Түүх, угсаатны зүйн хүрээлэн

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн үндэс суурь 1921 онд байгуулагдсан монголын шинэ үеийн шинжлэх ухааны анхны байгууллага Судар бичгийн хүрээлэнгийн дотор тавигджээ. Монгол улсад эрдэм судлалыг дэлгэрүүлэх зорилгоор Ардын Засгийн газрын 1921 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хурлын шийдвэрээр байгуулагдсан Судар бичгийн хүрээлэнгийн үйл ажиллагааны чиглэл нь Монголын түүхийн эх хэрэглэгдэхүүн, сурвалж бичиг, ховор ном зохиол, архивын бичиг данс, түүх соёлын дурсгалт зүйлсийг сурвалжлан олж цуглуулах, тэдгээрийг хятад, манж, төвд, франц, англи, орос хэлнээс орчуулах явдал байв. Энэхүү ажилд Магсар хурц, гүн Жамъян, зайсан Бат-Очир, гүн Дашням, Ж.Цэвээн, Дорж нарын бичгийн мэргэд, Гэлэгжамц-дооромбо, Зава Дамдин, Дандаа нараас гадна тэр цагийн европ боловсролтой сэхээтэн Ц.Дамбадорж, Д.Нацагдорж нар оролцож байв.

    БАЛДАНБЭРЭЭВЭН ХИЙД

    7,000 ₮

    Энэхүү номд Монголын дорнод бүсийн томоохон хийд Сэцэн хан аймгийн нутагт оршиж байсан Балданбэрээвэнгийн үүсэл хөгжил, бүтэц, зохион байгуулалт, бурхан шүтээн, хурал ном, аж ахуй-эдийн засгийн түүхийн зарим асуудлыг тоймлон өгүүлж, Монгол улсын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээнгийн Сурвалж судлал, баримт, мэдээллийн төв, Оросын ШУА-ийн Санкт-Петербургийн салбарын архивт хадгалагдаж буй түүхэн гэрэл зургаар баримтжуулсан болно. 2014 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн урьдчилсан жагсаалтанд бүртгүүлсэн “Балданбэрээвэн хийд түүнийг хүрээлсэн соёлын дурсгалт газар”-ыг түүхэн эх сурвалжуудаар тодруулсан гаргасан нь дэлхий нийтийн өмнө Монгол улсын хүлээсэн үүрэгт чухал ач холбогдол бүхий бүтээл болсон байна.

    Эмхэтгэсэн: Н. Хатанбаатар, С. Чулуун

    Вэб сайт: https://history.ac.mn/c/1011350
    Утас: 99013892
    Хаяг: Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 13-р хороо Энх тайваны өргөн чөлөө, ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байр
    И-мэйл: history@mas.ac.mn
    4
    (2)

    МОНГОЛЫН УГСААТНЫ ЗҮЙН ХЭЭРИЙН СУДАЛГААНЫ ЭХ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН. XI

    20,000 ₮

    Тус ботид Монгол-Зөвлөлтийн түүх, соёлын хамтарсан шинжилгээний ангийн 1969 онд Төв, Хэнтий, Дорнод, Дорноговь, Дундговь аймагт ажилласан угсаатны зүйн хээрийн судалгааны эх хэрэглэгдэхүүнийг оруулжээ. Монгол малчдын уламжлалт гэр орон сууц, аж ахуй, уналга хөсөг, хөдөлмөрийн багаж гэх мэт тэдгээрийг хийх арга технологи зэрэг эд өлгийн өв соёлын арвин баримтууд орсон нь судлаачдын төдийгүй хойч үед аливаа ёс горим, зан үйл, арга ажиллагааг танин мэдэхүйн ач холбогдолтой болжээ.

    Эмхэтгэсэн:  Г.Цэрэнханд, У.Пүрэвжав

    Вэб сайт: https://history.ac.mn/c/1011350
    Утас: 99013892
    Хаяг: Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 13-р хороо Энх тайваны өргөн чөлөө, ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байр
    И-мэйл: history@mas.ac.mn
    3
    (1)

    НҮҮДЭЛЧИД БА ХОТ СУУРИН

    15,000 ₮

    ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Археологийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо хамтран 2018 оны 8 дугаар сарын 24-25-нд  Улаанбаатар хотноо зохион байгуулсан "Нүүдэлчид ба хот суурин" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн монгол, англи, орос хэл дээр бичигдсэн дотоод, гадаадын эрдэмтдийн сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс гарсан 17 шилээвэр илтгэлүүд орсон байна.

    Эмхэтгэсэн: П.Алдармөнх, Б.Очир

    Вэб сайт: https://history.ac.mn/c/1011350
    Утас: 99013892
    Хаяг: Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 13-р хороо Энх тайваны өргөн чөлөө, ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байр
    И-мэйл: history@mas.ac.mn
    5
    (1)

    ЧИНГИС ХААНЫ ӨВ, СОЁЛ АРХИВЫН БАРИМТЫН ЭМХЭТГЭЛ

    50,000 ₮

    ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Чингис хааны өв, соёлын хүрээлэн хамтран “Дэлхийн өв: Бурхан халдун уул түүнийг хүрээлсэн тахилгат газар орчны бүсийн түүх соёлын өвийн судалгаа” төслийн хүрээнд туурвисан энэхүү эмхэтгэлд Монгол улсын Үндэсний төв архивын Түүхийн баримтын архивт хадгалагдаж буй Чингис хааны өв, соёлд холбогдох 110 баримтуудыг  кирилл үсэгт хөрвүүлэн, эрдэм шинжилгээний тайлбар хийж, уг эхийн хуулбарынх нь хамт оруулжээ. Монголчуудын оюун санааны хүрээнд Чингис хааны эзэлж байсан байр суурь, түүхэн цаг үеүдэд Монголын төр засгаас Чингис хааны талаар баримталж байсан бодлого, гаргасан шийдвэр болон Чингис хааны өв соёлд холбогдох энэхүү ховор чухал баримт сурвалжууд нь эрдэмтэн судлаачдын төдийгүй өргөн олон уншигчдад нэн сонирхолтой бүтээл болжээ.

    Эмхэтгэсэн: Г.Мягмарсамбуу, Г.Цэрэнсугар

    Вэб сайт: https://history.ac.mn/c/1011350
    Утас: 99013892
    Хаяг: Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 13-р хороо Энх тайваны өргөн чөлөө, ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байр
    И-мэйл: history@mas.ac.mn
    5
    (1)

    МОНГОЛЫН 1911 ОНЫ ҮНДЭСНИЙ ХУВЬСГАЛ БА ХОШОЙ ЧИН ВАН ХАНДДОРЖ

    20,000 ₮

    1911 оны үндэсний эрх чөлөөний удирдагчдын нэг, сэргэн мандсан Монгол Улсын Гадаад Хэргийг Бүгд Эрхлэн Шийтгэгч Яамны тэргүүн сайд, хошой чин ван М.Ханддоржийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан “ Монголын 1911 оны үндэсний хувьсгал ба хошой чин ван Ханддорж” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдийн эмхэтгэл болно. М.Ханддоржийн амьдрал, үйл ажиллагааг олон талаас нь дотоод, гадаад олон хэлний эх сурвалжийг ашиглаж тодруулсан нь тус бүтээлийн үнэ цэнийг илтгэж байна.

    Эмхэтгэсэн: Ч.Батдорж, Г.Цэрэнсугар

    Эрхэлсэн: Ж.Болдбаатар

    Вэб сайт: https://history.ac.mn/c/1011350
    Утас: 99013892
    Хаяг: Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 13-р хороо Энх тайваны өргөн чөлөө, ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байр
    И-мэйл: history@mas.ac.mn
    3
    (1)

    МОНГОЛ ОРОН МОНГОЛЧУУД VI: (Монголд амьдарч байсан Даничуудын тэмдэглэл ба гэрэл зураг)

    40,000 ₮

    Монголд 1921-1936 он хүртэл аялж амьдарч байсан Дани улсын иргэн Кристен Питер Альбертсен, Карл Имануэль Кребс, Лена Тайдманд нарын тэмдэглэл, тухайн үед авсан гэрэл зургуудаас бүрдсэн уг цувралыг Дани улсын Копенхагены үндэсний музейн судлаач Кристал Брае Олон улсын Монгол судлалын холбооны хүсэлтээр эмхэтгэсэн байна. Эдгээр гэрэл зургууд болон тэмдэглэл нь XX зууны эхэн үеийн Монголын нийгэм, улс төр, жирийн ард олны өдөр тутмын амьдралын хэв маяг, шашин, сүм хийдийн байдал зэргийг тодорхой харж болохоор эх материал юм. Энэхүү номонд Дани улсад буй XX зууны эхэн үеийн Монголчуудад холбогдох гэрэл зургийн цуглуулга чанарын өндөр түвшинд бүрнээрээ орсон нь уншигч олны анхаарлыг татаж байна.

    Эмхэтгэсэн: Кристал Брае

    Орчуулсан: Д.Начин

    Вэб сайт: https://history.ac.mn/c/1011350
    Утас: 99013892
    Хаяг: Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 13-р хороо Энх тайваны өргөн чөлөө, ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байр
    И-мэйл: history@mas.ac.mn
    3
    (1)

    СОЁЛЫН ДОВТОЛГОО

    7,000 ₮

    Зохиогчид уг бүтээлээрээ XX зууны Монголын түүхэнд шинэ соёл төлөвших үйл явцын салшгүй нэгэн хэсэг “соёлын довтолгоо” үүсэж бий болсон нөхцөл байдал, өрнөл, үр дүнг архивын баримт, тогтмол хэвлэлүүдийн мэдээнд тулгуурлаж шинжлэх ухааны үндэслэлтэй хялбаршуулан байдлаар туурвисан нь судлаачид төдийгүй олон нийтийн хэрэгцээнд ач холбогдол бүхий бүтээл болжээ. Мөн номонд “соёлын довтолгоо”-нд холбогдох тогтоол, шийдвэрийн баримтыг хавсаргасан нь тус асуудлыг сонирхогчдод гарын авлага болох юм.

    Зохиогч: Б.Пунсалдулам, Ц.Энхжаргал
    Вэб сайт: https://history.ac.mn/c/1011350
    Утас: 99013892
    Хаяг: Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 13-р хороо Энх тайваны өргөн чөлөө, ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байр
    И-мэйл: history@mas.ac.mn
    5
    (1)

    XX ЗУУНЫ МОНГОЛЧУУД: БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ХӨГЖЛИЙН ТҮҮХ

    25,000 ₮

    Энэхүү хамтын бүтээлд  XX зууны Монгол Улсын нийгмийн дэвшил хөгжлийн оюуны ертөнцийн өөрчлөлтийг болж өнгөрсөн үйл явдал, хөгжиж хүрсэн үр дүн, түүхэн үйл явцад тохиолдсон хүндрэл бэрхшээл, гарсан алдаа гажуудал, тэдгээрийг гэтлэн давах оролдлого зэргийг харуулж, олон шинэ баримтыг судалгааны эргэлтэд оруулж, шинэлэг дүгнэлт гаргалгаа хийжээ.

    Зохиогч: Ж.Болдбаатар, Н.Хишигт, Б.Пунсалдулам, Д.Эрдэнэбат, Ц.Өлзий, Ч.Батдорж
    Вэб сайт: https://history.ac.mn/c/1011350
    Утас: 99013892
    Хаяг: Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 13-р хороо Энх тайваны өргөн чөлөө, ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байр
    И-мэйл: history@mas.ac.mn
    3
    (1)

    МОНГОЛ ДАХЬ ТӨРИЙН ЭРГЭЛТ (хоёр дахь хэвлэлт)

    20,000 ₮

    Энэхүү бүтээлд XX зууны хориод оны Монголын түүхийн зангилаа асуудлууд, түүний дотор 1927-1928 оны үеийн  улс төрийн үйл явц дахь үзэл санаа, үйл ажиллагааны зөрчилдөөн, гадны оролцооны асуудлыг нарийвчлан судалж, задлан шинжлэх замаар  Коминтерн, БXК(б)-аас Монгол оронд зохион байгуулсан төрийн эргэлт, түүний стратеги, механизм, технологийн асуудлыг илрүүлэн тодруулж, сургамжийг баримт нотолгоотой гаргаж тавьсан дорвитой бүтээл юм. Эл зохиол нь хэвлэгдсэн цагаас  түүхчид, монгол судлаачдын сонирхлыг зүй ёсоор татаж эдүгээ олдоход бэрх болсон тул дахин хэвлэгдсэн байна.

    Зохиогч: Ч.Дашдаваа
    Вэб сайт: https://history.ac.mn/c/1011350
    Утас: 99013892
    Хаяг: Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 13-р хороо Энх тайваны өргөн чөлөө, ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байр
    И-мэйл: history@mas.ac.mn
    4
    (1)