2. Хээр, цөлийн хээрийн бүсийн бэлчээрт зонхилох ургамлын нөхөн сэргээн ургамалшуулах аргын шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулна. 3. Мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлж, зохиогчийн эрх, ашигтай загвараар бүртгүүлнэ. |
47 | Их богд уулын бэлчээрийн ургамалжил, зонхилох ургамлын уургийн бүрэлдэхүүн | 2018 | 2020 | Хөдөө Аж Ахуйн Их Сургууль | 37,500.0 | 1. Өндөр, дундаж өндөр, нам уул, цөлөрхөг, цөлжүү хээрийн бэлчээрт 10х10м талбай сонгон тэмдэгжүүлнэ.
2. Их Богд уулын босоо бүслүүрийн зонхилох бэлчээрийн төрөл тодорхойлж, бичиглэл гаргана. 3. Тэжээлийн ач холбогдол бүхий ургамлын уургийн задраг тодорхойлоно. 4. Тэжээлийн ач холбогдол бүхий ургамлын уургийн амин хүчлийн бүрэлдэхүүн тодорхойлно. 5. Зонхилох бэлчээрийн химийн найрлага шимт чанар тодорхойлно. 6. Бэлчээрийн даац чадавхи тодорхойлно. 7. Бэлчээрийн зураглал гаргана. 8. Хээрийн бүсийн бэлчээр ашиглалтын зөвлөмж гаргана. |
48 | Монгол Улсын Бага Боловсролын тогтолцооны хөгжлийн судалгаа /1992-2017/ | 2018 | 2020 | Монгол Улсын Боловсролын Их Сургууль | 34,600.0 | 1. Монгол Улсын Бага Боловсролын тогтолцооны хөгжлийн сүүлийн 25 жилийн судалгааг нарийвчлан хийж, цаашид бага боловсролын хөгжлийг тогтолцоогоор нь хэмждэг, монгол хүүхдийн хөгжлийн онцлог зүй тогтол, монгол уламжлалд тулгуурласан, олон улсын жишигт нийцсэн, шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэх, үнэлгээний арга зүй боловсруулна.
2. Бага Боловсролын тогтолцооны хөгжлийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, хэтийн төлөв, чиг хандлагыг тодорхойлсон гарын авлага хэвлүүлж, сургалт, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна 3. Бага сургуулийн /сургалтын хөтөлбөр, сурах бичгийн агуулга, арга зүй, үнэлэгээ/ хөндөн судална. Монголын Бага сургуулийн болон багш бэлтгэх тогтолцооны хөгжлийн онол арга зүйн монограф бий болно. 4. Судалгааны үр дүнд олон улсын болон дотоодын мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл хэвлэн нийтлүүлнэ. |
49 | Модон тоглоомын бүтэц болон зугаатай хэлбэрээр хүүхдийг хөгжүүлэх, сургах онолын зүй тогтолыг судлах | 2018 | 2020 | Технологи, дүрслэх урлагийн боловсролын академи | 39,800.0 | 1. Боловсрол, сэтгэлзүй, социологи, антропологийн салбар дахь тоглох гэдэг ухагдахууны нөлөөллийг судлан, сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт, монгол тоглоомыг хэрэглэгдэхүүн болгон ашиглах арга зүйг судлах
2. Модон тоглоомын бүтэц, шинжлэх ухааны үндэслэл, сургалтын хэрэглээ, тоглох арга зүйн судалгаа хийнэ. 3. “Модон тоглоомонд тавигдах шаардлага” MNS 0884:1978 стандартын шаардлагад нийцсэн сургалтын зориулалттай модон тоглоом үйлдвэрлэх хялбар технологи боловсруулагдана. 4. Сургуулийн өмнөх боловсролын сургалтанд модон тоглоомыг сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглах нөхцөл бүрдэнэ. |
50 | Монгол хүүхдийн сэтгэцийн хөгжил судлах тестүүд нутагшуулах ба үндэсний сан бүрдүүлэх | 2018 | 2020 | Монгол Улсын Боловсролын Их Сургууль | 35,500.0 | 1. Монгол үндэстэн хүний сэтгэцийн хөгжлийн онцлог, нийгэм- сэтгэл зүйн хөгжил, төлөвшлийг тодорхойлох судалгааны арга зүйг нутагшуулах, судалгааны санг баяжуулна.
2. Судалгаанд тулгуурлан “Монгол үндэстэн хүүхдийн нийгэм- сэтгэл зүйн хөгжил төлөвшлийн онцлогийн талаар гарын авлага гаргах 3. Хүүхдийн сэтгэцийн хөгжлийн онцлог болон сэтгэл зүйг харгалзан ажиллах талаар хүүхэд болон эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд зөвлөмж гаргах |
51 | Тамирчидын бие бялдрын бүтэц үйл ажиллагааны онцлог бүрэлдэхийг иж бүрэн судлах | 2018 | 2020 | Үндэсний биеийн тамирын дээд сургууль | 33,000.0 | 1. Үндэсний шигшээ багийн тамирчдын морфофункциональ хөгжилт бэлтгэл-жилтийн түвшинг тогтоож шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулна.
2. Үндэсний шигшээ багийн тамирчидын морфофункциональ бэлтгэлжилтийн иж бүрэн судалгааны арга боловсруулж, модель загварыг гаргана. 3. Дасгалжуулалтын явцад нөлөөлөх хүчин зүйлсийг илрүүлсэнээр, тамирчдын бие бялдрын бэлтгэлжилтийн сул дорой байдлыг арилгаж, ажиллах чадварын түвшинг дээшлүүлж, бэхжүүлнэ 4. Бие бялдрын бэлтгэлжилт болон биеийн бүтэц – үйл ажиллагааны шинж тэмдгүүдийн өгөгдэхүүнийг агуулсан өгөгдлийн нэгдсэн санг бүрдүүлэх. |
52 | Адууны туурай криминалистикийн адилтгал болон онош зүйн шинжилгээний объект болохыг тогтоох | 2018 | 2020 | Хууль сахиулахын их сургууль | 36,500.0 | 1. Хууль зүйн шинжлэх ухааны салбарын онцлогт нийцүүлэн адууны биеийн бүтэц, эд эрхтэний үйл ажиллагаатай холбоотой гарын авлага гаргах
2. Сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, дотоод ба гадаадын сэтгүүлд өгүүлэл нийтлүүлэх, хуралд илтгэл бичиж, хэлэлцүүлэх 3. Хууль зүйн шинжлэх ухааны салбарын онцлогт нийцүүлэн адууны биеийн бүтэц, эд эрхтэний үйл ажиллагаатай холбоотой түгээмэл үгсийн орос-монгол хэлний толь бичиг боловсруулах 4. Адууны бие эрхтний онцлог шинж тэмдгээр судалбар зурагт альбом гаргах 5. Адууны дэл, сүүл, их биений хэсгээс дээж авч, тэдгээрийг ашиглан генетикийн мэдээллийн сан бүрдүүлэх боломжийг судалж, энэ талаар үндэслэл бүхий санал, дүгнэлт боловсруулах, зөвлөмж гаргах 6. Малын цахим бүртгэлийн систем, криминалистикийн болон генетикийн сан бүрдүүлнэ. |
53 | Нэгдэлч малчдын түүхийг шинээр эргэн харахуй | 2018 | 2020 | Монгол Улсын Их Сургууль | 36,700.0 | 1 Хөдөө аж ахуйн нэгдэл нийгэм-эдийн засгийн хөгжилд гүйцэтгэсэн үүрэг, сургамжийг нэгтгэн дүгнэсэн “Нэгдэлч малчдын түүхийг шинээр эргэн харахуй (1935-1990 он)” суурь судалгааны бүтээл хэвлэгдэнэ. 2 Судалгааны үр дүнгээр гадаадын мэргэжлийн сэтгүүлд 2, дотоодын мэргэжлийн сэтгүүлд 5 өгүүлэл хэвлүүлнэ. 3 Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, бодлогын зөвлөмж боловсруулна. 4 Нэгдлийн түүхтэй холбогдох олон төрлийн түүхэн баримт, анхдагч сурвалжуудыг системтэйгээр цуглуулж баримт-мэдээллийн сан бүрдүүлнэ. |
54 | Тогтвортой хөгжлийн оюун санааны үндэс | 2018 | 2020 | Философийн х?рээлэн | 34,000.0 | |
55 | Зүүн ази дахь хэл соёлын харилцаа | 2018 | 2020 | Монгол Улсын Их Сургууль | 32,500.0 | 1 Зүүн Ази дахь хэл соёлын харилцаа сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, илтгэлийг эмхэтгэн хэвлүүлнэ. 2 Хятад, манж, монгол, солонгос хэлээрх “Нугөлдэй” эхийг зэрэгцүүлсэн хэлшинжлэл, нийгмийн хэлшинжлэл, эх бичиг судлалын үүднээс судална. 3 “Нугөлдэй”-н авиазүй, үгзүй, өгүүлбэрзүй, найруулгазүйн онцлогийг бүхлээр нь тусгасан “НУГӨЛДЭЙН ЦОГЦ СУДАЛГАА” ном хэвлүүлнэ. |
56 | Монголын түүхэн газрын зургийн бүртгэл, судалгаа | 2018 | 2020 | Монгол Улсын Боловсролын Их Сургууль | 34,200.0 | 1 Монгол Улс болон гадаад орнуудад хадгалагдаж буй монголчуудын үйлдсэн түүхэн газрын зургийн нэгдсэн сан бүртгэл мэдээллийн бааз суурь бий болно. 2 “XVIII-XX зууны эхэн үеийн Монголын түүхэн газрын судалгаа” нэгэн сэдэвт бүтээл хэвлүүлнэ. 3 Гадаад, дотоодын мэргэжлийн эрдэм шинжилгээний сэтгүүлд 4 өгүүлэл бичиж хэвлүүлнэ. |
57 | Монгол нүүдэлчид: Аж ахуй, угсаа-соёл (XIX-XX) | 2018 | 2020 | Түүх, археологийн хүрээлэн | 35,200.0 | 1 Сэдэвт ажлын хүрээнд туурвих хамтын бүтээлүүд, нэг сэдэвт зохиолуудын бүтэц, төлөвлөгөө, үзэл баримтлалыг боловсруулна. 2 Холбогдох сурвалж бичиг, судалгааны бүтээлийг цуглуулан эрдэм шинжилгээний боловсруулалт хийнэ. 3 Угсаатны зүйн хээрийн судалгаа 3 удаа явуулна. 4 Нэг сэдэвт зохиол, хамтын бүтээл, 20 эрдэм шинжилгээний өгүүлэл туурвин хэвлэлд бэлтгэн өгнө. 5 Монгол угсаатны судалгааг явуулсан Н.Вяткинагийн гэрэл зураг, өдрийн тэмдэглэлийг хэвлэн нийтлүүлэхэд бэлэн болгох |
58 | Хүннүгийн дараах нүүдэлчид –II | 2018 | 2020 | Түүх, археологийн хүрээлэн | 33,000.0 | 1 Жужан улс өнөөгийн монгол нутагт улс төрийн хувьд оршин тогтохоо больсон цагаас түрүү монгол аймгуудын улс төр, соёлын нөлөө бүс нутгийн хүрээнд хэрхэн хадгалагдаж, өөрчлөгдсөн түүхэн асуудлыг тодруулна. 2 “Хүннүгийн дараах нүүдэлчид –II (НТ VI-IX зуун)” нэг сэдэвт хамтын бүтээл 3 Холбогдох сурвалж бичиг, судалгааны бүтээлийг цуглуулан эрдэм шинжилгээний боловсруулалт хийж, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл хэвлүүлнэ. 4 Хээрийн судалгааны тайлан |
59 | Монголчуудын орчуулгын уламжлалт нэр утгын оноолт ба “Мэргэд гарахын орон нэрт тогтоосон даяг”-ийн эхүүдийн харьцуулсан судалгаа | 2018 | 2020 | Хэл зохиолын хүрээлэн | 31,900.0 | 1 “Мэргэд гарахын орон” төвд-монгол толийг хэвлэж гарганаҮүнд: Мэргэд гарахын орны оршил 1. Барамидын аймаг 2. Мадъямака аймаг 3. Авидармын аймаг 4. Винайн аймаг 5. Тогтсон тааллын аймаг 6. Тарнийн аймаг 7. Учир шалтгааны ухааны аймаг 8. Дуун ухааны аймаг 9. Урлахуй ухааны аймаг 10. Тэжээхүй ухааны аймаг 11. Шинэ хуучин дохионы аймаг 2 “Мэргэд гарахын орон” хэмээх алдартай нэр томъёоны тайлбар толийг өнөөгийн нийт орчуулагчид, хэл шинжлэл, утга зохиол, нэр томъёоны бүхий л салбарынхны эх хэрэглэгдэхүүн болгох чиглэнэ. 3 “Мэргэд гарахын орон нэрт тогтоосон даяг” дугуй ширээний эрдэм шинжилгээний ярилцлага, хэлэлцүүлэг хийнэ. 4 Дорно дахины болон буддын арван ухааны нэр томъёог хэрхэн орчуулж, нэрийг оноож байсан арга зүйг гаргаж, орчуулгын болон их дээд сургуулийн хос хэлний ангийн оюутнуудад Монголчуудын нэр томъёо тогтоож ирсэн арга туршлага зөвлөмж гарна. |
60 | Монгол уран зохиолын туурвил зүй ба Дандины “Зохист аялгууны толь”-ийн эхүүдийн харьцуулсан судалгаа | 2018 | 2020 | Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн | 37,000.0 | 1 Эртний Энэтхэгийн утга зохиолын онол бол Дандины зохиосон “Зохист аялгууны онол” юм. Энэ онол бол монголчуудын Төвд хэлээр болон Монгол хэлээрээ 16-р зуунаас 20-р зууны эхэн, цаашлаад одоог хүртэл Дорнын сэтгэлгээгээр шүлэг, яруу найргаа туурвиж ирсэн үндсэн арга зүй, онолын эхүүдийг харьцуулан судалснаар Монголын утга зохиолын уламжлал шинэчлэл, тухайн зохиолчийн туурвил зүйн онцлогийг нээн илрүүлэх нэгэн шинэ боломж бүрдүүлж “ДандиныЗохистаялгуунытоль”-I, II-р ботийг 6 хэлээр харьцуулсан тайлбартайгаар хэвлүүлнэ. 2 Зохист аялгууны толь ба монголчуудын туурвил зүйн онцлог” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлнэ. 3 “Зохист аялгууны онолын олон эхүүдийг харьцуулах нь” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлнэ. 4 Зохист аялгууны туурвил зүйн олон аргыг Монголын зохиолчид хэрхэн сэтгэлгээний болон арга зүйн үүднээс зохиол бүтээлдээ тусгасныг нээн илрүүлж “Зохист аялгууны онол ба орчин цагийн Монголын уран зохиолын туурвил зүйн сэтгэлгээний онцлог” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлнэ. 5 “Зохист аялгууны онол ба Монголын утга зохиол”ярилцлага, хэлэлцүүлэг хийнэ. |
61 | Монгол зургийн хувьсал, хөгжлийн судалгаа | 2018 | 2020 | Соёл Урлагийн Их сургууль | 34,000.0 | 1 “Монгол зургийн хувьсал, өөрчлөлт, хөгжлийн чиг хандлага” Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж Монгол зургийн дүрслэн илэрхийлэх арга ухаан хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгааг судлан тогтооно 2 “ХХ зууны монгол зураг” нэг сэдэвт бүтээл туурвиж сургалт, судалгааны орчинд нэвтрүүлнэ 3 “Монгол зургийн сургалт, тулгамдсан асуудал” сэдвээр эдрэм шинжилгээний бага хурал зохион байгуулж Монгол зургийн уламжлалт арга ухаан, технологийг хойч үед өвлүүлэх сургалтын загвар зөвлөмж боловсруулна |
62 | OX-40 агонистыг хавдрын хэсгийн дархлаа эмчилгээнд хэрэглэх нь | 2019 | 2021 | Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль | 41,400.0 | 1. Судалгааны аргазүйг АШУҮИС-ийн Биоанагаахын эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулна.
2. Судалгааны ёс зүйн асуудлыг Эрүүл Мэндийн яамны дэргэдэх Ёсзүйн хяналтын хороогоор хэлэлцүүлж зөвшөөрөл авна 3. Судалгаанд шаардагдах урвалж бодисийг захиалах, нийлүүлэх гэрээ байгуулах 4. OX40L-Fc гагнаас уургийн плазмид угсрах 5. OX40L-Fc гагнаас уургийг 293Т эсийг ашиглан гарган авч цэвэршүүлэх 6. Хавдрын эсийг ашиглан бүдүүн гэдэсний хавдар туршилтын амьтанд үүсгэх |
63 | Нярай, хөхүүл хүүхдийн дүлийрэлт, сонсгол бууралтын эрт үеийн скрининг оношилгоо, эмчилгээ, хяналт, тандалтын тогтолцоо бий болгох нь | 2019 | 2021 | Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв | 42,200.0 | 1. Шинээр төрсөн нярайг сонсголын скринингэд хамруулна.
2. Орчин үеийн анагаах ухааны шаардлагад нийцсэн, нярайн сонсголын тандалт шинжилгээ-скринингийн үр дүнтэй, хор нөлөөгүй, өвдөлтгүй, энгийн бодит аргыг үндэсний хэмжээнд эмнэлзүйн практикт нэвтрүүлнэ 3. Хүүхдэд хөгжлийн бэрхшээл үүсэхээс сэргийлж, нийгмийн харилцаанд чөлөөтэй оролцох, энгийн сургуульд сурж боловсрох нөхцөл бүрдэнэ. 4. Төслийн үр дүнд сонсгол нөхөн сэргээх, сонсгол оруулах эмчилгээний зардал хэмнэгдэж, нийгэм эдийн засгийн ашиг гаргана. 5. Нярайн дүлийрэлт, сонсгол бууралтын шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийг судлан тогтоож, нотолгоонд тулгуурласан арга хэмжээ төлөвлөнө. 6. Дүлийрэлт, сонсгол бууралтыг нярайн үед илрүүлэх талаар эрүүл мэндийн байгуулга, эмч, эмнэлгийн мэргэжилтний чадамж сайжирсан байна. 7. Нярайн сонсголын тандалт нь нярайд зовуурь үгүй, эцэг эхэд хүндрэлгүй байх мэдлэг олгоно. 8. Өөрийн оронд сонсголын эмгэгтэй хүүхдийн асуудлыг эрт үед нь бүрэн шийдэх боломжийг нэмэгдүүлнэ. 9. Гэр бүл, эцэг эх, ард иргэдийн сонсгол бууралт, дүлийрэлтээс урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн боловсрол дээшилнэ. 10. Үндэсний хэмжээнд нярайн сонсгол бууралтын мэдээллийн бааз, суурь судалгаа хийх мэдээлэлтэй болно 11. Сонсголын бууралтыг эрт илрүүлснээр эрүүл монгол хүнийг төлөвшүүлэх боломж бүрдэнэ. |
64 | Монгол орны баданга хүдрийн заарны хими-фармакологийн судалгаа | 2019 | 2021 | Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн | 45,500.0 | 1. Хүдрийн заарын мэдрэлийн, дархлааны, цус бүлэгнэлтийн тогтолцоонд үзүүлэх үр нөлөө, нян бактерын эсрэг идэвх, химийн бүрэлдэхүүнийг нарийвчлан судалсан хими-фармакологийн судалгаа хийх
2. Хүдрийн заар орсон нэг бэлдмэлийн эмнэл зүйн судалгаа 3. Судалгааны үр дүнгээр илтгэл, өгүүлэл нийтлүүлэх |
65 | Мөөгөнцөрийн үүсгэгчийн бүрэлдэхүүнийг тодорхойлж, оношлогооны шинэ дэвшилтэт аргуудыг ялган дүйх | 2019 | 2021 | Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль | 29,000.0 | 1. Судалгааны аргазүй батлуулах, ёс зүйн зөвшөөрөл авах
2. Мөөгөнцөрт өвчний үүсгэгчийг илрүүлэх, мөөгөнцрийн эсрэг антибиотикт мэдрэг байдлыг тодорхойлж үр дүнг хэвлүүлэх 3. Мөөгөнцрийг илрүүлэх оношилгооны шинэ ПГУ-ны аргыг бусад мөөгөнцөр өвчний оношилгоотой харьцуулан судалж үр дүнг хэвлүүлэх 4. Мөөгөнцөрт өвчний ПГУ (PCR) –р оношлох аргачлалыг боловсруулан, гарын авлага зөвлөмж боловсруулан гаргах |
66 | Хавдрын эсийн идэвхжилийг өдөөх pm2,5 тоосонцорын нөлөөг эдийн маркер ашиглан судалсан дүн | 2019 | 2020 | Анагаах ухааны хүрээлэн | 41,300.0 | 1. Хавдрын эсийн өсөлт, нүүн шилжилтэнд агаарын бохирдлын зэрэглэл тогтоох PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын нөлөөг тодорхойлсон дүн
2. Хавдрын эсийн өсөлт, нүүн шилжилт, нэвчилт, үсэрхийлэл, судасжилтанд нөлөөлөгч маркеруудын идэвхжилд PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын нөлөөг тодорхойлсон дүн |
67 | Хепатитын Дельта вирүсийн халдвар бэлгийн замаар дамжих боломжийг молекул биологийн түвшинд тодорхойлох нь | 2019 | 2020 | Элэгний төв эмнэлэг | 42,000.0 | 1. Хепатитын D вирүсийн халдвар бэлгийн замаар дамжих боломжийг молекул биологийн түвшинд батлах судалгааны ажлын тайлан бичиж, хэлэлцүүлэх
2. ХДВ-ийн халдвартай хүмүүсийн бэлгийн харилцаа, эрүүл ахуйн дэглэмийн тухай зөвлөмж боловсруулж мэргэжлийн байгууллагын эрдмийн зөвлөлөөр батлуулах. Зөвлөмжийг ХДВ-ийн халдвар бүхий өвчтөнгүүдэд тарааж, сурталчилсан байх. 3. Дэлхий болон тивийн хэмжээний шинжлэх ухааны хуралд албан ёсоор оролцож, илтгэл тавьж үр дүнгээ хэлэлцүүлсэн байна. 4. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, Томсон Ройтерсийн бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлж, үр дүнгээ дэлхий нийтэд тайлагнасан байна. |
68 | Монгол хүүхдэд Астма /гуурсан хоолойн багтраа/-г эрт илрүүлэн үндэсний хэмжээнд хяналтын тогтолцоог бий болгох | 2019 | 2021 | Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв | 42,900.0 | 1. Сэдэвт ажлын ёс зүйн асуудлыг ЭМЯ-ны АУЁЗХХороогоор хэлэлцүүлж, зөвшөөрөл авах
2. Хүүхдэд Астма үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг Монгол улсын засаг захиргааны нэгж бүрээр тодорхойлон бүртгэх 3. Хүүхдэд Астмаг эрт илрүүлэн оношлох, GINA-ийн протокол эмчилгээг эхлүүлэх 4. Хүүхдийн Астмын хяналтын тогтолцоог үндэсний хэмжээнд бий болгох 5. Хүүхдийн Астмын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, хяналтын зарчмыг үндэсний хэмжээнд дэс дараалалтай, судалгаа, нотолгоотой нарийвчлан чиглүүлэх зорилгоор “Эмнэлзүйн удирдамж” боловсруулах |
69 | Монгол орны ховор, устаж болзошгүй ургамлын генийн санг хамгаалах интродукцийн үндэслэл | 2019 | 2021 | Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн | 31,200.0 | 1. Монгол орны зарим ховор, нэн ховор, гадаадын чимэглэлийн зүйл сортын дасан зохицох, тарималжих үйл явцыг судлан тогтооно.
2. Туршилт судалгааны талбайн цуглуулгын санг шинэ ургамлаар баяжуулна. 3. Гоёл чимэглэлийн мод, сөөг, өвслөг ургамлыг ногоон байгууламжинд тарьж арчлах гарын авлага, стандарт патент бэлтгэнэ. 4. Тарималжих ирээдүйтэй зарим зүйл ургамлын төрөлжсөн цуглуулгын байнгын талбайг өргөжүүлнэ. 5. Өвслөг ургамлын интродукийн судалгааны үр дүнг нэгтгэн номны эх бэлтгэнэ. 6. “Дэлхийн ботаникийн цэцэрлэгүүд” товхимолын эх бэлтгэнэ. 7. “Чимэглэлийн шинэ таримал сөөг” танин мэдэхүйн товхимол бэлтгэнэ. 8. Судалгааны үр дүнгээр эрдэм шинжилгээний өгүүлэл, олон улсын хурал, семинарт илтгэл хэлэлцүүлнэ. |
70 | Агаарын бохирдлын цацраг идэвхт элементүүдийн оронзайн хуримтлал, хөдлөлзүйг акцептор спорт ургамлуудаар тогтоох үндэслэл | 2019 | 2021 | Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн | 33,400.0 | 1. Агаар, орчны гаралт цацраг идэвхт зарим элементүүдийг акцептор 3 зүйл хаг, 3 зүйл хөвдөнд илрүүлэх
2. УБ хотын цацрагийн бохирдлын зураглал үйлдэх 3. Хүн ардын эрүүл мэнд, амьдрах орчны чанарыг үнэлэх үндэслэл боловсруулна. 4. Судалгааны үр дүнг олон улсын хуралд хэлэлцүүлэн нийтлүүлж магистр бэлтгэх |
71 | Нано бүтэцтэй функциональ материалыг эрдэс түүхий эдээс нийлэгжүүлэх судалгаа болон хэрэглээ | 2019 | 2021 | Хими, химийн технологийн хүрээлэн | 34,500.0 | 1. Шаварлаг эрдсээс нүх сүвэрхэг материал гаргах болон нано хоолой нийлэгжүүлэн суулгах
2. Технологийн заавар, лавлах материал, ашигтай загвар гаргах 3. Дууссан ажлын тайлан |
72 | Лазер, хэт авиагаар өдөөгдсөн микро болон нано кавитацийн идэвхжлийг эрчимжүүлэх технологийн физик үндэслэл | 2019 | 2021 | Монгол Улсын Боловсролын Их Сургууль | 34,500.0 | 1. Лазер, хэт авиагаар өндөр далайцын, тогтвортой микро болон нано кавитацийг үүсгэх, тэдгээрийн физик идэвхжлийн эрчмийг нэмэгдүүлэх технологийн физик үндэслэлийг математик шинэ загварчлалыг боловсруулж, тооцоолон бодох аргачлал, програм хангамжийг шинээр зохиосон байна.
2. Микро болон нано кавитацийн математик шинэ загварыг тооцоолон бодож, өндөр далайцын, тогтвортой хэлбэлзэл үүсгэхэд шаардлагатай лазер, хэт авианы параметрууд, орчны физик шинж чанарыг тодорхойлсон байна. 3. Фемтосекундын лазераар үүсгэсэн микро болон нано кавитацийн шинэ загварыг гаргаж, хэлбэлзлийн ба цохилтын долгионы далайц, үүсгэж буй физик-технологийн эффектүүдийн эрчмийг нэмэгдүүлэх тоон туршилтуудыг хийж лабораторийн туршилтын үр дүнтэй харьцуулсан байна. 4. Лазер, хэт авиагаар үүсгэсэн микро болон нано кавитацийн хугацааны хожимдолтой харилцан үйлчлэлийн шинэ загварыг гаргаж, харилцан үйлчлэлийн улмаас далайц, физик эффектүүдийн эрчим нэмэгдэх зүй тогтлыг тодорхойлсон байна. 5. Шугаман бус резонансаар өндөр далайцтай микро болон нано кавитацийг үүсгэх математик шинэ загварчлалыг гаргаж, тоон туршилтуудыг хийж, давтамжийн модуляц хийх шинэ горимыг тодорхойлсон байна. 6. Микро болон нано кавитацийн физик эффектүүдийн эрчмийг нэмэгдүүлж, кавитацийн микро болон нано шинэ технологийн физик үндэслэлийг боловсруулж, үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх санал зөвлөмж гарсан байна. |
73 | Монгол орны баруун бүсийн хоёрнутагтан, мөлхөгчдийн экологи, ангилалзүй, тархац, хамгаалах асуудалд | 2019 | 2021 | Монгол Улсын Боловсролын Их Сургууль | 30,200.0 | 1. Судалгаанд хамрагдсан газар нутгийн хоёрнутагтан, мөлхөгчдийн зүйлийн жагсаалт, таксономын статус, тархалт, экологийн талаар мэдээллийн баазтай болно
2. Судалгааны явцад илрүүлсэн хоёрнутагтан, мөлхөгчдийн тархацын шинэ цэгүүд, газрын зураг гаргана 3. Элбэг тархалттай 1-3 зүйл дээр ангилалзүйн нарийн төвөгтэй асуудлыг геномын судалгаа явуулж шийдвэрлэнэ. 4. Монгол Улсын ТХГН-т хоёрнутагтан, мөлхөгчдийн тархсан байдлын судалгааг гаргаж хамгаалах талаар тодорхой санал боловсруулж дэвшүүлнэ. 5. Тэтгэлэгт төслийн шугамаар хийсэн судалгааны ажлын дүнгээр нэр хүнд бүхий сэтгүүлд эрдэм шинжилгээний нэг өгүүлэл хэвлүүлнэ 6. Хоёрнутагтан, мөлхөгчдийг хамгаалах тухай сурталчилгааны тараах материал боловсруулж нийтийн хүртээл болгоно 7. Эрдэм шинжилгээний өгүүлэл, ном, гарын авлага боловсруулах болон сургалтын үйл ажиллагаанд материалыг ашиглана. 8. Сэдэвт ажлын хүрээнд 1 бакалаврын, 1 магистрын ажил хамгаалуулна |
74 | Зүүнгарын говийн ургамлын аймгийн судалгаа хийж мэдээллийн сан бүрдүүлэх | 2019 | 2021 | Ховд их сургууль | 34,700.0 | 1. Зүүнгарын говийн ургамлын аймгийн мэдээллийн иж бүрэн сан бүрдүүлэх
2. Зүүнгарын говийн ургамлын аймгийн судалгаа нэг сэдэвт бүтээл хэвлүүлнэ. 3. Зарим ашигт ургамлын биохимийн шинжилгээ хийж патент авах 4. Зүүнгарын говийн ургамлын аймгийн судалгаа, ургамалжилттай холбоотой олон улсын шаардлага өндөртэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлнэ. 5. Зүүнгарын говьд тархсан шинэ зүйлүүдийн, тархалтын шинэ цэгүүдийн мэдээллийг хэвлүүлнэ. 6. Эндемик, Субэндемик, нэн ховор, ховор ургамлын үнэлгээ хийх 7. Зүүнгарын говийн ургамлын аймгийн өнөөгийн байдал сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах 8. Зүүнгарын говийн ургамлын аймаг, зарим ургамлын биохимийн судалгаа сэдвээр магистрын зэрэг хамгаалах 9. Зүүнгарын говийн ургамлын аймгийн тархац, бүс нутгийн онцлогийг хамруулан хамгааллын менежментийн төлөвлөгөө боловсруулна. |
75 | Улаанбаатар хотын ундны усны гидрохимийн болон органик бүрэлдэхүүний судалгаа | 2019 | 2021 | Хими, химийн технологийн хүрээлэн | 37,400.0 | 1. Улаанбаатар хотын ундны усны Б, В станцын гидрохимийн найрлагыг (улирал, жилээс хамааран) тогтоосноор ундны усны эх үүсвэр болон хэрэглэгчдэд очиж буй усны чанарын үнэлгээ болон агуулагдах органик бүрэлдэхүүний хэмжээ нь үндэсний стандартын шаардлага хангаж буй эсэхийг тогтооно.
2. Улаанбаатар хотын гэр хорооллын ундны усанд хэрэглэж буй гүний худгийн гидрохимийн судалгааг нарийвчлан явуулж, анги төрөл, бохирдлыг тогтоох, органик бүрэлдэхүүнийг тодорхойлж дүгнэлт гаргана. 3. Улаанбаатар хотын гадаргын усанд гидрохимийн судалгааг нарийвчлан явуулж, анги төрөл, бохирдлыг тогтоох, мөн хүнд металлын болон органик бүрэлдэхүүнийг тодорхойлж олон улсын стандарттай харьцуулан үнэлгээ өгнө. 4. Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, дотоодын хуралд илтгэл хэлэлцүүлнэ. 5. Төслийн хүрээнд магистр, бакалаврын ажил удирдаж хамгаалуулна. |
76 | Монгол орны газрын ховор элементийн ордыг үүсгэсэн гидротермаль системийн зүй тогтлын судалгаа | 2019 | 2020 | Шинжлэх ухаан технологийн их сургууль | 34,500.0 | 1. ГХЭ-ийн ордын дээжинд байгаа флюид оромын төрлүүдийг гомогенжилтийн температур, уусмалын химийн найрлага, давсны агуулга, үүссэн байдал (анхдагч, хоёрдогч, анхдагч-хоёрдогч) зэрэг шинж чанаруудад тулгуурлан тодорхойлох
2. Гидротермаль физик-химийн нөхцлийн өөрчлөлтүүд ба орд газар үүсэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн процессийг олж тогтооно. 3. ГХЭ-ийн ордын хүдэржилт үүссэн гарал үүслийн загвар агуулсан дэлгэрэнгүй тайлан бэлтгэх |
77 | Тухайн уламжлалт дифференциал тэгшитгэлийн алгебр ба аналитик судалгаа | 2019 | 2021 | Монгол Улсын Их Сургууль | 35,000.0 | 1. Дельта харилцан үйлчлэл бүхий Шредингерийн операторын долгионы операторын нийлэлтийг тогтооно.
2. Тухайн уламжлалт дифференциал тэгшитгэлийн системийн хувьд Ли симметрүүдийг ангилж, боломжтой бол инвариант шийдүүдийг тусгай функцүүдээр илэрхийлнэ. Судалсан аргын тусламжтайгаар физик тэгшитгэлүүдийн инвариант шийд болон хадгалалтын хуулиудыг тогтооно. |
78 | Өнгөний шинжлэх ухаан ба түүний хэрэглээ | 2019 | 2021 | Физик, технологийн хүрээлэн | 38,500.0 | 1. Өнгө судлалын ухааны орчин үеийн дэвшилтэт технологийн судалгаа, хээрийн судалгаа
2. Музейн үзмэрийг таних (идентификац) туршилт судалгаа 3. Эртний уран барилгын өнгө будаг орчны нөлөөллөөс болж хэрхэн өөрчлөгдөж байгааг судлах, анхны өнгийг тогтоох арга аргачлал 4. Тусгайлан бэлтгэсэн орчин болон төхөөрөмжөөр хэмжсэн спектор, богд хааны музейн барилгад хийсэн туршилтын үр дүн, уран зураг таних хэмжилт туршилт, нам өндөрт хийсэн спектраль хэмжилтийн өгөгдлийг агуулсан Мета өгөгдлийн сан байгуулах 5. 50-100м хүртэл өндөрт олон сувагчлалын хэмжилт хийх төхөөрөмжийн загвар, нисгэгчгүй төхөөрөмжийн тусламжтай хэмжсэн олон сувагчлалын өгөгдлийг боловсруулах аргазүй програм хангамж |
79 | Цөмийн кластер бүтэц ба урвалын судалгаа | 2019 | 2021 | Цөмийн физикийн судалгааны төв | 40,000.0 | 1. Хурдан нейтроноор явагдах цөмийн урвалын өгөгдлийн сан бүрдүүлэх ажлыг үргэлжлүүлэх
2. Нейтроноор явагдах урвалын огтлолын утгуудад системчилсэн анализ хийж, зүй тогтол хайх 3. Ажиглагдсан зүй тогтлыг цөмийн бүтэц ба урвалын орчин үеийн загвар, механизмуудад тулгуурлан тайлбарлах 4. Альфа-задралд ордог изотопуудад системчилсэн анализ хийж, кластер бүтэцтэй холбон тайлбарлах 5. Зарим изотопыг янз бүрийн энергитэй сум бөөмөөр бөмбөгдөх үед явагдах цөмийн урвалын туршлагын судалгаа явуулж, шинэ мэдээлэл гарган авах 6. Цөмийн урвалын механизмууд болон загваруудын харьцуулсан судалгаа явуулах 7. Тухайн төслийн ажилд оюутан, магистрантуудыг оролцуулан, залуу мэргэжилтнүүдийг дагалдуулан мэргэшүүлэх |
80 | Ниргэлгийн явцад үүсэх материалын судалгаа | 2019 | 2020 | Монгол Улсын Их Сургууль | 31,000.0 | 1. Харьцангуй нягт орчин дотор явагдах ниргэлгийн үед үүсэх, ялгарах бүтээгдэхүүнүүдийг гарган авах туршилтын судалгааны үр дүн, бүтээгдэхүүний гарц, тодорхой шинж чанартай бүтээгдэхүүнийг голчлон үүсгэх горимыг тогтоох
2. Ниргэлгийн явцад үүсэж, ялгарч байгаа бүтээгдэхүүнүүдэд хийсэн бүтцийн болон элементийн анализын үр дүн, бүтээгдэхүүний зарим физик, хими, механик ба морфологийн шинж чанарыг судалж тогтоох 3. Ниргэлгийн явцад үүссэн болон ялгарсан бүтээгдэхүүнийг ялган авах, цвэрлэх технологийн талаар судалж, аргачлал боловсруулах 4. Плазм ба орчны харилцан үйлчлэлийн дүнд нано болон микро эрэмбийн хэмжээтэй дисперслэгдсэн бүтэц үүсэх, ургах механизмын загвар гаргах 5. Судалгааны үр дүнг импакт факт өндөртэй сэтгүүлд хэвлүүлэх |
81 | Нанохэмжээст вольфрам болон молибдений диселенид гарган авах судалгаа | 2019 | 2021 | Шинжлэх ухаан технологийн их сургууль | 30,000.0 | 1. Si/SiO2 суурин дээр молибдений селенид цөөн үеийг гарган авах
2. Молибдений селенидийн оптик судалгаа 3. Хоёр хэмжээст вольфрамын селенид гарган авах 4. Вольфрамын селенидийн оптик судалгаа 5. Хоёр хэмжээст материалын онолын тооцоолол 6. Молибден, вольфрамын селенидийн АFМ-ийн судалгаа 7. Молибден, вольфрамын селенидийн STM-ийн судалгаа 8. Үр дүнгээр өгүүлэл хэвлүүлэх 9. Үр дүнгээр өгүүлэл хэвлүүлэх, улс болон олон улсын хуралд хэлэлцүүлэх 10. Нэг сэдэвт бүтээл 11. Зохиогчийн эрх |
82 | Бөөмсийн кластерчлал | 2019 | 2021 | Физик, технологийн хүрээлэн | 31,000.0 | 1. Эгэл бөөмийн онолын феномелоги загварууд (Fritiof болон UrQMD гэх мэт)-ыг ашиглан бөөмсийн кластерыг сэргээн байгуулах параметрийг үнэлэх.
2. Их энергийн мужид мөргөлдөх мөргөлдөөнөөр үүссэн хоёрдогч бөөмсийн кластерчлалаар шинэ зүй тогтол (эгэл бөөмсийн конденсацлагдах болон завсрын үзэгдлүүд)-ыг хайх. 3. Дээд болон ерөнхий боловсролын статистик мэдээлэлд кластерын анализыг хэрэглэх 4. Судалгааны ажлын үр дүнг гадаад, дотоодын эрдэм шинжилгээний хуралд илтгэнэ. |
83 | Молекулын динамик загварчлал, хэрэглээ | 2019 | 2021 | Физик, технологийн хүрээлэн | 32,000.0 | 1. Фуллерен (C60)-ны уусалтыг уусмалын төрөл, температурын нөлөөллөөс хамаарсан уусах процессыг молекул динамикийн аргаар загварчлан, физик процессыг тайлбарлах, туршлагын үр дүнгүүдтэй харьцуулан судална.
2. Толл-төст рецептор 7 уургийн бүтцийг молекул динамикийн аргаар загварчилж, тухайн бүтэц дэх мутацуудын нөлөө, түүний үүргийн талаар нарийн мэдлэгтэй болж, гепатит С вирус халдварын эсрэг ашиглах эмийн молекулын загваруудыг тодорхойлно. 3. Халькопирит CuFeS2 нэгдлийн бүтцийн болон физик параметрүүдийг квант тооцооллын аргаар тодорхойлж, шатаалтын үеийн физик процессыг молекул динамикийн аргаар загварчлан физик шинж чанарыг тайлбарлах, ХХТХ-гийн судалгааны багийн үр дүнтэй харьцуулан судална. 4. ФТХ болон ХХТХ-гийн хамтын судалгааны ажлыг өргөжүүлж, залуу судлаачдад квант хими, физикийн тооцоолол, загварчлалын сургалт зохион байгуулж, арга зүйг эзэмшүүлэх, судлаачдын баг бүрдүүлнэ. 5. Онолын тооцоолол, симуляци явуулах материаллаг бааз бүрдүүлэх суурь бий болно. |
84 | Мезоны бүтэц, Хигс ба космологи | 2019 | 2021 | Физик, технологийн хүрээлэн | 31,500.0 | 1. Лептоны универсал чанарын зөрчил зэрэг үзэгдлүүд, тэдгээрийг LHC-д тандах боломжыг судлах
2. LHCb туршилтаар ажиглагдсан чармониум мезоны өдөөгдсөн χc0, χc1, χc2 төлвүүдийн судалгаа, задралын сувгуудын тооцоо 3. Скалар-тензор гравитацын онолд Хигсийн орон инфлатоны үүрэг гүйцэтгэх боломжуудыг судлах 4. Нэгдүгээр эрэмбийн цахилгаан сул фазын хувирлын үед үүсэх гравитацын долгионыг судлах 5. B мезонуудын бүтэц, задралын механизмын загварчлал, Стандарт онолын өргөтгөлийн нөлөөг судлах 6. Гравитацын онолд өргөтгөл хийх замаар эртний болон өнөөгийн огторгуйн динамик шинж чанарын хамаарлын судалгаа хийх 7. Λb барионы бүтэц, задралын механизм ба өргөн, тэгш хэм алдагдах, өнцгийн түгэлтийн судалгаа. 8. LHC туршилтын шинэ хэмжилтүүдийн үр дүнг Стандарт онолын өргөтгөлд судлах, онолын тооцоо, симуляц гүйцэтгэх |
85 | Өндөр давталттай фемтосекундын лазерын пульс үүсгэх | 2019 | 2021 | Монгол Улсын Их Сургууль | 34,500.0 | 1. Өндөр давталттай фемтосекундын лазерын пульс үүсгэх төхөөрөмж
2. Фемтосекундын лазерийн үүсгүүрийг ашиглан зарим /MnF2, RbMnF3/ кристаллд явагдах динамик Ян-Теллерийн үзэгдлийн судалгааг хийж гүйцэтгэнэ. 3. Олон улсын мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх 4. Үндэсний хэмжээний мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх 5. Үндэсний хэмжээний мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх 6. Богино пульс үүсгэхэд шаардагдах симмуляцийн програм бичиж боловсруулах |
86 | Карбон материалаас графен гарган авах судалгаа | 2019 | 2020 | Шинжлэх ухаан технологийн их сургууль | 31,800.0 | 1. Эх орны эрдэс түүхий эдээс графен материалыг синтезлэн гарган авах аргуудыг туршиж сонгон авсны үндсэн дээр технологи боловсруулна.
2. Гарган авсан шинэ материалын бүхий л шинж чанарыг нарийвчлан тодорхойлно. 3. Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн төрөл бүрийн салбарт графен матералыг ашиглах боломжийг тогтооно. |
87 | Зарим зүйл шарилжны бактери, хавдар эсэргүүцэх идэвхийн судалгаа | 2019 | 2021 | Ховд их сургууль | 34,300.0 | 1. “Шарилжны химийн судалгаа ба инновацийн боломж” нэг сэдэвт бүтээл
2. Шарилжны бактери, хавдар эсэргүүцэх идэвхийг судалсан судалгааны үр дүнгээр Impact Factor 3.423 бүхий Springer сэтгүүлд өгүүлэл хэвлүүлнэ. 3. Ургамлын макро, микро элементийн судалгааны үр дүнгээр “Баруун бүс нутгийн байгалийн нөхцөл, нөөц, түүх соёл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл хэлэлцүүлнэ. 4. Ямаан шарилж, агь шарилжаар нурууны үрэвсэл намдаах бэлдмэл бэлтгэх технологи 5. Магистрын ажил 6. Хар шарилжийг ХИС-ын дадлагын сууринд тарималжуулна |
88 | Хархорины бүсийн палеозойн хувирмал ба вулканоген-тунамал бүрдлүүд: геохими, геохронологи, алтны хүдэржилт | 2019 | 2021 | Палеонтологи, геологийн хүрээлэн | 33,500.0 | 1. Дунд кембри-түрүү ордовикийн хотонт, ордовикийн мөнгөнцээж, силурын яшил, девоны хараат метаморф бүрдлүүд болон доод-дунд девоны түвшинд ангилагдсан өөр өөр формацуудын цахиурлаг-вулканоген-тунамал хурдаст петрографи (эрдэслэг бүрэлдэхүүн), петрогеохими (бодисын найрлага), метаморфизмын фацийн ялгаа, микропалеонтологи, геохронологийн цогц судалгааны ажил хийгдэсний үр дүнд Хархорины бүсийн геодинамикийн хөгжлийн зүйтогтол бий болсоноор аккрецийн эсвэл турбидит террейнд хамаарах асуудал шийдвэрлэгдэнэ.
2. Хархорины бүсийн стратиграфийн нэгжүүдийг литологийн, палеонтологийн (биостратиграфийн), зөөгдмөл цирконы геохронологи, изотопийн геохими болон терриген зузаалгийн тэжээгдлийн муж (sandstone petrology)-ийг тодорхойлж литостратиграфи, биостратиграфийн болон тектоностратиграфийн нэгдсэн схем боловсруулагдан, хожуу палеозойн цахиурлаг-вулканоген-тунамал бүрдэл нь сайн судлагдсан Цэцэрлэг террейний цоройдог (S3-D1), бумбаттолгой (D1-2), эрдэнэцогт (D1-2) формацууд болон Улаанбаатар террейний сэргэлэн (S3-D1), горхи (D2-3) формацуудтай харьцуулагдана. 3. Судалгааны талбайд 3-4 тулгуур дүүргийн геологийн зураг 1:50000, 1:100000 масштабтайгаар зохиогдохоос гадна геодинамик хөгжлийн загвар бий болно. 4. Палеозойн хотонт, мөнгөнцээж формацуудын метаморф чулуулгуудтай нягт холбоотойгоор төмөр-марганцын исэлд хүчтэй автсан төмөрт кварцит, яшмокварцит, хувирсан базальтын үетэй зузаалаг дахь гидротермал, метаморфоген-гидротермал гаралтай алт-сульфидын хүдэржилт, дунд палеозойн формацуудын хурдас дахь гидротермал-метасоматоз үйлчлэлээр үүссэн кварцын судал, судланцар болон яшма дахь алтны хүдэржилт, девоны зануужингийн үетэй том мөхлөгт элсжинг зүссэн эпитермал хувирлын зурвасууд дахь алтны хүдэржилт, хожуу мезозойн рифтогенез, вулканизмтай холбоотой бага температурын алтны хүдэржилтүүдийн зүй тогтолыг тодруулан, гарал үүслийн загварыг бий болгоно. 5. Төслийн үр дүнгээр гадаадын болон дотоодын эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх, илтгэл хэлэлцүүлэх, тайланг бичиж нийтийн хүртээл болгоно. |
89 | Хар тугалгаар бохирдсон хөрсийг микробын биотехнологийн аргаар нөхөн сэргээх | 2019 | 2021 | Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль | 38,000.0 | 1. Хөрс, усны дээжинд хүнд металл тодорхойлох, хөрсний микрофлорын бүрэлдэхүүнийг судлах
2. Хар тугалганд тэсвэртэй бактерийг илрүүлж морфологи, физиологи, биохимийн шинж чанарыг тодорхойлох 3. Ашигтай бактерийн хуурай биомасс гаргаж авах 4. Патент батлуулах |
90 | Говийн бүсийн газрын доорх усны тэжээмжийн судалгаа (“Загийн усны хоолой” газрын доорх усны ордын жишээн дээр) | 2019 | 2021 | Шинжлэх ухаан технологийн их сургууль | 31,994.0 | 1. “Загийн усны хоолой” газрын доорх усны ордын хяналт шинжилгээний цооногт автомат усны түвшин хэмжигч багаж суурилуулан хэмжилт хийн үр дүнг боловсруулах
2. “Загийн усны хоолой” газрын доорх усны орд орчмын уст цэгүүдэд усны сорьцлолтын ажил хийн үр дүнг боловсруулах 3. “Загийн усны хоолой” газрын доорх усны ордын орчмын усаар ханаагүй бүсийн чийгийн хөдлөл зүйг судлах зорилгоор автомат багаж суулгаж хэмжилт хийн, үр дүнг боловсруулах 4. Говийн бүсийн газрын доорх усны тэжээмжийн судалгаа 5. Олон улсын мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх |
91 | Хээрийн экосистемийн үйлчилгээний зарим үзүүлэлтүүдэд бэлчээр ашиглалтын үзүүлэх нөлөө | 2019 | 2021 | Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн | 36,290.0 | 1. Одоо хийгдэж байгаа хээрийн үндсэн ургамал бүлгэмдлүүдийн бүтэц, бүрэлдэхүүний урт хугацааны хөдлөлзүйн судалгааг үргэлжлүүлж, олон жилийн тасралтгүй мэдээ бүрдүүлнэ.
2. Ялгаатай хээрийн ургамал бүлгэмдлийн үйл ажиллагааны бүлгүүдийг тогтооно. 3. Ялгаатай хээрийн ургамал бүлгэмдлийн зонхилогч 20 зүйл ургамлуудын үйл ажиллагааны шинж чанар (навчны урт, өргөн, зузаан, талбай, нойтон болон хуурай жин, навчин дахь нүүрстөрөгч, азот, фосфорын хэмжээ)-ыг тодорхойлж, тэдгээрт үзүүлэх цаг уур болон бэлчээр ашиглалтын нөлөөг тогтооно. 4. Ялгаатай хээрийн ургамал бүлгэмдлүүдийн хөрсний физик, химийн (хөрсний механик бүтэц, нягт, pH, чийг, температур, түүнд агуулагдах азот, нүүрстөрөгч, фосфорын хэмжээ) үзүүлэлтүүдийг тодорхойлно. 5. Ургамал бүлгэмдлүүдийн үйл ажиллагааны бүлгүүд, зонхилогч үйл ажиллагааны шинж чанарын нэгдсэн сан (матриц) үүсгэнэ. 6. Ялгаатай хээрийн ургамал бүлгэмдлүүдэд азот болон хур тунадасны нэмэгдлийн үзүүлэх нөлөөг тогтооно. 7. Мөнгөнморьтын суурингийн 10 жилийн ойд зориулсан “Мөнгөнморьтын ойт хээрийн сууринд хийгдсэн судалгаа”-ны эмхэтгэлийн хэвлэлийн эхийг бэлтгэнэ. 8. Судалгааны үр дүнгээр олон улсын болон дотоодын мэргэжлийн сэтгүүлд 15-аас доошгүй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлнэ. 9. Эрдэм шинжилгээний бага хуралд 15-аас доошгүй илтгэл хэлэлцүүлнэ. |
92 | Биомолекул, цацраг туяаны харилцан үйлчлэлийн судалгаа | 2019 | 2021 | Физик, технологийн хүрээлэн | 33,000.0 | 1. Хүний бие дэх хэт ягаан туяаны нөлөө болон антиоксидант нэгдлүүд, металл нанобөөмийн идэвхийг илрүүлэх судалгаа
2. Хүний биеийн эд эсийн хялбаршуулсан загвар бэлдэж нейтрон болон бага энергитэй потоноор үйлчлэх үеийн шууд болон дам нөлөөний хувь хэмжээг үнэлэх 3. Монте- Карло загварчлалын арга болон соно-фотохемилюминесценцийн аргуудаар дам нөлөөний механизмыг нарийвчилж спектрийн эрчим радикалийн төрөл зүйлээс хэрхэн хамаарч буйг илрүүлнэ. |
93 | Хепатитийн В вирүсийн шалтгаант элэгний хавдараас урьдчилан сэргийлэхэд CRISPR арга хэрэглэх боломж | 2019 | 2021 | Монгол Улсын Их Сургууль | 34,100.0 | 1. Гепатитын B вирусийн геномын өвөрмөц хэсгийг таньж хэрчих боломжтой CRISPR вектор угсрах, турших
2. Гепатитын B вирусийн геномын өвөрмөц хэсгийг CRISPR вектор ашиглан knock-in хийх 3. Эсийн геномд knock-in таргет хийж өөрчилсөн эсийн В вирусийн геномын хэсгийн дарааллыг тогтоох 4. Гепатитын В вирусийн дарааллыг онилсон CRISPR векторын загвар |
94 | Сүүн хүчлийн бактерийн биологийн идэвхт уураг, пептидийн судалгаа | 2019 | 2021 | Монгол Улсын Их Сургууль | 37,000.0 | 1. Уламжлалт эсгэлэн сүүн бүтээгдэхүүнд агуулагдаж буй пробиотик шинж чанартай сүүн хүчлийн бактерийн ангилал зүйг молекул биологийн арга зүйгээр нарийвчлан тогтооно
2. Монгол малын сүү болон уламжлалт эсгэлэн сүүн бүтээгдэхүүний эмчилгээ тэжээлийн төгс чанарыг бүрдүүлж буй уураг пептидийн судалгааг молекулын түвшинд хийн, тэдгээрийн үйлчлэх механизмыг олж тогтооно 3. Эсгэлэн сүүн бүтээгдэхүүнээс биологийн өндөр идэвхтэй нэгдлийг нийлэгжүүлэгч хөрөнгөний микроорганизмуудыг ялган авч өсгөврийн сантай болно. 4. Эмчилгээ сувиллын зориулалттай уураг, пептид болон амьд микроорганизмыг агуулсан хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинжлэх ухаан, технологийн үндэслэлийг бий болгоно. 5.Судалгааны ажлын үр дүнг “Journal Citation Reports”-т бүртгэлтэй ОУ-ын мэргэжлийн сэтгүүл болон хянан магадлагаа бүхий мэргэжлийн сэтгүүлд ЭШ-ний өгүүлэл, дотоодын болон ОУ-ын хуралд илтгэл хэлэлцүүлнэ. |
95 | Монгол алтайн экосистемийн өөрчлөлтийг жижиг хөхтөн амьтдын бүлгэмдлээр үнэлэх боломж | 2019 | 2021 | Монгол Улсын Их Сургууль | 30,770.0 | 1. Алтайн бүс нутагт өнөөг хүртэл хийгдсэн хөхтөн амьтдын судалгааны үр дүнгүүдийг нэгтгэн дүгнэж, биологийн олон янз байдлын талаарх мэдээллийн цахим сан бүрдүүлнэ.
2. Төслийн явцад Монгол Алтайн районд хээрийн судалгааны баг ажиллаж энэхүү бүс нутгийн хөхтний бүлгэмдлийн талаар шинжлэх ухааны шинэ мэдээ баримт цугларна. 3. Энэхүү төслийн эцэст хээрийн судалгааны үр дүнг нэгтгэсэн хамтын бүтээлийн эмхтгэл хэвлүүлнэ. |
96 | Биологийн аргаар бактерийн эсрэг идэвхт нано бөөм нийлэгжүүлэх судалгаа | 2019 | 2021 | Монгол Улсын Их Сургууль | 32,300.0 | 1. Өөрийн орны ургамлын судалгааны дээж цуглуулан, тэдгээрийн нано бөөм нийлэгжүүлэх чадварыг харьцуулан үнэлэх туршилт явуулах
2. Сонгон авсан ургамлыг ашиглаж нано бөөм нийлэгжүүлэх туршилтыг зарим физик хүчин зүйлээс хамааруулан явуулах 3. Туршлагаар гарган авсан нано бөөмийн физик шинж чанар, характеристикийг судалж тогтоох 4. Туршлагаар гарган авсан нано бөөмийн биологийн идэвхийг судлах 5. Судалгааны үр дүнг тайлагнах |
97 | Цахилгаан соронзон орон ургамлын стресс тэсвэрлэх чадварыг зохицуулах механизмын судалгаа | 2019 | 2021 | Монгол Улсын Их Сургууль | 32,300.0 | 1. Манай орны газар тариаланд хэрэглэгдэж байгаа үр тариа болон бэлчээрийн ургамлыг сонгон авна. Сонгон авсан үр тариа болон бэлчээрийн ургамлыг лабораторид үрслүүлэх ба ургамлын in-vitro өсгөвөр гарган авах туршилт явуулна.
2. Сонгон авсан ургамлын үрсэлгээ болон өсгөвөрын давс, температур, ус чийг мэтийн гадны хүчин зүйлийн стрессийг тэсвэрлэх чадварыг тодорхойлох туршилт явуулна. 3. Лабораторид үрслүүлсэн болон in vitro ургамлын өсгөвөрт цахилгаан соронзон орны нөлөөг зарим физик параметерээс хамааруулан судалж, давс, температур, ус чийг мэтийн гадны хүчин зүйлийн стрессийг тэсвэрлэх чадварт эерэг нөлөө үзүүлэх тохиромжтой нөхцөлийг олох туршилт явуулна 4. Ургамлын стресс тэсвэрлэх чадвар, гарц, чанарыг зохицуулах цахилгаан соронзон оронд мэдрэг генийг илэрүүлэх туршилт судалгаа явуулна 5. Судалгааны үр дүнг тайлагнах |
98 | Монгол орны нуурын анхдагч бүтээгдэхүүн | 2019 | 2021 | Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн | 30,800.0 | 1. Нуур, усны мандлын нарны цацрагийн шингэлт, нэгж талбайд явагдах фотосинтез, деструкцийн хамаарлыг тооцоолох
2. Эхолокацын аргаар загасны тархалт, хэмжээг тогтоох 3. Нуурын хийн солилцоо, тунгалагшилт, температур, эрдэсжилт, биогенийн элементүүд тодорхойлох 4. Нуурын загасны тоо толгой, нас өсөлт, өсвөр сүргийн нөхөн төлжилт, хоногийн идээшлэлт, байгалийн болон агнуурын хорогдлын коэффициент 5. Нуур голын анхдагч бүтээгдэхүүний хэмжээ, биологийн бүтээмжийг тооцож нэг жилд ашиглавал зохих амьтны нөөцийг тогтоох |
99 | Тарвагатайн өргөгдлийн гранитоид магматизм: Бодисын найрлага, эх үүсвэр, үүссэн цаг хугацаа ба геодинамик хөгжил | 2019 | 2021 | Палеонтологи, геологийн хүрээлэн | 35,000.0 | 1. Төв Монголын хойд хэсэгт орших Тарвагатайн өргөгдлийн гранитоид магматизмын геологи-геохимийн судалгааг системтэй хийж, орчин үеийн арга аргачлалд үндэслэн шинэлэг мэдээлэл бий болгож мэдээллийн сан бүрдүүлнэ.
2. Тарвагатайн өргөгдлийн гранитоид магматизмын тархалтын болон петротип массивын шинэчилсэн зураг зохиогдоно. 3. Уг өргөгдөлд ялгагдаж буй эртний талст бүрдэл, палеозойн олон үе шатны гранитоид магматизмын бодисын найрлага, гүний эх үүсвэрийнх нь угшил, үүссэн цаг хугацаа, орчин нөхцлийн онцлогийг тогтоож, геодинамик хөгжлийн загварыг плейт-тектоникийн онолын үндэслэлтэй боловсруулна. 4. Төв Монголын хойд хэсэгт орших Тарвагтайн гранитоид магматизм, эртний суурь бүтцийн геологи-тектоникийн хөгжлийн сэргээн босголтыг хийнэ. 5. Эртний магматизмын эх үүсвэр, үүссэн механизмыг тайлбарласан онолын үндэслэлийг боловсруулж зөвлөмж буюу гарын авлага гаргана. 6. Олон улсын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлж, нэг сэдэвт бүтээл 1-ээс доошгүйг боловсруулна. 7. Тарвагатайн өргөгдөлд тархсан гранитоид магмын бүрдлүүдийн бодисын найрлага, эх үүсвэр, үүссэн хугацаа болон үүсч бүрэлдсэн орчин нөхцөлийн онцлогийг тусгасан ЭШ өгүүлэл хэвлүүлсэн байна. |
100 | Тогтохын шил гүний магмын бүрдлийн гарал үүсэл, геодинамик орчин, зэсийн хүдэржилт | 2019 | 2021 | Шинжлэх ухаан технологийн их сургууль | 34,500.0 | 1. Тогтохыншил гүний магмын бүрдлийн геохимийн шинжийг тогтооно.
2. Тогтохыншил гүний магмын бүрдлийн нас, гарал үүсэл, геодинамик орчин, хүдэржилтийн хэтийн төлөвийг тогтооно. 3. Төв Азийн Ороген Бүсийн геологийн хөгжлийн түүхийг шинэ үр дүнгээр баяжуулна. 4. Тогтохыншил гүний магмын бүрдлийн геохимийн шинж, нас, гарал үүсэл, геодинамик орчин, хүдэржилтийн хэтийн төлөвийг тогтооно. |
101 | Байцаатны овгийн (Cruciferae) хүнсний зарим ногоогоор чихрийн шижингийн эсрэг үйлдэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинжлэх ухааны үндэслэл | 2019 | 2021 | Шинжлэх ухаан технологийн их сургууль | 34,500.0 | 1. Эх орны хөрсөнд тариалсан Байцаатны овгийн (Cruciferae) хүнсний ногоо (хар манжин), түүний шүүсний гарц, химийн ерөнхий найрлага, биохимийн шинж чанарыг судлан тогтоох
2. “Байцаатны овгийн (Cruciferae) хүнсний зарим ногооны найрлага, биологийн идэвх, түүнийг бүрдүүлэгч нэгдэл” нэг сэдэвт бүтээл бичиж хэвлүүлэх 3. Хар манжингийн исэлдэлтийн болон чихрийн шижин өвчний эсрэг үйлдлийг судлан тогтоох 4. Хар манжинг боловсруулж исэлдэлтийн болон чихрийн шижин өвчний эсрэг үйлдэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинжлэх ухааны үндэслэл, арга боловсруулах 5. Төслийн судалгааны үр дүнг олон нийтэд түгээх /дотоодод/ 6. Төслийн судалгааны үр дүнг олон нийтэд таниулах 7. Төслийн судалгааны үр дүнг олон нийтэд түгээх /гадаадад/ |
102 | Хатуу тосолгооны материал гарган авах судалгаа | 2019 | 2020 | Шинжлэх ухаан технологийн их сургууль | 33,000.0 | 1. Эх орны түүхий эд болох бал чулуун дээр суурилсан хатуу тосолгооны материалын хими, физикийн болон триботехникийн шинж чанарыг судалсан үр дүн
2. Төслийн үр дүнгээр эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж дотоодын ба олон улсын мэргэжлийн сэтгүүлд нийтлүүлэх 3. Төслийн ажлын гол үр дүнг гадаад болон дотоодын олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд 1-2 удаа хэлэлцүүлэх 4. Судалгааны ажлын үр дүнг бакалавр ба ахисан түвшний сургалтанд хамрагдаж буй оюутны дипломын ажилд оруулах 5. Бал чулуун дээр суурилсан хатуу тосолгооны материал гарган авах аргачлал боловсруулан патент авах |
103 | Байгалийн цеолитын эрдсийг модификацид оруулан адсорбцлох чадварыг нэмэгдүүлэх судалгаа | 2019 | 2021 | Шинжлэх ухаан технологийн их сургууль | 36,200.0 | 1. Төслийн үр дүнгийн завсрын тайлан
2. Олон улсын мэргэжлийн хяналттай сэтгүүл ба ЭШ-ний хуралд илтгэл тавина. 3. Төслийн үр дүнд технологи боловсруулна 4. Төслийн үр дүнгээр патентийн эрхийн хамгаалалт хийх 5. Тайлан ба зөвлөмж 6. Төслийн үр дүнд 1 магистр, 1 доктор оюутан хамгаална |
104 | Эх орны эрдэс түүхий эдээр өндөр үзүүлэлттэй бетон гарган авах технологийн судалгаа | 2019 | 2021 | Дархан-Уул технологийн сургууль | 37,700.0 | 1. Өндөр үзүүлэлттэй бетоны оновчтой найрлагыг тогтоох
2. Өндөр үзүүлэлттэй бетоны физик механикийн шинж чанарт нөлөө үзүүлэх хүчин зүйлүүдийг тогтооно. 3. Бетоны бүтэц бүрэлдэх процессын хамаарлыг тогтоож бэхжих механизмыг тайлбарлана. 4. В60-80 ангийн бетоны найрлага сонгох, загварчлал боловсруулна. 5. Өндөр үзүүлэлттэй, тусгай зориулалтын бетон үйлдвэрлэх технологи боловсруулна. 6. Өндөр үзүүлэлттэй бетоныг хэрэглэх, арчлах, ашиглах зөвлөмж боловсруулна. 7. В60-80 ангийн бетонд тавигдах стандарт, техникийн нөхцөлийг шинээр боловсруулах. 8. Эрдэм шинжилгээний ажлын тайлан боловсруулна. 9. Шинэ бүтээлийн патент авах 10. Өндөр үзүүлэлттэй бетонд зориулсан дүүргэгч бэлтгэн нийлүүлдэг үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжинд тавигдах шаардлагад нэмэлт зөвлөмж боловсруулж үйлдвэрт нэвтрүүлэх |
105 | Шинэ материалын судалгаа | 2019 | 2020 | ШУТИС, “Эс Ти Ай Монголиа” ХХК | 35,800.0 | 1. Малын гаралтай зарим түүхий эдийн судалгаа хийж, ашиглалтын хүрээг тэлэх боломжийн хүрээнд микро-биологи, биохими, молекул биологийн болон физик механикийн шинж чанарын суурь судалгааг хийх
2. Үхрийн шөрмөсөөр мэс заслын зориулалттай утас үйлдвэрлэх технологийн шийдэл гаргах 3. Мэс заслын зориулалттай шөрмөсөн утасны технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, зохион байгуулахын тулд шаардагдах тоног төхөөрөмжийн зохион бүтээлт, сонголт хийх, техникийн шийдэл гаргана. 4. Шинэ төрлийн утасны хэрэглээнд тохирох мэс заслын оёдлын арга ажиллагааг тогтоож, туршина. 5. Шөрмөсөн утсыг мэс заслын зориулалтаар ашиглах судалгаа, туршилт явуулах, үр дүнг нэгтгэж, цаашид сайжруулах боломжийн судалгааг иж бүрэн хийнэ. 6. Органик гаралтай, шимэгддэг шинэ нэр төрлийн утасны шийдлийг гаргаж, үр дүнг сурталчилна. |
106 | Дулаан хадгалах наноматериалын судалгаа | 2019 | 2021 | Шинжлэх ухаан технологийн их сургууль | 33,500.0 | 1. Үндсэн түүхий эд TiO2 нунтагийг өндөр энергийн бөмбөгөн тээрэм ашиглан нанохэмжээт нунтаг болгох
2. TiO2 нунтаг дахь бөөмийн хэмжээг гэрлийн динамик сарнилын аргаар тодорхойлох 3. Нано хэмжээт нунтаг дээжийг тодорхой орчинд өндөр температурт (1200oC-1400oC) халаах замаар шинээр үүссэн титаны ислийн завсрын фазуудыг тогтоох 4. Ритвельдийн аргаар завсрын фазуудын огторгуйн групп, торын параметрууд, атомын координатуудыг тодорхойлох 5. SEM, AFM, STM микроскопуудын тусламжтайгаар завсрын фазуудын бөөмсийн морфологийг тодорхойлох 6. Шинээр гарган авсан дээжийн гадны үйлчлэлээр (даралт г.м.) суллагдах дулааны энергийг хэмжих 7. Судалгааны үр дүнг гадаадын сэтгүүлд хэвлүүлэх |
107 | Шувуун тарна (Polygonum aviculare L.) ургамлын цус тогтоох, сав агшаах үйлдлийн судалгаа | 2019 | 2021 | Мал эмнэлгийн хүрээлэн | 41,800.0 | 1. Шувуун тарна (Polygonum aviculare L) ургамлын фитохимийн судалгааг хийж, биологийн идэвхт бодисыг ялгаж, салган таньж тодорхойлно.
2. Шувуун тарна ургамлын LD50-ыг тодорхойлж, цус тогтоох, сав агшаах үйлдлийг судлан тогтооно. 3. Судалгааны үр дүнгээр эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл хэвлэн нийтлүүлэх ба биологийн идэвхит бодисын агууламжийг тодорхойлж, фармакопейн өгүүлэл боловсруулна. |
108 | Хогоргын монгол үхрийн биоэкологийн судалгаа | 2019 | 2020 | Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн | 41,940.0 | 1. Хогоргын монгол үхрийн хэвийн экофизиологи, экоморфологи, экоэтологи болон ашиг шимийн үзүүлэлтийг судлан тодорхойлох
2. Хогоргын монгол үхрийн хэвийн физиологи, морфологи, ашиг шимийн норм, нормативыг шинээр буюу шинэчлэн тогтоож, уг үхрийн стандартыг боловсруулах 3. Шишгэтийн хотгорын экологийн өвөрмөц онцлогт нэн сайн дасан зохицсон шинж тэмдэг бүхий үржлийн сүргийг бий болгох, аж ахуйд ашиглах боломжийг судлан тодорхойлох 4. Хогоргын монгол үхрийг арчилж, маллах аргыг түүний этологийн шинж тэмдэгтэй нь уялдуулан боловсруулж судалж олон нийтэд сурталчлах 5. Хогоргын монгол үхрийн морфологи, физиологийн онцлогийг харуулсан ном, гарын авлага, электрон /CD/ хэвлүүлэх 6. Хогоргын монгол үхрийн өсөлт, хөгжилт аж ахуй биологийн зарим онцлог |
109 | Төрөл бүрийн малын бааснаас ялгарч буй метан хийг тодорхойлох | 2019 | 2021 | Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн | 37,500.0 | 1. Бог малын гүзээнээс ялгарч байгаа метан хийг тогтоох
2. Тэжээлээс ялгарч байгаа байгаа метан хийг тогтоох 3. Малын бааснаас ялгарч байгаа байгаа метан хийг тогтоох 4. Судалгааны үр дүнг сурталчлах 5.Бэлчээрийн маллагаатай малын гүзээнээс, тэжээл, бааснаас ялгарсан метан хийний мэдээллийн санг бий болгоно. |
110 | Буурын дагзны булчирхайн эдийн бичил бүтэц, түүний шүүрлийн (бохь) биологийн идэвхит нэгдлийн судалгаа | 2019 | 2021 | ХАА-н Үйлдвэрлэгчдийн хөгжлийн төв | 40,100.0 | 1. Буурын дагзны арын булчирхайн (Poll gland) эдийн бичил бүтцийг орооны болон орооны бус үетэй харьцуулан улирлын хөдлөл зүй судлан тогтоогдоно.
2. Газар зүйн байршилтай холбон буурын бохин дах зарим биологийн идэвхт нэгдэл молекул түвшинд судлагдана. 3. Буурын бохийг эм, биобэлдмэл болон үнэртэн гоо сайхны үйлдвэрлэлд ашиглах, шинжлэх ухааны үндэслэлтэй техникийн баримт бичиг боловсруулагдана. |
111 | Төмрийн ион зөөвөрлөгч молекулын судалгаа | 2019 | 2021 | Мал эмнэлгийн хүрээлэн | 35,200.0 | 1. Төмрийн ион зөөвөрлөгч молекулыг нийлэгжүүлдэг бактерийг сонгон, судалгаанд ашиглах нөхцлийг бүрдүүлсэн байна.
2. Төмрийн ион зөөвөрлөгч молекулыг рекомбинантаар гарган авч, цэвэршүүлсэн байна. 3. Рекомбинант уургийг төмөр зөөвөрлөхөд ашиглах боломжийг судлан тогтоосон байна. 4. Эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх |
112 | Селенээр баяжуулсан ургамлын гаралтай хоёрдогч метаболитыг мал эмнэлэгт хэрэглэх боломжийг судлах нь | 2019 | 2021 | Мал эмнэлгийн хүрээлэн | 40,600.0 | 1. Бэлчээрийн ургамлаас усанд уусдаг полисахарид ялгах, гарцыг тодорхойлох
2. Ялгасан полисахаридыг цэвэршүүлэх, бүтцийн анхан шатны тайлал хийх 3. Лабораторийн орчинд химийн аргаар полисахаридын функциональ бүлгийг селенээр баяжуулах урвал явуулах, селений агууламжийг тодорхойлох 4. Селенээр баяжуулсан полисахаридын хорон чанар болон антиоксидант идэвхийг тодорхойлох 5. Дотоод болон гадаадын мэргэжлийн хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлд хэвлэн нийтлүүлж олны хүртээл болгох |
113 | Малын гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний зарим мөөгөнцрийн судалгаа | 2019 | 2021 | Мал эмнэлгийн хүрээлэн | 38,000.0 | 1. Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний зарим мөөгөнцрийн судалгаа
2. Эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх |
114 | Одой хайлаас (Ulmus pumila L)-ны фитохими ба фармакологийн судалгаа | 2019 | 2021 | Хөдөө Аж Ахуйн Их Сургууль | 36,000.0 | 1. Одой хайлаас (Ulmus pumila L.)- ны дээж бэлтгэж, түүхий эдэд анхан шатны боловсруулалт хийнэ
2. Одой хайлаасыг тохирсон уусгагчаар хандлах, биологийн идэвхт бодисуудыг ялгаж, салгах зорилгоор бүлэглэн хандлах 3. Химийн найрлагыг чанарын шинжилгээний аргаар тухайлбал нимгэн үеийн хроматографийн аргаар тодорхойлох, тэдгээрийн агууламжийг өндөр ялгах чадвартай шингэний хроматографийн аргаар тус тус тогтоох 4. Ургамлын ханд болон бүлэг ханд тус бүрийн фармакологийн идэвхийг харьцуулан тогтоох. Үүнд бактерийн эсрэг идэвх, антиоксидант идэвх, үрэвслийн эсрэг идэвх зэргийг судална. 5. Судалгааны ажлын үр дүнгээр эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх |
115 | Гамшгаас хамгаалах бодлого ба стратеги | 2019 | 2020 | Гамшиг судлалын хүрээлэн | 28,500.0 | 1. Монгол Улсын гамшгаас хамгаалах өнөөгийн тогтолцоо, бодлогын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх
2. Монгол Улсын гамшгаас хамгаалах бодлогын суурь зарчмыг тодорхойлох 3. Гамшгаас хамгаалах бодлогын суурь зарчимд тулгуурлан Монгол Улсын гамшгаас хамгаалах стратегийн чиг хандлагыг тодорхойлох 4. Судалгааны үр дүнгээр нэг сэдэвт бүтээл гаргах 5. Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. |
116 | Ахмад настны социаль асуудлууд, үр дагавар, төлөв хандлага | 2019 | 2021 | Философийн хүрээлэн | 37,500.0 | 1. Социологийн судалгаа явуулж, үр дүнг гаргах
2. Нэг сэдэвт бүтээл 3. Эрдэм шинжилгээний хурал, илтгэл хэлэлцүүлэх 4. Эрдэм шинжилгээний өгүүлэл |
117 | Нийгмийн оролцоо ба тусгайлагдах үйл явц, үр дагавар | 2019 | 2021 | Философийн хүрээлэн | 33,500.0 | 1. Социологийн судалгаа явуулж, үр дүнг гаргах
2. Нэг сэдэвт бүтээл 3. ЭШ-ний хурал, илтгэл хэлэлцүүлэх 4. ЭШ-ний өгүүлэл 5. Судалгааны үр дүнгээр зөвлөмж боловсруулж хүргүүлэх |
118 | Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт учирч болзошгүй эрсдэлийн судалгаа | 2019 | 2020 | Геополитик судлалын хүрээлэн | 25,300.0 | 1. Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт учирч болзошгүй эрсдэлийн асуудлыг судлан, дүн шинжилгээ хийнэ.
2. “Стратегийн эрсдэлийн удирдлагын салбарт төрөөс баримтлах бодлогын үндэс” баримт бичгийн төсөл боловсруулна. 3. “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Гадаад бодлогын үзэл баримтлал”, “Батлан хамгаалах бодлогын үндэс”-д тодотгол хийх тухай санал боловсруулна. 4. Судалгааны ажлын үр дүнг үр дүнг сурталчлах, эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл бичих, хурал, уулзалт ярилцлага зохион байгуулах |
119 | Монгол улсын бүсчилсэн хөгжлийн онолын үндэс, нэгдсэн аргазүй, аргачлалыг шинэчлэн боловсруулах | 2019 | 2020 | Газарзүй- геоэкологийн хүрээлэн | 36,000.0 | 1. Бүсчилсэн хөгжилтэй холбоотой гадаад, дотоодын эрдэмтдийн онол аргазүйг судлаж, бусад орны бүсчилсэн хөгжлийн туршлагатай танилцах, Монголын нөхцөлд тохирсон судалгааны шинэ аргазүйг боловсруулахад шаардлагатай мэдээ материал цуглуулах.
2. Бүс нутгийн түвшинд хөгжлийн ирээдүй сайтай хот, сум сууринг тодорхойлох аргачлал, бүсчилсэн хөгжлийн чанарын болон тоон шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлж, боловсруулах. 3. Бүс нутгийн хэмжээнд байгаль орчны нөхцөл, нийгэм, эдийн засаг болон дэд бүтцийн хүчин зүйлсийн судалгаа (хээрийн болон төвлөрсөн) хийж, мэдээллийн санг үүсгэх. 4. Монгол Улсын Бүсчилсэн хөгжилтэй холбоотой өмнө батлагдсан бодлогын баримт бичгүүд болон тэдгээрийг боловсруулахад хэрэглэсэн онол, аргазүй, аргачлалуудыг судалж, бүсчилсэн хөгжилтэй холбоотой бодлого, хөтөлбөрт үнэлэлт, дүгнэлт өгөх. 5. Бүс нутгийн онцлогт тохирсон хөдөө аж ахуй, уул уурхай, аж үйлдвэр, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн чиглэлүүдийг хэрхэн хөгжүүлэх, бүсчилсэн хөгжлийн тухайд цаашид анхаарах шаардлагатай асуудлаар зөвлөмж боловсруулах 6. Эрдэм шинжилгээний 5-аас доошгүйг өгүүлэл бичиж нийтлүүлнэ. 7. Дотоодын болон Гадаадын эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөнд 5-аас доошгүй илтгэл хэлэлцүүлнэ. 8. Монголын нөхцөлд тохирсон Бүсчилсэн хөгжлийн бодлогын шинжлэх ухааны үндэслэл, аргазүй, аргачлалыг боловсруулах. |
120 | Дэлхийн худалдааны байгууллага ба монгол улсын гадаад худалдааны бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал | 2019 | 2021 | Олон улсын харилцааны хүрээлэн | 30,500.0 | 1. «Дэлхийн худалдааны байгууллага ба Монгол Улсын гадаад худалдааны бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал» хамтын бүтээл
2. Эрдэм шинжилгээний өгүүлэл 3. “Гадаад худалдааны тарифын болон тарифын бус зохицуулалтын олон улсын туршлага” бодлогын зөвлөмж 4. Монгол Улсын болон Олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр тавих итгэл 5. Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах |
121 | Монгол улсын бага сургуулийн сурагчдын гэрийн даалгаврын ачааллын суурь судалгаа | 2019 | 2020 | Монгол Улсын Боловсролын Их Сургууль | 35,900.0 | 1. Бага сургуулийн сурагчдын гэрийн даалгаврын ачаалал, өнөөгийн нөхцөл байдлыг судлах аргачлал, арга зүйн хувилбар боловсруулах
2. Бага сургуулийн сурагчдын /6-7 нас/ бие, сэтгэл зүйн онцлогтой уялдуулан, гэрийн даалгаврын ачааллын судалгааны талаар бага ангийн багш нар, оюутнуудад зориулсан арга зүйн зөвлөмж боловсруулах 3. Бага ангийн суралцагчдын гэрийн даалгаврын ачааллын судалгааны үр дүнгээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах 4. Судалгааны үр дүнд олон улсын болон дотоодын мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл хэвлэн нийтлүүлэх 5. Бага ангийн суралцагчдын гэрийн даалгаврын ачааллын судалгааны үр дүнд нэг сэдэвт бүтээл |
122 | Монголын хүүхэд, залуучуудын цогц хөгжлийн оношилгооны суурь судалгаа | 2019 | 2020 | Боловсролын хүрээлэн | 32,500.0 | 1. 3-17 настай хүүхдийн цогц хөгжлийн харьцуулсан мэдээллийн сан бүрдэнэ.
2. Хоёр удаагийн судалгааны үр дүнг харьцуулан нас тус бүрээр бие бялдар, нийгэмшил, танин мэдэхүйн үзүүлэлтийн өөрчлөлтийг түүвэрт хамрагдсан аймгийн хэмжээнд гаргасан байна. 3. Хүүхдийн цогц хөгжилд нөлөөлж буй хүчин зүйлсийн өөрчлөлтийг түүвэрт хамрагдсан аймгийн хэмжээнд гаргасан байна. 4. Цогц хөгжлийн цахим оношилгооны програмын сайжруулсан хувилбартай болно. 5. Хүүхдийн хөгжлийн цогц оношлогооны харьцуулсан судалгааны үр дүнгээр нэг сэдэвт бүтээл бичигдэнэ. 6. Эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл хэвлэгдэнэ. 7. Багш сурган хүмүүжүүлэгчдийн хүүхдийн цогц хөгжлийн талаарх ойлголт сайжирч, сургууль ангийн түвшинд хүүхдийг оношлох чадавх бэхжинэ. 8.Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, товхимол хэвлүүлнэ |
123 | Соёл урлагийн салбар дахь төрийн бодлогын хэрэгжилт, эрх зүйн орчны шинжилгээ | 2019 | 2020 | Соёл Урлагийн Их сургууль | 29,500.0 | Эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, орчуулгын ажлыг гүйцэтгэх буюу мэдээлэл цуглуулалтын ажил гүйцэтгэж, дүн шинжилгээ хийх “Соёл урлагийн салбар дах төрийн бодлогын хэрэгжилт, эрх зүйн орчны шинжилгээ” эрдэм шинжилгээний ажил, хамтын бүтээл “Соёл урлагийн салбар дах төрийн бодлого, эрх зүйн орчны тулгамдсан асуудлууд” сэдвээр гурван удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулах “Соёл урлагийн салбар дах төрийн бодлого, эрх зүйн орчны тулгамдсан асуудлууд” сэдэвт гурван удаагийн хэлэлцүүлгийн эмхэтгэл Эрдэм шинжилгээний ажил, хэлэлцүүлгийн эмхтгэлийг олон нийт, номын санд түгээх |
124 | Буддын ухаан ба шинжлэх ухаан: шүтэн барилдлагын шинжилгээ | 2019 | 2021 | Соёл Урлагийн Их сургууль | 40,800.0 | 1 Буддын ухаан ба шинжлэх ухааны үндсэн ойлголт, нэр томъёоны дүйцүүлсэн хослол цэс 2 Эрдэм шинжилгээний өгүүлэл 3 Толь бичгийн үндсэн ойлголт, нэр томъёоны хослолын монгол-төвд-англи-орос орчуулга 4 Социологийн судалгаа, эрдэм шинжилгээний өгүүлэл 5 Толь бичгийн үндсэн агуулгын тайлбар боловсруулалт 6 Толь бичгийн үндсэн агуулгын тайлбар боловсруулалт 7 Эрдэм шинжилгээний хурал 8 Эрдэм шинжилгээний өгүүлэл 9 Буддын ухаан ба шинжлэх ухааны ойлголт, нэр томъёоны дүйцүүлсэн тайлбар толь бичиг 10 Судалгааны ажлын нэгдсэн тайлан |
125 | БНМАУ-ын нийгэм, эдийн засгийн ололт: туршлага, сургамж (1954-1980 оны cүүл) | 2019 | 2021 | Түүх, археологийн хүрээлэн | 31,500.0 | 1 “БНМАУ-ын нийгэм эдийн засгийн ололт амжилт, туршлага, сургамж” хамтын бүтээл 2 “БНМАУ-ын бүтээн байгуулалтын жилүүд: 1954-1980-аад оны сүүл” (Аман түүхийн судалгаа) 3 “БНМАУ-ын газар тариалангийн түүхэнд холбогдох баримт бичгүүд” (1954 оноос 1980-аад оны сүүлч) баримт бичгийн эмхтгэл |
126 | Нэн эртний хүний ул мөрийг Алтай Таван Богдоос хайх цогц судалгаа | 2019 | 2021 | Түүх, археологийн хүрээлэн | 31,500.0 | 1 “Алтай Таван Богдын нэн эртний хүний ул мөр” нэг сэдэвт бүтээл 40 х.х. 2 Эрдэм шинжилгээний өгүүлэл 3 Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус, Буянт, Сагсай, Алтай, Булган, Дэлүүн сумдын нутгаар чулуун зэвсгийн нарийвчилсан хайгуул судалгаа хийж хуучин чулуун зэвсгийн доод, дунд, дээд шат, мезолит, неолитын үед холбогдох бууц, сууринг илрүүлнэ. 4 Хайгуулын явцад илрэх эд өлгийн зүйлийг бүртгэн баримтжуулж судалгааны эргэлтэнд оруулах, бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бий болно. |
127 | БНМАУ: Социализм ба Бурханы шашин (1944-1990 он) | 2019 | 2021 | Түүх, археологийн хүрээлэн | 31,000.0 | 1 “БНМАУ: Социализм ба Бурханы шашин” /1944-1990 он/ нэгэн сэдэвт бүтээл 2 “БНМАУ: Шашин, сүм хийд, лам нар: Аман түүхийн судалгаа” 3 Сэдвийн хүрээнд илтгэл, өгүүлэл бичиж хэвлүүлэх |
128 | Хадны зургийн шинэ судалгаа /чулуун зэвсгийн сүүлээс хүрлийн эхэн үе | 2019 | 2021 | Түүх, археологийн хүрээлэн | 39,500.0 | 1 Хадны зургийн чиглэлээр судалгаа хийж буй гадаад, дотоодын судлаачдыг урьж судалгааны сүүлийн үеийн үр дүнгийн талаар хэлэлцсэн илтгэлүүдийг эмхтгэж хэвлэлд бэлэн болгоно. 2 Архангай аймгийн нутаг Чулуут голын сав дахь хадны зургийн дурсгалт газруудын байршил, тархалтыг нягтлан тогтоож, хадны зураг урлагийн биет олдворуудтай холбогдох эсэх, он цагийн хамаарлын талаарх судалгааг хэвлэлд бэлэн болгоно. 3 Монгол орны чулуун зэвсгийн сүүлээс хүрлийн эхэн үед холбогдох хадны зургийн дурсгалт газруудын байршлыг тогтоож, цугларсан эх хэрэглэгдэхүүнийг нэгтгэн дүгнэж, эртний нүүдэлчдийн шүтлэг бишрэл, ан авын зан үйл, ертөнцийг үзэх үзэл хадны зурагт хэрхэн туссан талаарх судалгааг хэвлүүлнэ. 4 Дорноговь, Сүхбаатар, Өмнөговь, Архангай аймгийн нутаг дахь неолит, энеолитийн үеийн хадны зургийн дурсгалт газруудын байрлалыг тогтоох, баримтжуулах, тухайн цаг үед холбогдож болох булшны малтлага судалгаа хийнэ. 5 Хадны зургийн судалгааны шинэ үр дүнгийн талаар асуудал дэвшүүлсэн өгүүллүүд нийтлүүлнэ. 6 Хадны зургийн судалгааны үр дүнгийн талаар танилцуулна. |
129 | Монголын угсаатан судлалын түүх | 2019 | 2021 | Түүх, археологийн хүрээлэн | 38,000.0 | 1. “Монголын угсаатан судлалын түүх: нүүдэлчид ба шинжлэх ухаан ” хамтын бүтээл 2. “Гадаад дах Монгол угсаатны судалгаа” хамтын бүтээл 3. Суурь судалгааны сэдвийн дагуу эрдэм шинжилгээний өгүүлэл бичнэ. |
130 | Монголчуудын түүхэн утга зохиолын сурвалж бичгүүд дэх авантекст үзэгдлийн судалгаа | 2019 | 2021 | Хэл зохиолын хүрээлэн | 32,100.0 | 1 “Монголчуудын түүхэн утга зохиолын сурвалж бичгүүд дэх авантекст үзэгдлийн судалгаа” гэсэн судалгааны ном хэвлэгдэн гарна 2 Аман уламжлал ба “Монголын нууц товчоон” гэсэн судалгааны ном хэвлэгдэн гарна. 3 “Монголчуудын түүхэн утга зохиолын сурвалж бичгүүд дэх авантекст үзэгдлийн судалгаа” сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний 3 өгүүлэл хэвлэнэ. Үүнд: – Академич Ц.Дамдинсүрэнгийн “Монголын нууц товчоо”-ны эхийг орчин цагийн монгол хэлнээ орчуулсан цаг үе – “Монголын нууц товчоон” дахь авантекст үзэгдлийг Инжиннашийн “Хөх судартай” харьцуулан шинжлэх – “Монголын нууц товчоон” дахь аман уламжлалын зүйл бол авантекстийг дохиолох нь” 4 “Монголчуудын түүхэн утга зохиолын сурвалж бичгүүд дэх авантекст үзэгдлийн судалгаа”-ны тухайд мэргэжлийн судлаачдыг оролцуулсан эрдэм шинжилгээний хурал, ярилцлага, семинар хийнэ. |
131 | Монголын эртний уран зохиол судлал | 2019 | 2021 | Улаанбаатар Их Сургууль | 37,000.0 | 1 Монголын эртний уран зохиол I (XIII-XIV зуун ) 2 Монголын эртний уран зохиол II (XV-XVI зуун ) 3 Монголын эртний уран зохиол III (XVII-XVIII зуун ) 4 Монголын эртний уран зохиол IV (XIX зуун ) 5 Монголын эртний уран зохиол V (Төвд хэлт уран зохиол ) |
132 | Хятад, орос, монголын харилцааны түүхэн дэх алтайн хязгаар (1907-1931 он | 2019 | 2021 | Ховд их сургууль | 33,000.0 | 1 Монголын баруун хил орчмын дагуу хээрийн судалгааг явуулж эх хэрэглэгдэхүүн цуглуулан тайланг бичигдэнэ. 2 “Монгол, Хятад, Оросын харилцааны түүхэн дэх Алтайн хязгаар” (1907-1931 он) сэдэвт нэгэн сэдэвт бүтээл хэвлүүлнэ. 3 Баруун хил дамнасан бүс нутагт буй монголын түүх соёлд холбогдох дурсгалуудыг судалж, соёлын өвийг судалгааны эргэлтэнд оруулна. 4 Алтайн нурууны өвөр, ар бэлийн байгалийн үзэсгэлэнт газруудаар бүс нутгийн этно эко аялал жуулчлалын зохион байгуулах маршрут зохионо. 5 Монгол орны баруун хилийн үүсэл, хөгжлийн түүхийг улам тодруулна. 6 1921-1940 өөд он хүртэл баруун хилийг давж нүүсэн ард түмнүүдийн дүрвэх хөдөлгөөний түүхийг судлан тодруулна. 7 Эрдэм шинжилгээний өгүүлэл 20-оос доошгүйг гадаад, дотоодын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлнэ. 8 Сэдвийн судалгааны чиглэлээр 2-3 хүн магистрын зэрэг хамгаалж судлаачдын хүрээг өргөжүүлнэ. |
133 | Төмрийн хуримтлал үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлсийг бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст тодорхойлох нь | 2020 | 2022 | Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль | 38,000.0 | 1. Төмрийн нэгдэл агуулсан хоол хүнсний хэрэглээг харьцангуй эрүүл болон бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст тодорхойлно.
2. Ферритин ба төмрийн солилцоо 3 . Монгол эрэгтэй хүмүүсийн төмрийн солилцоонд нөлөөлөх хүчин зүйлсийг хоол хүнсний хэрэглээ, бусад үзүүлэлтүүдтэй уялдуулан тодорхойлно 4. Хоол хүнсээр авах төмрийн хэрэглээг тооны болон чанарын аргаар тодорхойлон гаргасан үр дүнгээр зөвлөмж хэвлүүлж, сургалт зохион байгуулна. 5.Төмрийн хуримтлалын өөрчлөлт үүсэхээс урьдчилан сэргийлэх, хуримтлал хэвийн хэмжээнээс ихэссэн тохиолдлуудад бууруулах арга, зөвлөмжийг боловсруулна. |
134 | Уур амьсгалын өөрчлөлт тарваган тахлын байгалийн голомтын биологийн төрөл зүйл, хөдлөл зүй, хүн амын зарим эрсдэлт хүчин зүйлд үзүүлэх нөлөө | 2020 | 2022 | Өвөр Азийн бүсийн судалгааны төв | 47,000.0 | 1. Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар уул, Архангай аймгийн Ихтамир сумын Хөх нуур, Говь-Алтай аймгийн Тонхил сумын Угалзын тарваган тахлын өр голомтын биологийн төрөл зүйл, популяцын бүтэц, нягтшил, хөдлөл зүй, эпизоотын идэвхийг тогтооно.
2. Судалгаанд хамрагдсан бүс нутаг дахь тарваган тахлын байгалийн голомтын судалгааны тоон үзүүлэлтийг цаг уурын үзүүлэлттэй харьцуулсан дүгнэлт гарна. 3. Тарваган тахал өвчний хүн амд үзүүлэх эрсдэлт хүчин зүйл болон мэдлэг, дадал, хандлагыг тогтоох зорилгоор тархвар судлалын асуумж, судалгаа авч ард иргэдийн дундах тарваган тахал өвчний мэдлэг, хандлагыг тогтоож эрсдлийг тогтооно. 4. Газар зүйн мэдээллийн программыг ашиглан боловсруулалт хийж Монгол орны тарваган тахлын байгалийн голомтын зураглал гаргах 5. Судалгааны ажлын үр дүнгээр эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл бичих |
135 | Урсгал эс тоолуурын аргаар олон төрлийн цитокиныг зэрэг тодорхойлох технологийг эмнэл зүйн практикт нэвтрүүлэх нь | 2020 | 2022 | Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль | 40,000.0 | 1.Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар уул, Архангай аймгийн Ихтамир сумын Хөх нуур, Говь-Алтай аймгийн Тонхил сумын Угалзын тарваган тахлын өр голомтын биологийн төрөл зүйл, популяцын бүтэц, нягтшил, хөдлөл зүй, эпизоотын идэвхийг тогтооно.
2.Судалгаанд хамрагдсан бүс нутаг дахь тарваган тахлын байгалийн голомтын судалгааны тоон үзүүлэлтийг цаг уурын үзүүлэлттэй харьцуулсан дүгнэлт гарна. 3.Тарваган тахал өвчний хүн амд үзүүлэх эрсдэлт хүчин зүйл болон мэдлэг, дадал, хандлагыг тогтоох зорилгоор тархвар судлалын асуумж, судалгаа авч ард иргэдийн дундах тарваган тахал өвчний мэдлэг, хандлагыг тогтоож эрсдлийг тогтооно. 4.Газар зүйн мэдээллийн программыг ашиглан боловсруулалт хийж Монгол орны тарваган тахлын байгалийн голомтын зураглал гаргах 5.Судалгааны ажлын үр дүнгээр эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл бичих |
136 | Төрийн албан хаагчдын ажил мэргэжлийн онцлогт уялдуулан бие бялдрын ерөнхий хөгжил, хөдөлгөөний идэвхийг тодорхойлох судалгаа | 2020 | 2022 | Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв | 40,000.0 | 1 Төрийн албан хаагчдын бие бялдрын хөгжил, чийрэг-жилтийн талаарх суурь мэдээллийг боловсруулна.
2 Төрийн албан хаагчдын бие бялдрын хөгжлийн түвшинг ажил мэргэжлийн онцлог ба ачаалал даах чадвараар үнэлэх 3 Төрийн албан хаагчдын ажлын байран дахь хөдөлгөөний идэвхийг тогтоох судалгааг гүйцэтгэх 4 Төрийн албан хаагчдын бие бялдрын хөгжилд ажил мэргэжлийн онцлог, ачаалал даах чадварын зөвлөмж боловсруулах 5 “Хөдөлгөөн-эрүүл мэнд” Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах 6 Төслийн эцсийн тайлан бичиж захиалагч, санхүүжүүлэгчид хүлээлгэн өгч акт үйлдэх |
137 | Эмийн ургамлаас нүдний үрэвсэлт эмгэгүүдийн эмчилгээнд хэрэглэх шинэ эм гарган авах судалгаа | 2020 | 2022 | Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн | 46,600.0 | 1 Монгол оронд ургадаг бактерийн болон вирүсийн эсрэг үйлдэлтэй нь судалгааны үр дүнд тогтоогдсон эмийн ургамлуудаас судалгаа явуулж, ургамлаа сонгоно.
2 Эмийн ургамлын экспедици зохион байгуулж сонгосон эмийн ургамлаар хэрэгцээт дээжийг бэлтгэх, гарын авлага гаргах 3 Сонгосон ургамлын бактерийн эсрэг нөлөөний судалгааны үр дүн 4 Сонгосон ургамлын вирүсийн эсрэг нөлөөний судалгааны үр дүн 5 Загвар бүтээгдэхүүний технологийн судалгаа, эмийн хэлбэрт оруулах 6 Судлагдсан ургамлаас эмийн бэлдмэл үйлдвэрлэх технологийн заавар, фармакопейн өгүүлэл гаргах 7 Төслийн эцсийн тайлан бичиж захиалагч, санхүүжүүлэгчид хүлээлгэн өгч, акт үйлдэх |
138 | Олон хүчин зүйлийн шалтгаант удамшимтгай зарим эмгэгүүдийн геномын судалгаа | 2020 | 2022 | Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль | 42,000.0 | 1 Гуурсан хоолойн багтраа, уушгины архаг бөглөрөлт өвчин, шизофрени, насжилт хамааралт шар толбоны сөнөрөл зэрэг удамшимтгай эмгэгүүдийн удмын хүчин зүйлсийг тодорхойлох
3 Олон хүчин зүйлийн шалтгаант удамшимтгай зарим эмгэгүүдийн геномын судалгаа сэдвээр докторын зэрэг хамгаалах 4 Уушгины архаг бөглөрөлт өвчний өртөмхий бүлэгт чиглэсэн урьдчилан сэргийлэх, оношилгооны менежментийг сайжруулах, насжилт хамааралт шар толбоны сөнөрөл өвчний эмчилгээний менежментийг сайжруулах зөвлөмж 5 Судлаачдад зориулсан генетикийн судалгааны аргууд, тооцоолол, боловсруулалт, харьцуулалтын аргуудыг багтаасан судалгааны цогц алгоритм боловсруулах |
139 | Монгол хүүхдийн зарим булчирхайлаг эрхтний хэвийн бүтэц зүйн судалгаа | 2020 | 2022 | Ач анагаах ухааны их сургууль | 38,000.0 | 1. Монгол хүүхдийн сэрээ булчирхай, бамбай булчирхай, нойр булчирхай, бөөрний дээд булчирхайн макро бүтцийн морфометрийн үзүүлэлтийг тогтоох.
2.Монгол хүүхдийн сэрээ булчирхай, бамбай булчирхай, нойр булчирхай, бөөрний дээд булчирхайн микро бүтцийн хөгжлийг судлах. 3. Монгол хүүхдийн сэрээ булчирхай, бамбай булчирхай, нойр булчирхай, бөөрний дээд булчирхайн эсийн хөгжлийг иммуногистохимийн аргаар тогтоох 4. Монгол хүүхдийн зарим булчирхайлаг эрхтний хэвийн бүтэц зүй 5. Монгол хүүхдийн зарим булчирхайлаг эрхтний хэвийн бүтэц зүй |
140 | Монгол хүний бөөр, шээсний замын чулууны тархвар зүйн судалгаа | 2020 | 2022 | Улсын нэгдүгээр эмнэлэг | 47,000.0 | 1. Бөөр, шээсний замын чулууны өвчлөл, эрсдэлт хүчин зүйлийг судлаж, ард иргэдэд чулуу өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргана.
2. Бөөрний чулуу үүсэх өвчнөөс сэргийлэх, шинээр оношлогдсон тохиолдолд эмчилгээний аргыг боловсруулж эмчлэх, урьдчилан сэргийлэх алгоритм боловсруулах 3. ЧД, СХД, СБД үүргийн өрхийн эмч нарт сургалт зохион байгуулж, гарын авлага гаргана. 4. Судалгааны үр дүнгээр эрдэм шинжилгээний өгүүлэл, эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлнэ. |
141 | Харшлын эмчилгээнд CpG DNA хэрэглэн үр дүнг тооцох судалгаа | 2020 | 2022 | Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль | 45,000.0 | 1 Судалгааны арга зүйг АШУҮИС-ийн Биоанагаахын Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулна.
2 Судалгааны ёс зүйн асуудлыг Эрүүл Мэндийн яамны дэргэдэх Ёсзүйн хяналтын хороогоор хэлэлцүүлж зөвшөөрөл авна. 3 CpG DNA гаргах, эсийн өсгөвөрт шалгах, эсэд хоргүй тунг тодорхойлно. 4 С57BL/6 хулганад харшлын загвар үүсгэх 5 CpG ДНХ-ийн харшлын урвалыг саатуулах үйлдлийг тодорхойлж, харшлын эсрэг уламжлалт эмийн бэлдмэлтэй харьцуулан судлах |
142 | Нярайн зунгаганд агуулагдах арьсны сэвх, нөсөөжилтийн эсрэг биологийн идэвхит бодисыг ялган тодорхойлж, түүний үйлдлийг судлах нь | 2020 | 2022 | Анагаах ухааны хүрээлэн | 45,000.0 | 1. HPLC, MS системийг ашиглах буюу хэрэглээ сайжирна
2. Лабораторийн шугаман эсийн банк өргөжиж судалгаанд ашиглах боломж бүрдэнэ 3. Нөсөөжилтөнд нөлөөлөх БИБодисуудыг тогтоож, нөсөө үүссэн арьсны нөхөн төлжилтийг сайжруулах бүтээг-дэхүүний загвар бий болгох 4. Хүний арьсны нөсөөжилтийн процессыг тогтворжуулан үйл ажиллагаа нь хэвийн болгох туршилт хийх 5. С-57 хулгана дээр нөсөөжилтийн процессыг судалсан үр дүнгээр ОУ-ын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх 6. Оюуны өмчөөр баталгаажуулах |
143 | Зүрх судас, цусны эргэлтийн тогтолцоо болон дархлаа тогтолцооны эмгэгийн үед хэрэглэх байгалийн гаралтай тарилга эмийн хэлбэрийн суурь судалгаа | 2020 | 2022 | Эм судлалын хүрээлэн | 40,500.0 | 1 Хими микробиологийн стандарчлах үзүүлэлт тогтоох
2 Зүрх судас өвчин болон дархлаа дэмжих үйлдэлтэй шинэ тарилга эм гарган авах стандартчилал, техникийн шаардлага, хими микробиологийн үзүүлэлтийг бүрэн боловсруулах 3 Судалгааны үр дүнгээр эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлэх 4 Судалгааны үр дүнгээр Эрдэм шинжилгээний өгүүлэл |
144 | Суурин газрын хөрсний бохирдлын спектроскопийн судалгаа, геостатистик загварчлал | 2020 | 2022 | Физик, технологийн хүрээлэн | 30,000.0 | 1 Хөрсний экологийн төлөв байдлыг морфологи, физик, химийн шинж чанараар үнэлэх
2 Хөрсний физик – химийн шинж чанар, эрдсийн судалгааг хөрсний үе давхрагаар нь судлах 3 Хөрсний физик – химийн шинж чанар, эрдсийн, болон макро, микро-элементүүд, хүнд металлууд хоорондын харилцан хамаарал, хөрсний үе давхрагын өөрчлөлтийг олон хэмжээст болон геостатистик аргаар загварчлах 4 Нийслэл хотын хөрсний төлөв байдлын үр дүнгүүдийг нэгтгэж, бүсчилсэн үнэлгээ хийж, зураглал гаргаж, нэг сэдэвт бүтээл хэвлүүлнэ. |
145 | Монгол орны зарим ховор зүйлүүдийн генофондын судалгаа | 2020 | 2022 | Биологийн хүрээлэн | 41,900.0 | 1. Монгол орны зарим ховор амьтдын (Тул загас, Ойн Шийхнүүхэй, Махаон Дэвүүр эрвээхий, аргаль хонь) популяцийн генетик онцлогийг анхлан тогтоож, шавж, загас, шувууны популяцийн генетик, филогенетикийн судалгааны суурь тавигдаж арга зүй нь бэлэн болно.
2. Махаон дэвүүр, тул загас, ойн шийхнүүхэй, аргаль хонины бөөмийн болон митохондрийн зарим генийн нуклеотидын дарааллыг тодорхойлж, шинэ гаплотипүүдийг дэлхийн ген банкинд бүртгүүлнэ. 3. Судалгааны дүнг олон улсын ба дотоодын эрэмбэ өндөртэй сэтгүүлүүдэд хэвлүүлэн, эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавина. 4. Монгол орны аргаль хонины популяциудын генетик онцлогийг тодорхойлно |
146 | Ертөнцийн үүслийн физик онол ба адроны шинж төлөвт динамик фермионы нөлөөг тооцох нь | 2020 | 2022 | Физик, технологийн хүрээлэн | 39,000.0 | 1 Динамик фермионтой кварк-антикваркийн системийн тооцоог огторгуйн янз бүрийн эзлэхүүн, температур, кварк хоорондын зайн дээр симуляци хийх
2 Үүссэн датаг боловсруулах, боловсруулахад шаардлагатай програмуудыг зохиох, хөгжүүлэх 3 Үр дүнгээр физик дүгнэлт гаргах, өгүүлэл бичих 4 Залуу судлаачид, сурагч оюутаны математик мэдлэгийг дээшлүүлэхэд зориулсан сурах бичиг, Ертөнцийн хөгжил, цаг хугацаа орон зай, оюун ухааны шүтэлцээний тухай, Классик квант физик ертөнцийн хөгжлийн тухай ном бичнэ. |
147 | Монголын эндемик цохын олон янз байдал, экологи, хамгаалал | 2020 | 2022 | Биологийн хүрээлэн | 44,200.0 | 1. Хар цохын овогт хамрагдах 200 гаруй зүйлийн ангилал зүйн асуудлыг шийдвэрлэж, тэдгээрийн тархалтын зураглалыг гарган “Монгол орны цох” цуврал бүтээлийн 2-р ботийг туурвиж, нийтийн хүрээл болгоно.
2. Эндемик цохын олон янз байдлыг агуулсан өвөрмөц орчин, экосистемүүдийг илрүүлэх чиглэлийн хээрийн судалгааг жил бүр 2-3 удаа зохион байгуулж судалгааны эх материал болон тэдний амьдрах орчны талаарх суурь мэдээ, фото мэдээллийн сан үүсгэн боловсруулалт хийж үр дүнгээр эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэн нийтлүүлнэ 3. Монгол орны ховор зүйл шавьжийн зарим төлөөлөгчдийн биологи, экологи онцлогийг судлан тэдгээрийг хамгаалах шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулж үр дүнгээр нь олон улсын болон дотоодын сэтгүүлд өгүүлэл хэвлэн нийтлүүлэхийн зэрэгцээ тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанд танилцуулж зөвлөмж хүргүүлнэ 4. адаадын эрдэмтэдтэй хамтран монгол орны цохын материалд ангилал зүйн боловсруулалт, хянан магадлагаа хийж 100 орчим зүйлийн эталон материалыг бэлтгэн мэдээллийн сан үүсгэн хүрээлэнгийн шавьжийн сан хөмрөгт шилжүүлнэ. Зүйлийн тоо ихтэй хар цохын овогт хамрагдах 200 гаруй зүйлийн ангилал ззүйн асуудлыг шийдвэрлэж, тархалтын зураглал гаргана. |
148 | Монгол орны зарим ордын нүүрсний халууны задралын механизм, хийжих ба шингэрэх шинж чанарыг тогтоох | 2020 | 2022 | Хими, химийн технологийн хүрээлэн | 47,500.0 | Нүүрсний давирхайг бензин шатахуун болгохтой холбогдсон фракцлан нэрэх, химийн хортой органик сууриуд ба хүчлүүд, фенолт нэгдлүүдээс нь салгах, устөрөгчжүүлэн боловсруулж, бензин шатахууны гарцыг нэмэгдүүлэх судалгаа туршилтыг хийх |
149 | Уламжлалт бус газрын тосны устөрөгчжүүлэлт | 2020 | 2022 | Хими, химийн технологийн хүрээлэн | 38,000.0 | 1 Нүүрс, шатдаг занар, барагшинт элс, хүнд тосноос гарган авсан уламжлалт бус газрын тосны нэрлэгийн фракцуудыг устөрөгчжүүлэх тасралтгүй ажиллагаат реактор бүтээж турших
2 Нүүрс, шатдаг занар, барагшинт элс, хүнд тосноос гарган авсан уламжлалт бус газрын тосны нэрлэгийн фракцуудыг устөрөгч-жүүлэх зохистой горим тогтоох 3 Уламжлалт бус газрын тосны нэрлэгийн фракцуудыг устөрөгч-жүүлэн гаргасан бүтээгдэхүүний найрлага, шинж чанар 4 Газрын тосны түүхий эдийн каталитик устөрөгчжүүлэх судалгааг дотооддоо гүйцэтгэхэд шаард-лагатай арга зүй, мэдлэг туршлага, туршилтын тоног төхөөрөмжийг бий болгож, каталитик устөрөгчжүү-лэлтийн реактор ажиллуулах тоног төхөөрөмжийн стандарт ажлын заавар бий болгох |
150 | Бутархай программчлалын онол, алгоритм ба хэрэглээ | 2020 | 2022 | Математик тоон технологийн хүрээлэн | 38,000.0 | 1 Бутархай програмчлалын хувьд глобаль оновчтой байх нөхцлийг шинээр томъёолж арга, алгоритм боловсруулна.
2 Бутархай програмчлалын зарим ангийн бодлогыг квази програмчлал руу шилжүүлэх аргыг дэвшүүлнэ. 3 Оновчтой удирдлагын (динамик оптимизаци) бутархай програмчлалын бодлогыг шинээр томьёолж дэвшүүлсэн аргаар бодно. 4 Монголын банкны салбарын актив пассивын оновчтой удирдлагын бодлогыг бутархай програмчлалын хэлбэрээр томьёолох 5 Уул уурхайн компаниудын эргэлтийн хөрөнгийн зохистой бүтцийг тогтооход бутархай програмчлалыг хэрэглэн бодох арга, алгоритм боловсруулна. 6 Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. |
151 | Лазерын өдөөлтөөр органик кристаллд явагдах химийн процесс | 2020 | 2022 | Хими, химийн технологийн хүрээлэн | 45,000.0 | 1. Органик кристаллыг ургуулах зохимжтой горимыг тогтоож, мономер (димер) кристаллын молекул болон кристалл бүтцийг судлан тогтооно.
2. Фотодимеризацийн кинетикийн судалгааг дифракцийн болон спектроскопийн аргуудаар судлаж, кристалл дахь фотохимийн урвалын температураас хамаарах кинетик зүй тогтлыг судлан тогтооно. 3. Лазерын цацрагийн өдөөлтөөр органик кристаллд явагдах процессын судалгааг Фемто-секундын лазерын тусламжтайгаар өдөөн-судлаж, оптик шинж чанарын өөрчлөлтийг судлан тайлбарлана. 4. Квант механикийн тооцооллын ab-initio программыг ашиглан кристаллын электрон болон оптик шинж чанаруудыг тооцоолно. |
152 | Монгол орны эртний сээр нуруутан амьтад (үлэг гүрвэл, хөхтөн, яст мэлхий)-ын палеобиологи, ангилалзүй, палеогистологи, эртний орчин | 2020 | 2022 | Палеонтологийн хүрээлэн | 43,500.0 | 1. Филогенезийн ангилалзүй шинэ аргачлал болон чулуужсан олдворт хийх гистологийн аргаар үлэг гүрвэл, хөхтөн, яст мэлхий зэрэг эртний сээр нуруутан амьтдын палеобиологийн онолын судалгаа хийж, тэдгээрийн бүтэц бүрэлдэхүүнийг тогтоох, ангиллын хувьд өргөжүүлэх, оршин байсан эртний газарзүйн орчны экологийн нөхцөл байдлыг тодорхойлон тогтооно.
2. Эртний сээр нуруутан амьтдын олдвор цуглуулга баяжигдаж, шинээр байгуулагдах үзэсгэлэн, музейн үзмэрийн цуглуулгыг өргөжүүлэх, шинэчлэн баяжуулах, шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах |
153 | Операторын онол, хэрэглээ | 2020 | 2022 | Математик тоон технологийн хүрээлэн | 40,000.0 | 1. Гильбертийн огторгуйд Вольтеррийн операторын /ReV, ImV/зэргийн норм, тоон мужийг дүрслэн тоймлох
2. Тодорхой операторын микро спектрал чанаруудыг судлах, дээрх төрлийн операторуудыг агуулсан ерөнхий ангид олж тогтоосон чанаруудыг тогтооно. 3. Олон улсын болон улсын хэмжээний эрдэм шинжилгээнийн хурлуудад илтгэх 4. Томпсон-Ройтерсийн индекстэй сэтгүүлд үр дүнг хэвлүүлэх 5. Web of Science-д бүртгэлтэй сэтгүүлд Эргодик онолын хэрэглэх сэдвээр үр дүнг хэвлүүлэх |
154 | Монгол орны хотуудын хүрээлэн буй орчны өөрчлөлт, эрсдэлд хүргэж буй хүчин зүйлсийн онцлог | 2020 | 2022 | Монгол улсын их сургууль Шинжлэх ухааны сургууль | 45,500.0 | 1 Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын үнэлгээ
2 Хүрээлэн буй бичил орчин үүсэх нөхцөл шалтгаан, учруулах эрсдлийг үнэлэх 3 Хөрс, агаарын бохирдлын хамаарлын тооцоолол гаргах 4 Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын бохирдлын тооцоолол, хотжилтоос үүсэлтэй хүрээлэн буй орчны ачаалал, түүнийг тодорхойлох 5 Хүрээлэн буй орчны бохирдлын тархалтын загварчлал, эрсдлийн үнэлгээ хийх 6 Судалгаанд хамрагдсан хотуудын бохирдлын мэдээллийн сан үүсгэх |
155 | Үзэгдэх гэрлийн мужид цацаргах шинэ төрлийн лазерын материал гарган авах, түүний шинж чанарын судалгаа | 2020 | 2022 | Монгол улсын их сургууль Шинжлэх ухааны сургууль | 46,000.0 | 1. Газрын ховор элементээр хольцлон сайжруулсан лазерын шинэ материалууд гарган авах
2. Гарган авсан лазерын материалуудын бүтэц болон оптик шинж чанарын судалгааг хийж гүйцэтгэнэ. 3. Энэ төрлийн материалуудын бүтцийн болон электрон шинж чанарын онолын тооцоог хийж туршилтын үр дүнтэй харьцуулан судлах |
156 | Зэсийн баяжмалыг боловсруулах технологийн процессын загварчлал | 2020 | 2022 | Хими, химийн технологийн хүрээлэн | 38,000.0 | 1. Зэсийн сульфидын баяжмалыг хүчилтөрөгчийн орчинд нам температурт исэлдүүлэн шатаах, хайлах процессын хими, технологийн шинж чанарыг нарийвчлан судлах, өмнөх дүнгүүдтэй харьцуулан үнэлэлт өгөх,
2. Баяжмалыг исэлдүүлэн шатаах процессыг температураас хамааруулан загварчлалын эмхтгэл(VASP)-ийг ашиглан загварчлах. 3. Исэлдүүлэн шатаах, хайлах процессын явцад үүсэх бүтээгдэхүүний шинж чанар, бүтэц, гарц уусалтын кинетик үзүүлэлтийг судлан тогтоож, зэсийг уусмалд бүрэн шилжүүлэх тохиромжтой горимыг олно. 4. Зэс агуулсан уусмалаас зэсийг хандалж ялгах технологийн горимыг тогтоох, уусмалаас зэсийг электролизын аргаар ялгаж авах технологийн параметрийг олж, металл зэс гарган авах ба түүний цэвэршилтийн зэргийг тодорхойлох |
157 | Элэгний хавдар үүсэхэд нөлөөлөгч зарим генийн экспрессийн судалгаа | 2020 | 2022 | Хими, химийн технологийн хүрээлэн | 43,000.0 | 1 Элэгний хавдар үүсэхэд хүний дархлалын үйл ажиллагаанд оролцогч болон бусад зарим генийн ба нэг нуклеотидын полиморфизм (SNPs), генийн экспресс зэрэг нь хэрхэн нөлөөтэйг тодорхойлно.
2 Молекул биологи, биохими иммунологийн аргуудаар beta catenin, p53, GAPDH уургуудын эсрэг бие гарган авна. 3 Элэгний хавдар үүсэхэд нөлөөлөгч р53, GAPDH AXIN1, KRAS, JAK1 зэрэг уургийн экспрессийн эрчим, хэмжээг Western-blot-ийн аргаар тодорхойлно. 4 Эукариот эсийн өсгөврийн санг баяжуулан цаашид биологи, анагаах ухаан, хөдөө аж ахуй зэрэг салбарт эсийн өсгөврийн судалгааг хийх материаллаг бааз, арга зүй бий болгоно. 5 Элэгний хавдарын эсийн хуваагдал, апоптози зэрэгт нөлөөлөх замаар хорт хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх, хавдрийн маркер гарган авах боломжийг илрүүлнэ. 6 Элэгний анхдагч эсийн өсгөвөр гарган авах аргазүйг боловсруулж хүний элэгний хавдрын болон эрүүл эдээс анхдагч эсийн өсгөвөр гарган авч судалгаанд ашиглахаас гадна эсийн санг баяжуулна. |
158 | Өндөр парафинт нефтийн үлдэгдлийн гүн боловсруулалт | 2020 | 2022 | Биологийн хүрээлэн | 38,000.0 | 1. Монгол орны өндөр парафинт Тамсагбулаг (ТБ), Цагаан-Элсний (ЦЭ) ордуудын нефтийн үлдэгдлийг (350о , 450оС-ээс дээш нэрэгдэх) хөнгөн цагааны исэл дээр суурилсан кобальт, никель зэрэг нефтийн үйлдвэрлэлийн зориулалттай катализаторын оролцоотойгоор каталитик дулаан задралын процесст оруулан гүн боловсруулах технологийн параметрүүдийн зохимжтой горимыг тогтоох
2. Нефтийн үлдэгдлийн каталитик дулаан задралын дүнд гарган авсан бензин, дизелийн фракцуудыг гидрогенжүүлэх болон синтезийн цеолит суурьтай катализаторыг ашиглан боловсруулж ашиглалтын үзүүлэлтүүдийг сайжруулах /Цагаан элсний орд, Тамсаг булан/ 3 Нефтийн үлдэгдэл – мазутыг устөрөгчийн донор нэгдлүүдийн (тетралин, декалин болон бусад) оролцоотойгоор термохимийн урвалыг идэвхжүүлэх аргаар хөнгөн болон дунд фракцуудын гарцыг нэмэгдүүлэх технологийн параметрүүдийн зохимжтой горимыг тогтоох 4. ТБ, ЦЭ-нефтийн үлдэгдлийн термохимийн процессын дүнд үүссэн бүтээгдэхүүний найрлага, физик-химийн үзүүлэлтүүд болон дулаан задралын судалгааг явуулах |
159 | Потаниний хотирын (Zygophyllum potaninii) стрессээр өдөөгддөг генийн молекул анализ | 2020 | 2022 | Монгол улсын их сургууль Шинжлэх ухааны сургууль | 40,600.0 | 1 SSH-PCR-ийн аргаар клонинг хийсэн cDNA-ийг 5`-RACE болон 3`-RACE PCR явуулах
2 Нуклеотидийн болон амин хүчлийн дараалалд анализ хийх, судалгаанд сонгон авах 3 RT-PCR аргаар экспрессийн анализ хийх 4 Сонгон авсан генийг ургамлын векторт клонинг хийх, Agrobacterium tumefaciens-д трансформаци хийх 5 Arabidopsis thaliana-д сонгон авсан генийг Agrobacterium tumefaciens-ийн аргаар трансформаци хийх 6 Трансген Arabidopsis thaliana-гийн стресс тэсвэрлэх чадварыг судлах |
160 | Улаанбаатар хотын анхны гигапиксел дэлгэмэл зураг | 2020 | 2022 | Монгол Улсын Их Сургууль | 41,000.0 | 1. Улс орны түүх соёл, байгалийн болон биет өв, үнэт зүйлсийг сурталчлах, жуулчдын сонирхлыг татах техник технологийн дэвшлийг ашиглан дэлхийн хаанаас ч өндөр чанартайгаар тухайн газар байгаа мэт сэтгэгдлийг мэдрүүлж сурталчлах боломжийг бүрдүүлнэ.
2 Олон улсад аялал жуулчлалын төв, томоохон хотуудаа танилцуулахдаа гигапиксел дэлгэмэл (Gigapixel Equirectangular Panогаma) зургийг ашиглаж байгаа туршлагыг судална. 3 Зураг нь өндөр(хэт) нягтаршилтай тул түүнийг бүтээх (олон зураг зүүж үүсгэх), дүрслэн харуулахад (хэрэглэгчдэд хялбар, хурдан, өндөр нарийвчлалтайгаар бодит мэдрэмж төрүүлэх) их өгөгдлийг боловсруулах, дүрслэн харуулах арга техникүүдийг туршиж, гигапиксел зурган өгөгдлийг боловсруулах арга замуудыг харьцуулан, оновчтой аргачлалыг боловсруулна. 4 Улаанбаатар хотын бүх хэсгийн гигапиксел дэлгэмэл (Gigapixel Equirectangular Panогаma) зургийг боловсруулж, Монгол улсын хэмжээнд анхны Gigapixel Equirectangular Panогаma зураг бий болно. |
161 | Пайнлевийн тэгшитгэл ба Боньегийн гадаргуугийн судалгаа | 2020 | 2022 | Монгол улсын их сургууль Шинжлэх ухааны сургууль | 32,800.0 | 1 Монгол орны Өмнөд ба Төвийн бүсийн мезозойн ургамалтай голлох хурдсын давхаргазүйн ангиллын нарийвчлал хийгдэнэ.
2 Нүүрсний үйлдвэрлэлийн ач холбогдолтой байж болох үе давхаргуудыг үүсгэж буй бүлэг ургамлыг илрүүлэн тогтоож нүүрсний эрлийн шалгуур боловсруулна. 3 Эртний ургамлын судалгаанд тулгуурласан эртний орчин, Палеонтологийн олдвор болон Ашигт малтмалын уялдаа холбооны талаарх онолын зарим үндэслэлийг боловсруулна. 4 Бактери, бусад бичил ургамал, амьтдын ангилал, үүссэн нөхцлийг тайлбарлана. 5 Завханы шельфийн бүсэд илэрсэн тодорхой төрлийн ашигт малтмалын гарал үүсэл, палеогеодинамикийн нөхцлийг тодорхойлно. 6 Судалгааны шинэлэг үр дүнгээр эрдэм шинжилгээний өгүүлэл бичигдэж гадаад, дотоодын хэвлэлд нийтлэгдэнэ. 7 Палеонтологийн олдворын сан хөмрөгийн баяжуулалт хийгдэнэ. 8 Геологийн дунд масштабын зураг, ашигт малтмалын эрэл хайгуулын ажлын онолын зарим үндэслэлийг бий болгоно. |
162 | Монгол орны мезозойн эртний ургамал ба нэн эртний бактери, тэдгээрийн палеоэкологи, геомикробиологийн онцлог, биостратиграфи | 2020 | 2022 | Палеонтологийн хүрээлэн | 43,000.0 | 1 Монгол орны Өмнөд ба Төвийн бүсийн мезозойн ургамалтай голлох хурдсын давхаргазүйн ангиллын нарийвчлал хийгдэнэ. 2 Нүүрсний үйлдвэрлэлийн ач холбогдолтой байж болох үе давхаргуудыг үүсгэж буй бүлэг ургамлыг илрүүлэн тогтоож нүүрсний эрлийн шалгуур боловсруулна. 3 Эртний ургамлын судалгаанд тулгуурласан эртний орчин, Палеонтологийн олдвор болон Ашигт малтмалын уялдаа холбооны талаарх онолын зарим үндэслэлийг боловсруулна. 4 Бактери, бусад бичил ургамал, амьтдын ангилал, үүссэн нөхцлийг тайлбарлана. 5 Завханы шельфийн бүсэд илэрсэн тодорхой төрлийн ашигт малтмалын гарал үүсэл, палеогеодинамикийн нөхцлийг тодорхойлно. 6 Судалгааны шинэлэг үр дүнгээр эрдэм шинжилгээний өгүүлэл бичигдэж гадаад, дотоодын хэвлэлд нийтлэгдэнэ.7 Палеонтологийн олдворын сан хөмрөгийн баяжуулалт хийгдэнэ. 8 Геологийн дунд масштабын зураг, ашигт малтмалын эрэл хайгуулын ажлын онолын зарим үндэслэлийг бий болгоно. |
163 | Эмийн ургамлын биологийн идэвхит бодисын бүтэц байгууламж ба субстанцийн технологи | 2020 | 2022 | Хими, химийн технологийн хүрээлэн | 43,400.0 | 1. Haplophyllum dahuricum, Bergenia crassifolia, Cynomarium zongoricum, Kochia krylovii, Artemisia adamsii, Artemisia glauca, Crysanthemum zawadskii, Ranunculus japonicus, Convolvulus arvensis зэрэг 15 ургамлын фитохимийн судалгааг явуулж зонхилох бодисыг цэврээр ялгана.
2. Эх орны унаган ургамлаас цус шингэлэх үйлчилгээтэй азот агуулсан бэлдмэлийг гарган авах, технологи боловсруулах 3. Бактерийн эсрэг үйлдэлтэй цацлага хийж оновчтой санал батлуулах 4. 2 ном хэвлүүлэх (Монограф) 5. Эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх 6. Эрдэм шинжилгээний илтгэл хэвлүүлэх 7. Эфирын тост 4 ургамлын судалгааг явуулж, тэдгээрийн тоо,чанарын найрлагыг тогтооно |
164 | Уурхайн геотехникийн судалгаа | 2020 | 2022 | Уул уурхайн хүрээлэн | 45,000.0 | 1. Чулуулгийн физик-механик, геотехникийн шинж чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлох арга, аргачлалыг боловсруулах.
2. Уурхайн хөрсний чулуулгийн физик-механикийн шинж чанарыг 3-аас доошгүй үзүүлэлтийг тодорхойлох стандарт 3. Хөрсний овоолгын сийрэгжсэн сул чулуулгийн геотехникийн шинж чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлох арга, аргачлал боловсруулах 4. Томоохон ордын геотехникийн загварчлал боловсруулах 5. Алтны үндсэн болон зэс, жонш, төмрийн хүдэр, нүүрсний ордуудын хөрсний чулуулгийн геотехникийн үндсэн үзүүлэлтүүдийн нэгдсэн ангилал (кадастр) боловсруулах 6. Геотехникийн судалгааны үр дүнг нэвтрүүлэх, аргачилсан зөвлөмж боловсруулах |
165 | Амьтны гаралтай кератин ширхэгтээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, эдлэлийн эрүүл ахуйн тааламжтай байдлын судалгаа | 2020 | 2021 | Шинжлэх ухаан технологийн их сургууль | 38,000.0 | 1 Монголын ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөврөн эдлэлийн физик шинж чанарын үзүүлэлт
2 Хувцасны зөөлөн, уян хатан чанарын үзүүлэлт 3 Монголын ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөврөн эдлэлийн физик шинж чанарын үзүүлэлт, үйлдвэрлэсэн хувцасны зөөлөн, уян хатан чанартай, тааламжтай байдлын үзүүлэлтийн мэдээллийн сан 4 Шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнд тавигдах шаардлагын судалгаа, тэдгээрийг үйлдвэрлэх технологийн шинэ шийдэл 5 Шинэ нэр төрлийн ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөврөн ээрмэл, сүлжмэл бүтээгдэхүүний стандарт 6 Судалгааны ажлын үр дүнгээр эрдэм шинжилгээний бүтээлийн тайлан, нэг сэдэвт бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх |
166 | Нүүрсний давирхайнаас түлш, шатахуун болон замын битумын чанар сайжруулах нэмэлт гарган авах судалгаа | 2020 | 2021 | Шинжлэх ухаан технологийн их сургууль | 39,000.0 | 1 Манай оронд хуримтлагдсан нүүрсний давирхайн нөөцийг бодитойгоор тооцоолж тус бүрийн химийн болон физик-механикийн шинж чанарыг тодорхойлох
2 Нүүрсний хийжүүлэлтээр үүссэн давирхайг бензин (б.э-200оС), дизель (200-350oC), үлдэгдэл (350oC-ээс дээш) фракцуудад салган нэрэх. Ялгасан фракц тус бүрийн физик-химийн болон механикийн шинж чанарыг тодорхойлох 3 Бензин (б.э-200оС), дизель (200-350oC) фракцуудын шинж чанарыг стандартад нийцүүлэх чанарыг сайжруулах туршилтууд хийх. 4 Давирхайн нэрлэгийн үлдэгдлийг замд ашиглах, битумын нэмэлтээр ашиглах боломж, орц нормыг тогтоох, битумын чанар сайжруулах нэмэлтийг дотооддоо үйлдвэрлэж хэрэглээнд нэвтрүүлэх 5 Нүүрсний давирхайнаас түлш, шатахуун болон битум төсөөт материал гарган авах зөв зохистой технологийн шугамыг тогтоон бүтээгдэхүүний байгаль орчинд үзүүлэх хоруу чанарыг бууруулах аргачлал боловсруулах 6 Олон улсын түвшинд хийгдсэн судалгааны үр дүн |
167 | Арьс шир боловсруулах хими технологийн байгаль орчинд үзүүлэх нөлөөг үнэлэх нь | 2020 | 2022 | Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн | 40,400.0 | 1 Арьс ширний үйлдвэрлэлд одоо мөрдөж байгаа болон шинээр хэрэгжүүлэх шинэчилсэн технологиуд нь хүрээлэн байгаа орчин хүн, амьтны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй эсэхийг тоон баримтаар батлан харуулж, дүгнэлт өгнө.
2 Идээлгийн өмнөх үс хадгалж авах процесст мөн дараах төрлийн идээлгийн процессуудын явц болон эцсийн бүтээгдэхүүнд харьцуулалт хийж экологийн үнэлгээ гаргах. Үүнд: – Идээлгийн төрлүүд хром, – Хөнгөн цагаан, – Органик идээлгүүд /Easy White, konatan/ 3. Арьс ширэн бүтээгдэхүүний био задралын зэргийг тогтоох аргачлалыг шинээр боловсруулж бүтцийн шинжилгээ хийх. 4. Байгаль орчинд халгүй технологиор савхи боловсруулах зөвлөмж боловсруулна. |
168 | Вэб-д суурилсан газарзүйн ба метадата мэдээллийн систем, түүнийг агаар-сансрын мэдээгээр баяжуулах аргазүй | 2020 | 2022 | Газарзүй, геоэкологийн хүрээлэн | 42,500.0 | 1 Орчин үеийн, хэрэглэхэд хялбар, олон улсын стандартад нийцсэн, нийтэд хүртээмжтэй метадата системийн нарийвчилсан загварыг боловсруулж, бэлэн болгоно
2 Вэб-д суурилсан газарзүйн ба метадата мэдээллийн систем дээр ажиллах гарын авлага 3 Сүүлийн үеийн хиймэл дагуулын мэдээ ашиглан Монгол орны өндөр нарийвчлал бүхий тоон зургийг шинээр үйлдэн, ВэбГМС-ийг баяжуулж, хэрхэн ашиглах талаар зөвлөмж боловсруулна 4 Олон эх сурвалжийн мэдээг боловсруулах “Хиймэл Оюуны” шинэлэг аргазүйг бий болгож, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ. 5 Орчин үеийн агаар-сансрын тандан судлал, геомэдээллийн систем, ВэбГМС, геомэдээлэл зүй, тэдгээрийн практик хэрэглээг харуулсан жишээнүүд бүхий ном бичиж, нийтийн хүртээл болгоно 6 Судалгааны үр дүнгүүдийг ашиглан эрдэм шинжилгээний хурлуудад илтгэл тавина 7 Судалгааны үр дүнгүүдийг ашиглан өндөр зэрэглэлийн олон улсын мэргэжлийн сэтгүүл, хурлын эмхэтгэлд эрдэм шинжилгээний өгүүллүүд бичиж нийтлүүлнэ |
169 | “Махент загварыг ашиглан Монгол орны царцааны тархалт, хөнөөлийн төлөв байдалд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөөллийг тодорхойлох | 2020 | 2022 | Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн | 42,500.0 | 1.Монгол орны голлох экосистемд тархсан индикатор болох чадвартай царцааны зүйлийн бүрэлдэхүүн, тархалтын өөрчлөлтийг тогтоож газарзүйн мэдээллийн системд суурилсан тархалтын зураглал гаргана.
2.Монгол орны голлох экосистемүүдэд индикатор болох чадвартай царцааны зүйлүүдийн тархалтын ирээдүйн төлөв байдлыг Максент загвараар тооцоолж гаргана. 3. Индикатор болох чадвартай царцааны зүйлүүдийн тархалтыг ажиглах, цаг уурын харуул станцын цуглуулсан анхдагч материалыг боловсруулах, уур амьсгалын өөрчлөлтийн загварчлалд оруулах аргачлал боловсруулна. |
170 | Ургамлын дүгрэг хорхойн (нематод) судалгаа | 2020 | 2022 | Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн | 40,800.0 | 1. Төмс, зарим хүнсний ногоонд хөнөөл учруулагч дүгрэг хорхойн төрөл, зүйл тодорхойлж, Фитогельминтын анхны судалгаа хийх.
2. Тариалангийн талбайн хөрснөөс нематодыг илрүүлэн тодорхойлох 3. Дүгрэг хорхойн ургамалд учруулах хор хөнөөлийг тогтоож тэмцэх арга боловсруулах /ашигтай загварын гэрчилгээ/ 4. Фитогельминтын гарын авлага боловсруулж, илтгэл хэлэлцүүлэн эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэх. 5. Төмс, хүнсний ногооны дүгрэг хорхойн судалгаа хийгдсэнээр ургацын алдагдлыг бууруулах, чанарыг нэмэгдүүлэх, тариалан эрхлэгчдэд учруулж буй хор хөнөөлийг таниулсан сургалт явуулах |
171 | Тариалангийн талбайн хүрэн хөрсний нүүрсхүчлийн хийн ялгарлыг тогтоох | 2020 | 2022 | Ургамал, газар тариалангийн хүрээлэн | 42,500.0 | 1 Механик, хими, ногоон бордоотой уриншийн хувилбаруудын хөрсний органик нүүрстөрөгчийн нөөцийг тодорхойлох
2 Уриншийн хувилбаруудын хөрсний агрофизик, агрохими, агробиологийн үндсэн шинж чанаруудын өөрчлөлтийг харьцуулан судлах 3 Хөрсний ялзмагийн задралын эрчим нь уриншийн хувилбаруудын хөрсний агрофизик, агрохими, агробиологийн шинж чанараас хамаарах хамаарлыг тогтоох 4 Хөрсний амьсгалын эрчмийг уриншийн хувилбаруудад хэмжсэнээр нүүрсхүчлийн хий бага ялгаруулах агроэкологийн тэнцвэрт байдлыг хангаж чадах уриншийн хувилбарыг сонгох 5 Судалгааны үр дүнг хэвлэн нийтлүүлж нийтийн хүртээл болгох |
172 | Арьс шир боловсруулалтын үеийн хатуу хаягдлыг ашиглаж, тэжээлийн нэмэлт хийх судалгаа | 2020 | 2022 | Хөдөө Аж Ахуйн Их Сургууль | 49,000.0 | 1. Арьс ширийг /REACH стандартад нийцүүлэн/ махлах, хусах, захлах болон бусад технологийн механик процессын үед бий болдог хатуу хаягдалд агуулагдаж байгаа эрдэс, уургийн найрлагыг тодорхойлох
2. Хатуу хаягдлыг тэжээлд ашиглах боломжийг тогтоох 3. Арьс шир боловсруулах явцад махлах машинаас гарсан халим, зах годны хэсэг болон бусад хатуу хаягдлаар желатин хийх боломжийг тогтоох 4. Судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлэх, хэвлэн нийтлүүлэх 5. Гахай, шувууны тэжээлд арьс ширний хаягдал ашиглах зөвлөмж, заавар боловсруулах 6. Судалгааны ажлын үр дүнг баталгаажуулах |
173 | Ангуучин амьдралтай хачгийг (Phytoseiidae.sp) in vivo нөхцөлд үржүүлэн ургамал хамгаалалд хэрэглэх боломжийг судлах | 2020 | 2022 | Хөдөө Аж Ахуйн Их Сургууль | 46,800.0 | 1. Ангуучин фитосейд хачиг-(Phytoseiidae; Amblyseius swirskii)-ийг лабораторийн нөхцөлд идэш тэжээлийн янз бүрийн орчинд бөөнөөр үржүүлэх технологи судлагдана.
2. Ангуучин фитосейд хачиг (Phytoseiidae; Amblyseius swirskii)-ийг хураах \цуглуулж авах, савлах\, хэрэглэх аргын технологи гаргана. 3. МУ-ын хүлэмжийн нөхцөлд дасан зохиж үржих олшрох боломжийг тогтоох, цаашид технологи болгон хэрэглэх суурь нөхцөл бүрэлдэнэ. |
174 | Нүх-үүрний зарим иксод хачгийн хүн, мал эмнэлгийн ач холбогдлын судалгаа | 2020 | 2022 | Мал эмнэлгийн хүрээлэн | 48,600.0 | Зарим нүх-үүрний иксодис хачгийн эзэн амьтны хүрээ тогтоогдоно.
Зарим нүх-үүрний иксод хачгийн байгалийн биотипэд гүйцэтгэх үүрэг, тархалтын зураглал гарна Нүх-үүрний иксодис хачигт мал, амьтны зарим халдварт өвчний үүсгэгч болон цусны паразитын халдварыг дамжуулах, халдварын хэлхээнд оролцож байгаа эсэх тогтоогдож мал эмнэлэгийн ач холбогдол тодорхойлогдоно Нүх-үүрний иксод хачгийн судалгааны үр дүнгээр эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж илтгэл хэлэлцүүлнэ. |
175 | Монгол тэмээ (camelus bactrianus)-ний кокцидиоз үүсгэгчийн молекул | 2020 | 2022 | Мал эмнэлгийн хүрээлэн | 48,000.0 | 1.Монгол тэмээ (Camelus bactrianus)-ний кокцидын тандан судалгааг явуулах
2.Монгол тэмээний кокцид үүсгэгч (ооцист)-ийг цэврээр ялгах 3.Үүсгэгчийн молекул биологийн судалгаа 4.Ялган авсан эгэл биетнүүдийн биологи, эмгэг бие бүтцийн хувирал, удам зүйн хамаарлыг молекул биологийн үндсэн аргуудыг ашиглан тодорхойлно (18S rDNA, ITS1/2) |
176 | Монгол хурдан морины дасгалжилтын үнэлгээ | 2020 | 2022 | Мал эмнэлгийн хүрээлэн | 42,900.0 | 1.Монгол хурдан морины дасгалжилт, уралдааны үеийн V200 үзүүлэлтийн хөдлөл зүйг тогтооно.
2.Монгол хурдан морины дасгалжилт, уралдааны үеийн THR100 үзүүлэлтийн хөдлөл зүйг тогтооно. 3.Монгол хурдан морины дасгалжилтийн үеийн цусны сахар, уураг, креатинкиназа–ийн хэмжээг тогтооно. 4.Монгол хурдан морины уралдааны дараах үеийн цусны сүүний хүчлийн хөдлөл зүйг тогтооно. 5.Судалгааны үр дүнд тулгуурлан Монгол хурдан морины дасгалжилтыг шинжлэх ухааны үндэстэй, орчин үеийн аргаар үнэлэх онол, арга зүйн үндсийг тусгасан зөвлөмж боловсруулна. 6.Судалгааны үр дүнгээр дотоодын эрдэм шинжилгээний бүтээлд өгүүлэл нийтлүүлнэ. 7.Судалгааны үр дүнгээр дотоод, гадаадын эрдэм шинжилгээний бүтээлд өгүүлэл нийтлүүлнэ. |
177 | Сүүнээс нянгийн бохирдол илрүүлэх биомэдрэгч | 2020 | 2022 | Хөдөө Аж Ахуйн Их Сургууль | 40,500.0 | 1 Түүхий сүүнээс нянгийн бохирдол илрүүлэх биомэдрэгчийг гарган авах үндэслэлийг боловсруулах
2 Сүүн дэх нянгийн бохирдлыг хурдан хугацаанд илрүүлэх өндөр идэвхтэй биомэдрэгч гарган авах 3 Нянгийн бохирдлыг чанарын хувьд хурдан хугацаанд илрүүлэх өндөр идэвхтэй биомэдрэгч гарган авах арга, аргачлалыг боловсруулах 4 Судалгааны үр дүнгээр эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх, илтгэл хэлэлцүүлэх 5 Судалгааны үр дүнгээр эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлэх |
178 | Цаг уураас шалтгаалсан бог малын өвчлөлийн /тураал/ үеийн эмгэг бие бүтцийн өөрчлөлтийг судлах нь | 2020 | 2022 | Хөдөө Аж Ахуйн Их Сургууль | 45,000.0 | 1 Цаг уурын өөрчлөлт бог малын хорогдолд хэрхэн нөлөөлж байгаа эсэхийг тогтооно.
2 Хээрийн судалгааг хийж, бог малд үүсэх бие бүтэцзүйн өөрчлөлтүүдийг эд, эсийн түвшинд үнэлэн, суурь үзүүлэлтүүдийг тогтооно. /Хэнтий, Сүхбаатар, Төв аймаг, Завхан, Дундговь/ 3 Судалгааны ажлын үр дүнгээр макро болон микро эмгэгт өөрчлөлтийг харуулсан өнгөт нугалбар хэвлүүлнэ. 4 Судалгааны ажлын үр дүнгээр мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлнэ. 5 Олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хуралд 2-с доошгүй илтгэл хэлэлцүүлнэ. |
179 | Том навчит дэгд (Gentiana macrophylla)-ийн хими ба өвдөлт намдаах, үрэвсэл эсэргүүцэх үйлдлийн судалгаа | 2020 | 2022 | Хөдөө Аж Ахуйн Их Сургууль | 40,200.0 | 1. Том навчит дэгдийг тохирсон уусгагчаар хандлах, биологийн идэвхт бодисуудыг ялгаж, салгах, таньж тодорхойлох зорилгоор бүлэглэн хандлана.
2. Химийн найрлагыг нимгэн үеийн хроматографи болон өндөр ялгах чадвартай шингэний хроматографийн аргаар тус тус тодорхойлно. 3. Ургамлын бүлэг ханд тус бүрийн хорон чанар LD50, үрэвслийн эсрэг идэвх, өвдөлт намдаах үйлдлийг судлан тогтооно. 4. Том навчит дэгд (Gentiana macrophylla)-ийн фитохимийн судалгааг нарийвчлан судлах, фармакологийн ялангуяа өвдөлт намдаах, үрэвсэл эсэргүүцэх идэвхийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлана. |
180 | Сүүгээр бруцелл ялгарах зүй тогтолыг илрүүлэх | 2020 | 2022 | Хөдөө Аж Ахуйн Их Сургууль | 40,200.0 | 1 Сүүнд брцуелл илрүүлэх тоон PCR-ийн аргаар хот орчмын саалийн фермүүдийн 300-аас доошгүй үнээг хамруулан бруцеллёзын тандалт, мөн зах зээлд нийлүүлж буй 300-аас доошгүй сүүний дээжинд хүнсний аюулгүй байдлын үнэлгээ хийх
2 Сүүгээр ялгарах бруцеллийн хэмжээ лактацын үе шат ба сүүний гарцтай уяалддаг эсэхийг тэдгээрийн шүтэлцээгээр шалгах 3 Сүүгээр бруцелл ялгарах үзэгдлийн зүй тогтлыг малын саалийн ба саалийн бус үе дэх тропимзт эсүүдийн иммунобиологийн төлөв байдлаар харьцуулах 4 Сүүнд бруцелл ирлүүлэх тоон PCR-ийн аргыг өнөөгийн түгээмэл хэрэглэж буй аргуудтай харьцуулан давуу (хүн хүчний хэмнэлт, өвөрмөц ба мэдрэг чанар) ба сул (урвалжуудын өртөг, олдоц) талуудыг үнэлэн зөвлөмж боловсруулах 5 Төслийн үр дүнгээр гадаад, дотоодын мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл нийтлүүлэх |
181 | Хонины махлаг чанарт нугаламын тооны хувьсамж /илүү нугалам/ – ийн нөлөө болон түүнийг нөхцөлдүүлэгч генийн генотипын судалгаа | 2020 | 2022 | Шинжлэх ухааны паркийн захиргаа ШУТҮН-ийн Молекул, биологийн хэрэглээний лаборатори | 42,000.0 | 1 Илүү нугаламтай хонины популяцид эзлэх хувь хэмжээг тогтоох, нугаламын тооны өөрчлөлтийн (С14*Х7), (С14*Х6), (С13*Х7) хувь хэмжээ, морфологийн хэлбэршилтийг тогтооно.
2 Хэц ясны хувьсамжтай (С14*Х7), (С14*Х6), (С13*Х7) ба хувьсамжгүй (С13*Х6) хонины амьдын жин, биеийн хэмжээ, нядлагын жин ба цэвэр махны гарц зэрэг махан ашиг шимийн үзүүлэлтийг тодорхойлно. 3 HOX бүлгийн VRTN /vertnin/ ген нь нугалмын тооны хувьсамжинд нөлөөлж буй эсэхийг тогтоох зорилгоор тухайн генийн полиморф хэсгийг секвенс хийж тодорхойлох, секвенсийн үр дүнд тулгуурлан генотипын болон нугалмын тооны хувьсамжтай хамаарал-тай эсэхийг ANOVA /хувьслын нэг шатлалт анализ/ дата анализын загвараар тодорхойлно. 4 Баянцагаан хонины үүлдэр сайжруулах ажлын бүтэц, зохион байгуулалтын янз бүрийн схемийн нөхцөлд шилэлт явуулах шинж тэмдгийн нэг үед гарах удамшлын ахиц, төрөл ойртолтын хэмжээг тодорхойлно. |
182 | Artemisia frigida зүйл шарилжны хоёрдогч метаболитын дархлааны үйлдлийн судалгаа | 2020 | 2022 | Мал эмнэлгийн хүрээлэн | 45,700.0 | 1. Хүйтсэг шарилж – (Artemisia frigidа Willd), ургамлын биологийн идэвхит бодисыг нийлбэр байдлаар ялган авах.
2. Хүйтсэг шарилж – (Artemisia frigidа Willd)-ны нийлбэр байдлаар ялган авсан хоёр-догч метаболитын дархлаа дутмагшлын үед эсийн болон шингэний дархлаанд үзүүлэх нөлөөг судлан тогтоох 3. Дархлаа дутмагшлын үед хоёрдогч халдвар /стрептококк/ байгаа эсэхийг тандан судлана. 4. Хүйтсэг шарилж – (Artemisia frigidа Willd)-ны нийлбэр байдлаар ялган авсан хоёрдогч метаболитын дарх-лааны урвалыг эрчимжүүлсэн үед эсийн болон шингэний дархлаанд үзүүлэх нөлөөг судлан тогтоох 5. Эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлнэ |
183 | Таримлын үрийн материалын хальслагдах шинжийн судалгааг симуляцийн аргаар үнэлэх | 2020 | 2022 | Хөдөө Аж Ахуйн Их Сургууль | 42,500.0 | 1 Монгол орны нөхцөлд тариалагдаж буй арвай, овъёос, сагагийн үрийн бүрхүүлийн бат, бөхийн хэмжээнд нөлөөлөх хүчин зүйлээс /чийг, эвдлэх хүч, геометрийн хэмжээс гэх мэт/ нь хамааруулан математик загвар гаргаж, STATISTICA хэрэглээний програм ашиглан Монте-Карло симуляцийн аргаар үнэлэх
2 Арвай, овъёос, сагагийн үрийн бүрхлүүл хальсыг авснаар соёололтын хугацааг богиносгох боломжийг лаборатори, үйлдвэрлэлийн нөхцөлд туршин шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох 3 Таримлын үрийг хальсалж болох арга, технологи, техникийн үндэслэлийг боловсруулах 4 Монгол оронд тариалагдаж буй арвай, овъёос болон сагагийн үрийн бүрхүүл хальсны хатуулгыг тодорхойлох 5 Үрийн бүрхүүл хальсыг салгаснаар ургацын соёолох хугацааг богиносгох боломж, үрийн бүрхүүл хальсыг эвдлэх хүч, үрийн идээний эвдлэх хүчийг тодорхойлох 6 Төслийн ажлын хүрээнд магистрын эрдэм шинжилгээний бүтээл туурвих |
184 | Путины засаглалын үеийн оросын холбооны улсын гадаад бодлого ба түүний монгол дахь тусгал | 2020 | 2022 | Олон улсын харилцааны хүрээлэн | 45,000.0 | 1 ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины төрийн удирдлагад гарч ирсэн үеийн өмнөх байдал, эхэн үе, оргил үеүүдийг дэс дараатайгаар уялдаа холбоотой албан ёсны эх сурвалж баримт бичгүүдэд түшиглэн харьцуулж дүн шинжилгээ хийнэ.
Судалгааны сэдвийн хүрээнд нарийвчилсан задаргаа, боловсруулалт хийх. 2 “Путины засаглалын үеийн Оросын Холбооны Улсын гадаад бодлого ба түүний Монгол улс дахь тусгал” нэгэн сэдэвт бүтээл |
185 | Монгол Улсын хөгжлийн гадаад хүчин зүйл: Япон Улстай хөгжүүлж буй эдийн засгийн хамтын ажиллагааны үүрэг | 2020 | 2022 | Олон улсын харилцааны хүрээлэн | 43,000.0 | 1. “Монгол улсын хөгжлийн гадаад хүчин зүйл: Япон улстай хөгжүүлж буй эдийн засгийн хамтын ажиллагааны үүрэг” хамтын бүтээл хэвлүүлэх
2. “Монгол Японы харилцааны өнөөгийн байдал, цаашдын төлөв” 3. Судалгааны өгүүллийн эмхэтгэл 4. Бодлогын зөвлөмж 5. “Монгол улсын хөгжлийн гадаад хүчин зүйл: Япон улстай хөгжүүлж буй эдийн засгийн хамтын ажиллагааны үүрэг” хамтын бүтээлийн анхны бичлэг хийх 6. Судалгааны үр дүнгээр эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх 7. Судалгааны үр дүнгээр эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлэх |
186 | Үндэсний аюулгүй байдлыг хангахад иргэний нийгмийн оролцоо | 2020 | 2022 | Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн | 43,000.0 | 1. “Үндэсний аюулгүй байдлыг хангахад иргэний нийгмийн оролцоо” нэг сэдэвт бүтээл 2. Үндэсний аюулгүй байдлын тогтолцоон дахь орчин үеийн иргэний нийгмийн үүргийг “Зөөлөн аюулгүй байдал”-ын үзэл баримтлалын онолын үүднээс авч үзэж шинжилсэн “Үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн бус тогтолцоо” нэг сэдэвт хамтын бүтээл 3. Үндэсний аюулгүй байдлын тогтолцоонд иргэний нийгмийн үүрэг, байр суурь, онцлог болон тэдгээрийн үзүүлэх нөлөөг аюулгүй байдал судлал, цэргийн шинжлэх ухаан, социологи, улс төр судлал зэрэг олон шинжлэх ухааны уулзвар дээр орчин үеийн парадигмын үүднээс шинжилсэн “Үндэсний аюулгүй байдлыг хангахад иргэний нийгмийн оролцоо” нэг сэдэвт эрдэм шинжилгээний ажлын тайлан |
187 | Монголын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын математикийн амжилт, түүнд нөлөөлөх хүчин зүйлүүдийн загварын судалгаа | 2020 | 2022 | Монгол улсын их сургууль Шинжлэх ухааны сургууль | 40,000.0 | 1. Танин мэдэхүй, суралцахуйн сэтгэл судлалын онол болон математик загваруудад тулгуурласан “Сурагчдын математикийн хичээлд хандах хандлага, мотиваци, сурах стратеги, чадваруудыг үнэлэх хэмжилтийн загварыг боловсруулна.
2. Рашийн загварт үндэслэн сурагчдын математикийн мэдлэг чадварын үнэлгээ, хэмжилтийн найдвартай бөгөөд тохирц бүхий математик загварыг боловсруулна. 3. Сурагчдын математикийн амжилтад багшийн зүгээс нөлөөлөх хүчин зүйлүүдийн хэмжилтийн математик загварыг боловсруулна. 4. Сурагчдын математикийн амжилтад эцэг эхийн зүгээс нөлөөлөх хүчин зүйлүүдийн хэмжилтийн математик загварыг боловсруулна. 5. Онолын үндэслэлтэй хийгдсэн судалгааны үр дүнд тулгуурлан бодлогын зөвлөмж боловсруулж, БСШУС яаманд дэвшүүлнэ. 6. Судалгааны үр дүнгээр олон улсын хянан магадлагаа хийгддэг сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх |
188 | 21 дүгээр зууны Монголын нийгмийн харилцааны төлөв байдал, чиг хандлага: Эдийн засаг, нийгэм, улс төр, сэтгэл зүй, шашин шүтлэг хийгээд нийгмийн ялгарал | 2020 | 2022 | Монгол Улсын Их Сургууль | 43,450.0 | 1 Үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
2 Эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх 3 “21-р зууны Монголын нийгэм” 3 боть ном хэвлүүлэх 4 Нийгмийн давхраажил, дунд ангийн шалгуур үзүүлэлтүүд, тэдгээрийн давхацлын 2 индекс боловсруулах. |
189 | Монголын төв нутаг дахь VII мянган жилийн тэртээх нэн ховор оршуулгын цогцолборын судалгаа (“Өлзийт дэнж”-ийн дурсгал | 2020 | 2022 | Археологийн хүрээлэн | 45,000.0 | 1. 1 “Өлзийт дэнж”-ийн дурсгалын археологийн малтлага судалгаа болон лабораторийн үр дүнгүүдээр эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл хэлэлцүүлнэ. 2. 2 “Өлзийт дэнж”-ийн цогцолбор дурсгалд малтлага судалгааны ажил гүйцэтгэж байгууламжийн гадаад, дотоод бүтэц зохион байгуулалтыг тодорхойлон баримтжуулах, үйлдсэн арга барил, харилцаа хамаарал болон цаг хугацаа зэргийг нарийвчлан тогтоох, цогцолбор дурсгалын дэвсгэр зургийг үйлдэх, хамгаалалтын бүс байгуулах, бүс нутагт нарийвчилсан хайгуул судалгаа явуулах цогц ажлыг зохион байгуулна. 3. 3 “Өлзийт дэнж”-ийн дурсгалын археологийн малтлага судалгаа болон лабораторийн үр дүнг хөрш зэргэлдээ бүс нутгийн дурсгалтай харьцуулсан нэгэн сэдэвт бүтээлийн эхийг бэлтгэн хэвлүүлнэ. |
190 | Монголын түүхийн шинжлэх ухаан: институци, дэг сургууль, чиг хандлага | 2020 | 2022 | Түүх, археологийн хүрээлэн | 38,480.0 | 1 Монгол улсад түүхийн судалгааг төрийн ивээл дор, төрөөс байгуулсан эрдэм шинжилгээний хүрээлэн голлон явуулж ирсэн шинжлэх ухаан, нийгмийн олон талт үйл ажиллагааг түүхэн хөгжлийн үе шат бүрээр тодорхой харуулж, судалгааны цар хүрээ, онол арга зүйн төвшин, бүтээл туурвилыг үнэлж дүгнэнэ. 2 “Монголын түүх судлалын голомт: (1921-2021 он)” Баримт бичгийн эмхтгэл 3 “Монголын түүх судлалын голомт -100” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах4 Эрдэм шинжилгээний өгүүлэл, гэрэл зургийн цуглуулга |
191 | Дотоод Азийн бүс нутаг дахь Монгол судлал: Аман түүхийн сан хөмрөг бүрдүүлэх, шинэ чиг хандлагыг тодорхойлох нь | 2020 | 2021 | Олон улсын монгол судлалын холбоо | 49,000.0 | 1. 1 Монгол судлаачдын аман түүхийн мэдээллийн санг баяжуулж, монгол судлалын өнгөрсөн болон өнөөгийн нөхцөл, ирээдүйн хандлагын талаарх цогц судалгааг явуулах
2. 2 Монгол судлалын Олон Улсын Холбоо болон монгол судлаачидтай холбоотой баримт бичгүүд, захидал зэргээс бүрдсэн эмхэтгэл нийтлүүлнэ. XX-XXI зуун |
192 | И.Е.Репиний академийн дэг сургууль Монголын дүрслэх урлагт (1955-2020 он | 2020 | 2022 | Соёл Урлагийн Их сургууль | 35,000.0 | 1. 1 “И.Е.Репиний академийн дэг сургууль Монголд” хэмээх 10 хуудас хэвлэмэл судалгааны бүтээлийг зохиож, англи монгол хэл дээр орчуулан хэвлэж сургалт судалгааны орчинд нэвтрүүлнэ. Тус бүтээлдээ И.Е.Репиний академийн дэг сургуулийн хэв маяг, өвөрмөц онцлогийг судлан тодруулж академийн дэг сургууль монгод хэрхэн хөгжиж дэлгэрч хувьсан өөрчлөгдөж буй явцад ШУ-ны үнэлэлт дүгнэлт өгнө. 2. 2 “З.Уянгын зураасан зургийн бүтээл” ном англи, монгол хэл дээр хэвлэгдэнэ. 3. 3 И.Е.Репиний академи төгсөгчдийн уран бүтээлийн үзэсгэлэнг ОХУ-ын Санктпетрбург болон Монголд зохион байгуулна. 4. 4 Судалгааны төслийн хүрээнд зохион байгуулсан ЭШ-ний хурлын илтгэлийг эмхэтгэн хэвлүүлж судалгааны эргэлтэнд оруулна 5. 5 Судалгааны үр дүнгээр дотоодын сэтгүүлд ЭШ-ний өгүүлэл, Евроазийн онлайн сэтгүүлд нийтлүүлнэ. |
193 | Монгол үндэстний урлаг судлал | 2020 | 2022 | Соёл Урлагийн Их сургууль | 44,000.0 | 1 “Монголын дүрслэх урлагийн түүх судлал” Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, хурлын илтгэлийн эмхтгэлийг хэвлүүлнэ. 2 “Дүрслэх урлагийн бүтээлийн шинжлэл” Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, хурлын илтгэлийн эмхтгэлийг хэвлүүлнэ. 3 Монголын дүрслэх урлагийн үүсэл хөгжил, төрөл зүйл, урлахуйн уламжлалт хэв маяг, дэг сургуулийн онцлог, хувьсал өөрчлөлтийн олон талт асуудлыг нэгэн сэдвийн хүрэээнд тухайлан судалсан бүтээлийн эх бэлтгэнэ. 4 “Монгол урлахуйн товчоо” гарын авлагыг мэргэжлийн сургуулиудийн багш, оюутнууд, бүрэн дунд сургуулийн дүрслэх урлагийн багш нарт зориулан гаргана.5 Судалгааны үр дүнгээр өгүүлэл хэвлүүлэх |
194 | Мэргэжлийн ёс зүйн тулгамдсан асуудал | 2020 | 2022 | Монгол Улсын Их Сургууль | 44,000.0 | 1 Мэргэжлийн ёс зүйн тулгамдсан асуудлыг гаргаж, түүнд шинжлэх ухааны үндэслэлтэй, бодитой үнэлэлт дүгнэлт өгч цогц байдлаар судлах 2 Төрийн бодлого шийдвэрт тусгах зөвлөмж 3 Мэргэжлийн ёс зүйн бүтээл 4 Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, илтгэл хэлэлцүүлнэ. 5 Мэргэжлийн ёс зүйн тайлбар толь бичих |
195 | Дундговь аймгийн нутаг дахь түүх, соёлын дурсгал | 2020 | 2021 | Шинжлэх ухаан технологийн их сургууль | 44,500.0 | 1 Дундговь аймгийн нутаг дэвсгэрт буй нүүдэлчдийн түүх, археологийн холбогдолт шинэ дурсгалуудыг илрүүлэх судалгаа шинжилгээний ажлыг хийж, мэдээллийн санг арвижуулж, эртний дурсгалын сан хөмрөгийг баяжуулж, хадгалалт, хамгаалалт хийх боломж бүрдэнэ. 2 Экспертийн судалгаа хийгдэж, хээрийн судалгааны эрдэм шинжилгээний тайланг жил бүр гаргаж, ШУТИС-ийн Археологи-Угсаатны зүйн экспедицийн гар бичмэлийн санд болон санхүүжүүлэгч талд шилжүүлнэ. 3 Дундговь аймгийн нутаг дэвсгэрт буй түүх, археологийн хөдлөх болон үл хөдлөх дурсгалын нэгдсэн бүртгэл бий болгоно. 4 Дундговь аймгийн 15 сумдын нутаг дахь түүх, археологийн дурсгалын талаар сум тус бүрээр тухайлсан сэдэвчилсэн “Дундговь аймаг: түүх, соёлын дурсгалын судалгаа” лавлах гарна. |
196 | Үрэвслийг дарах үйлдэлтэй эмийн ургамлууд, хоёрдогч метаболит, тэдгээрийг ашиглах үндэслэл | 2020 | 2022 | Хими, химийн технологийн хүрээлэн | 42,300.0 | Монгол оронд ургадаг Дэрвээн буржгар, Сибирь удвал, Шангины банздоо, Хөмрөө хувиланга, Татаар зираагийн газрын дээд хэсэг, Хигмэл балдаргана, Булчирхайт ортуузын үндэсний алкалоид, терпен ба фенолт нэгдлийн химийн судалгааг хийж, цэвэр байдлаар бодис ялгаж, молекулын бүтэц байгууламжийг физик, химийн шинж чанарт нь тулгуурлан спектроскопын аргуудыг ашиглан тогтоож, биологийн идэвхийг нөхцөлдүүлэгч нэгдэл, бүлэг нэгдлийг ямар ангилалд хамаарч буйг тодорхойлно.
Дээрх 7 зүйл ургамлын ханд, бүлэг хандны үрэвслийг дарах, чөлөөт язгуурыг зайлуулах, ацетилхолинэстераза ба липаза ферментийг дарангуйлах идэвхийг 3-4 аргаар in vitro, үрэвслийг дарангуйлах идэвхийг 1-2 аргаар in vivo нөхцөлд тус тус судлан тодорхойлж, идэвхтэй ханд, цэвэр нэгдлийг илрүүлнэ. Дээрх ургамлуудаас ялгасан цэвэр нэгдлүүдийн үрэвслийг дарах, чөлөөт язгуурыг зайлуулах, ацетилхолинэстераза ба липаза ферментийг дарангуйлах идэвхийг судалснаар тухайн нэгдэл бүрийн биологийн идэвхийн талаар урьдчилсан дүгнэлт гарна. Уламжлалт эмчилгээний эмийн жорын найрлаганд ордог, хими, биологийн идэвх нь тодорхой хэмжээнд судлагдсан эмийн ургамлын 3 эмийн түүхий эдийн чанар, аюулгүйн үзүүлэлтүүдийг тодорхойлж, фармакопейн өгүүллийн төслийг боловсруулж батлуулна. Ягаан цээнэ, Сөөгөн боролзгоно, Дэгдний зүйл ургамлуудын газрын дээд хэсгээс эрүүл мэндийн бүтээгдэхүүн гарган авах технологийн ажлыг хийж, технологийн заавар боловсруулна. |
197 | Жимсгэний тариаланд хучлагын нөлөөг судлах | 2020 | 2022 | Ургамал, газар тариалангийн хүрээлэн | 48,000.0 | 1. Жимсгэний тариаланд хучлагын хэрэглэх шинжлэх ухааны үндэслэл тогтоогдоно
2.Хөрсний үржил шимд хучлаганы нөлөө судлагдана 3.Хучлагатай талбайн хог ургамлын судалгаа 4.Хучлагуудын харьцуулсан судалгаанд эдийн засгийн үр ашиг тогтоогдоно 5.Судалгааны үр дүнг хүртээл болгох |